RSS

Амралтын өдрийн тэмдэглэл

Өнгөрсөн амралтын өдрүүдийг маш завгүй өнгөрөөлөө. Хагас сайнд  УБ банкинд хамт ажиллаж байсан эгч нартайгаа уулзсан. Ээмэг авахуулна гэсэн чинь тэр хэд өөрөө ав гээд мөнгийг нь өгчихсөн. Тэгэхээр нь тэр хэдээс салангуутаа гялс Мөнгөн завьяа ороод, тэгснээ олон ээмэг бөгжин дундаас сонголт хийхээсээ төвөгшөөгөөд худалдагч охиноос надаа нэг өдөр тутам зүүх даруухан ээмэг санал болгооч гэж гуйж байгаад нэг ээмэг авчихлаа. Хэн нэг зөвлөх хүнтэй л явахгүй бол ээмэг бөгж сонгох чинь бас ядаргаатай юм байналээ миний хувьд. Дэлгүүрт оронгуутаа шууд залхуу хүрчихсэн. Бушуухан гармаар санагдаад... Номын эсвэл хүнсний дэлгүүрт орох юм бол сайхан сэргээд ирдэгшд. Бас хүүхдийн юмуу эмэгтэй хувцасны дэлгүүрт орохоор бас сайхан хийморь сэргэнэ.
Манай охин бас тэгж байгаад айхтар юмаа. Хуучин ээмгээ аваад чих хоосон болчихсон байхад миний чих рүү заагаад уулга алдсан, аягүй сонин. Дараа нь ээмэгтэй чих харангуутаа "гого" гээд 2 чихнээс ирж барьж үзээд байсан. Бас эмэгтэй юм гэсэндээ эдийн шуналтай аан. Тэр тал дээр бол надаас өөр хүүхэд юм байналээ. Би бол хүний чих хоосон байсан ч, муухай ээмэгтэй байсан ч, гоё ээмэгтэй байсан ч анзаардаггүйшд. 
Бүтэн сайнд манай байгууллагын цасны баяр болоод, Скай ресорт орлоо. Бас л охиноо дагуулаад л явсан. Тэнд үнэхээр гоё юмаа. Манай охин чарган дээрээс буухгүй бөөн юм боллоо. Чарга хараад л сууна гээд салахгүй, өдөржин хүүхдээ чарган дээр чирж явлаа. 4 сарын 15 хүртэл ажиллах юм гэсэн. Дараагийн амралтын өдрөөр явнаа, охиноо аваад. 
Орой гэртээ байж байгаад нээрээ балрах шахлаа. Орой гэнэт халуун хярам уумаар санагдаад... Хярам чанаад охиныхоо сүү уудаг аяганд хийгээд ширээн дээр тавьчихсан. Хөрснийх нь дараа өгнө гэж бодоод... Тэгээд өөрөө халуун хярам уугаад зурагт хараад сууж байсан чинь гэнэт охин тас гээд л орилоод явчихсан.  Хүйтэн сүү гэж бодсон байх, авч уух гээд халуун хярам энгэр лүүгээ асгаад.... Ёоо ёстой ухаан алдах шахсаншд би. Гялс цамцыг нь угз татаж тайлж хаяад, цээжийг нь барааны савангаар савандаад.... Тэгсэн чинь ашгүй зүгээр болсон. Дороо тайвшраад уйлахаа больсон. Тэгээд дараа нь байж байгаад л энгэр лүүгээ заагаад, аяга руугаа заагаад "ёоёо" гээд л нэг юм үглээд яриад байсан. 3-4 удаа ярьсан. Дараа нь хөрсөн хойно нь уулгах гэсэн чинь айгаад ойртохгүй байгаа юм чинь.
Би гэртээ халуун сав, ус буцалгагч хэрэглэхээ больсоншд. Нялх хүүхэдтэй учраас тэгж байгаа юм. Урьд нь манай найзууд тэр хэрэглээнээсээ болоод хүүхдээ түлж байсан тохиолдол нэг биш байгаа болохоор би болгоомжлоод, хүүхдээ том болтол халуун саванд цай чанаж тавих, ус буцалгагч хэрэглэх зэргийг гэртээ хориглочихсон байгаа л даа. Хүүхэд ид хөдөлгөөнтэй байх үедээ татаж асгадаг байхгүй юу.  Манай нэг найзын хүүхэд бүр түлэгдээд нас барсан гашуун туршлага байгаа. Тэгээд айгаад байдаг юмаа. Кофе миксерт аяга цай чанаж уучихаад л, хоол хийвэл ихэвчлэн 2-р хоол хийчихээд л... Хааяа бас цай чанах, шөлтэй хоол хийх үе гаралгүй л яахав. Гэхдээ тэр үед өчигдрийнх шиг тэгж хайнга ханддаггүй байсан юмаа. Өчигдөр бол арай л хариуцлагагүй хандчихлаа. Азаар гайгүй өнгөрлөө. 
Салхинд гарсных байх өнгөрсөн шөнө ёстой нам унтлаа. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment