RSS

Не тормози, сникерсни

Сүүлийн үед манай охин өглөө эрт сэрэхээ болилоо. Өглөө сэрээх гэж нээрээ алиалагч болж дуусч байна. Орой эрт унтахгүй байгаа болохоор, бас хавар болоод ядарч байгаа байхаа. Нээх хөөрхөн хурхираад унтаад байгаа юм чинь. Жоохон хүүхэд хурхирахаараа хүртэл эгдүүтэй юмаа. 
Орой Universe best songs үзээд унтахгүй юм. Надежда дууг төгсгөлд нь дуулахаар баясаад, бүжиглээд, учиргүй баярлана. Их дуртай тэр дуунд. Би ч дутахгүй тэр нэвтрүүлгийг үзээд унтахгүй охиноо уруу татаад байх юм дөө. Энэ жилийн тэмцээнд Амархүү шүүгчээр оролцож байгаа болохоор илүү сонирхолтой байгаа. Гоё инээдэг, хөөрхөн залуу. Одоо тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа нь бас их таалагдаж байгаа. Худлаа зан байхгүй, яг орос характертай. Шулуухан, түс тас, бас хүүхдүүдэд чин сэтгэлээсээ зөвөлгөө өгчих юмаа. За тэр шинэ ажиглагч нар бол хэрэг алга. 
Маргааш дээр үед хамт ажиллаж байсан эгч нартай уулзана. Цагаан сарын золголт болноо. Бас нэг нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаа бид хэд. 4 сард надтай нийлээд 2 хүний төрсөн өдөр болох болохоор би 2 сард бэлгээ авъя гэсэн юм л даа. Маргааш миний бэлгийг өгнө. Би бэлгэнд ээмэг авахуулах гэж байгаа. Миний нэг ээмэг мултарч унаад байхаар нь аваад цүнхэлчихсэн л явж байгаа. Тэгээд ер нь бэлгэнд ээмэг авахуулъя гэж шийдээд... Хоосон чихээ юмтай болгож байж л тэр хэдээс сална даа кккк...
Би ёстой ээмэг, бөгж сонирхдоггүйшд. Зүгээр л эмэгтэй хүн заавал тийм юм хэрэглэх ёстой гэхээр нь л ганц ээлжийн юм хэрэглэдэг болохоос, өөрөөр бол ёстой тэрэнд ач холбогдол өгдөггүй. Дээр үед аав ээж 2-ын авч өгсөн ээмэг, бөгжийг нэлээн удаан зүүсэн. Дараа нь манай эгч одоо наадхаа соль гээд сольж өгсөн. Тэрийг нь одоо болтол зүүж байгаа. Одоо тэгээд сольё гэж бодоод... Тэгэхгүй бол хүмүүс чинь чих, гар луу аймаар хардаг юм байна. Саяханаас л тэрнийг анзаарлаа. Ээмгээ аваад цүнхэлчихсэн чинь "чих чинь яагаад хоосон болчихсон юм бэ" гэж хамт ажилладаг хүн асуухаар нь л тэгж бодлоо. Би өөрөө бол хүн юу зүүсэн байна гэдгийг ёстой тоож хардаггүй, анзаардаггүй.
Тийм ач холбогдолгүй мөртлөө бас нэлээдгүй үнэтэй дэмий юманд мөнгө зарцуулснаас гоё ном аваад уншсан нь хамаагүй дээр. Бүүр болохгүй бол гоё юм авч идээд ходоодоо баярлуулсан нь хамаагүй дээр гэж боддог үл бүтэх этгээд дээ би чинь. Гоё юм идэх гэснээс өдөр цайныхаа цагаар гарч Их дэлгүүрийн номын тасгаар ороод... Манай дүү нэг ном авч өг гээд салахгүй. Тэгсэн нөгөө ном нь дуусчихаж. Тэгсэн чинь шоколад идмээр санагдаад болдоггүй. Ганцаараа сайхан сникерс авч идлээшд.
Нэлээн хэд хоногийн өмнө генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний биед муу гээд уншсан юмаа. Тэгсэн тэр дунд миний дуртай сникерс, марс гэж байхыг уншчихаад л улам идмээр санагдаад... Үнэн үл бүтэх этгээд шүү би нээрээ. Зөрүүд хүний хүсэл хүртэл зөрүүд л байх юм даа. Ганцаараа булагнаж идэж байгаа нь бас учиртай. Гэртээ аваад очвол намайг дуурайсан сладкоежка охин чинь идээд хацраар нь диатез нь гараад бөөн гай болно. Тэгээд дандаа гадуур ганцаараа явж байхдаа иддэг болсон. Намайг бүтэн шоколад идээд пологтохгүй байхаар хүмүүс гайхаад байдаг юмаа. Зарим хүмүүс ганц дөрвөлжин хэрчим идээд л дургүй нь хүрдэг юм гэсэншд. Би бол бүтнийг идэж байж л сая нэг юм санаа амарнашд. Шоколад идмээр санагдвал тэгээд л тархинд "Не тормози, сникерсни" гэдэг команд шууд очиж байгаа юм чинь. Команд бол команд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment