Цаг наашилж байхад би цаашилж байгаа юмуу хаашаа юм. Өчигдөр бас фактлаад... Уймраад л юм мартаад байдаг болчихжээ. Энэ ч гарцаагүй насны доройтол байхаа хахаха....
Өчигдөр ажил тарахын алдад гэнэт Мобикомын урамшуулал зарлаад байгаа утаснаас авъя гэж бодоод... Ажлаасаа гарахаасаа өмнө интернет банкаар гүйлгээ хийгээд, карт руугаа мөнгө шилжүүлээд гарч өгөвөө. Мобикомын УБ зочид буудлын салбар дээр нь очоод утсаа сонгоод, гэрээгээ байгуулаад сууж байхдаа картаа хайгаад олдоггүй ээ. Цүнхэн дэх бүх новшоо ширээн дээр нь арай л гаргаж тавьсангүй. Гарцаагүй миний карт байдаггүй дээ.
Аргаа бараад ХХБ-д ажилладаг ангийнхаа хүүхэд рүү залгаад, "миний дансны хуулгыг хараад өгөөч, би хамгийн сүүлд хаана гүйлгээ хийсэн байна?" гэсэн чинь "би болохгүй ээ, чи лавлах руу утасдаад нууц хариултаа хэлээд асуучих" гээд... Тэгэхээр нь лавлах руу нь утасдаад асуусан чинь нэлээн хэд хоногийн өмнө АТМ-ээс мөнгө авчихаад тэр чигтээ картаа орхиод явчихсан байгаа юм даа. Яаж уймрахаараа тэгж уймардаг байнаа. Тэгээд хэд хоног тэр картаа хэрэглээгүй болохоор байгаа үгүйг нь ч мэдэхгүй л яваад байсан байгаа юм.
Тэгэхээр нь мобайл банкаар төлбөр хийгээд утсаа авчихъя гэсэн чинь заавал баримт хэрэгтэй болохоор болохгүй гээд... Гэрээгээ байгуулж орхичихоод явсан. Өнөөдөр очиж утсаа авахаас.
Тэндээс гараад замаараа Макс ороод сүү тараг аваад зогсож байсан чинь манай нэг найз утасдсанаа Скайд Монмилкийн сүү хямдрал зарлачихсан байна гэсэн мэдээ дамжууллаа. "Аан муу хужаагийн меламинтай сүүгээр яадгийн Сүү ХК-ынхаа сүүг л авах минь" гэсэн чинь "үгүй ээ энэ яг цэвэр үнээний сүү байнаа, би амсаж үзсэн" гэж байна. Тэгсэн нээрээ гэнэт манай дүүгийн ярьж байсан нь санагдаад.... Хэдэн жилийн өмнө тэдний чуулгынхан Өвөрмонголд тоглолтоор явж байхдаа Монмилкийн үйлдвэрт нь очиж үзсэн гэсэн. Алаг үнээний фермд нь орж үзсэн, аймаар цэвэрхэн, үнээнүүд нь симфони сонсож байгаад саалгадаг, сүүг нь ууж үзсэн чинь аягүй гоё амттай, өтгөн сүү байсан гээд ярьж байсан нь санагдаад.... Тэгээд нэг удаа Монмилкийн сүүнээс авч үзье гэж бодоод авсан байсан сүүгээ буцаагаад тавьчихсан. Гэхдээ охиндоо уулгах сүү, таргаа авсан л даа. Охиндоо яаж ч байсан монмилкийн сүү өгөхгүй ээ. Хилийн чанадаас ирж байгаа ийм эмзэг бүтээгдэхүүнийг муудуулахгүйн тулд ямар нэгэн арга хэрэглэдэг л байж таарна гэж хардаад байгаашд.
Гэртээ харих замдаа ганцаараа булагнах санаатай шар ууттай M and Ms авсан байхгүй юу. Тэгээд бас л мартаад л яваад байсан байгаа юм даа. Гэртээ орохын өмнөхөн гэнэт санаж, цүнхэндээ авч хийж нуулаашд.
Дэлгүүрээс гараад БЗ зах орж мах авъя гэж бодоод очсон чинь намайг салгалаад явж байх хооронд хаачихсан. Махны үнэ нээрээ манийгаа дарж алахнээ. Бэлчээртээ багтахгүй их малтай юм байж хямдхан мах идэж чадахгүй арчаагүй улс шүү манайх. Орой мэдээгээр хамгийн хямдхан мах 7500 төгрөг байна гээд л гараад байсан.
Гэснээс нээрээ миний энэ мартамхай уймраа өвчин миний ойр хавьд байдаг хүмүүст нөлөөлөөд байдаг юм биш үү? Гэртээ орж ирээд биллээ шалгасан чинь Максын касс охин миний авсан 00-н цаасыг бичээгүй байсан. Үнэгүй 00 цаас авчихсан байналээшд кккк. Бас гэрийн ард байдаг дэлгүүрээсээ ундаа, Стимо еэвэн авсан чинь надаас еэвэнгийн мөнгө аваагүй байналээшд. 20000-г өгсөн чинь 18000 хариулаад өгчихсөн байсан. Энэ нээрээ халдвартай марталт байнаа.
Нэлээн хэд хоногийн өмнө нэг найзаасаа 3 аяга худалдаж авчихаад таг мартчихсан байсан бас. Нөгөөх нь ч мөнгөө нэхэхгүй санаа амар. Тээр хойно гэнэт санаад мөнгийг нь өгч байгаа юм чинь. Миний энэ мартдаг уймраа байдал арай л хэтрэх гээд байна шүү.

Гэртээ ороод охиндоо аарц аяганд нь хийгээд өгсөн чинь нээх хөөрхөн "Баллиа" гэсийшд. Баярлалаа гэж хэлж сурсан байна. Урьд нь юм өгөхөөр "Жаа" гээд л нээх уянгалуулаад л хэлдэг байсан юм.
Хэлд оруулах гээд том ангид оруулчихсан юмаа. Арай том, ярьдаг хүүхдүүдтэй хамт байвал хурдан ярьж сурах байх гэж бодоод... Тэгэхгүй бол өөрөөсөө жоохон памперстай жаалуудтай байгаад байхаар ярихгүй юм. Гэртээ бас бараг ярих хүн байхгүй болохоор ярьж өгөхгүй. Тэгсэн чинь бас том хүүхдүүд шоглоод байдаг юм шиг байнаа. Шанаан дээр нь маажчихсан байсан. Тоглоомоо булаацалдаа биз.
Том ангид орсон болохоор овоо бал, харандаа бариад сурчихсан. Ангидаа юм буддаг гэнээ. Тэгсэн чинь одоо гэртээ бал барьчихаад цаасны тасархай байсан ч сараачаад л... Ер нь манай гэрт сараачаагүй дэвтэр, ном байхгүй болох шиг боллоо. Хэрэгтэй ном дэвтрээ далд хийгээд, хэрэггүйг нь ил гаргадаг болсон. Гар хөлөн дээрээ хүртэл сарааччихсан л явж байгаа.
Цэцэрлэгийнх нь хуучин багш нь ажлаасаа гараад шинээр багш ирсэн гэнээ. 50 гаран насны насаараа улсын цэцэрлэгт ажилласан хүн гэнэ. Өглөө охиныг авахдаа "энэ ёстой гоё цэцэрлэг юмаа, эгч нь насаараа улсын цэцэрлэгт олон хүүхэдтэй ажиллаж сурсан болохоор энэ хэдхэн хүүхэд бол надаа юу ч биш" гэсэн юм яриад байналээ. Одоо сайн сургаж өгөх юм байлгүй дээ.
0 Сэтгэгдэл:
Post a Comment