RSS

Азтайдаа би Монголд төрсөн

Ажлынхаа завсраар хэсэгхэн хугацаанд цай уух зуураа нетээр мэдээ гарчигладаг зуршилтай хүн л дээ би. Сая бас л энэ зуршлаараа Пакистанд нэг бүжигчин бүсгүйг нөхөр нь хүчлээр түлж зэрэмдэглэснээс амиа хорлосон тухай, тэгээд эцгийн эрхт ёсны улмаас нөхөр нь гэм буруугүй болсон тухай, Афганистанд охинтой болбол дууслаа л гэсэн үг гэж уншаад....
Ямар азаар, ямар их азтайдаа Монголд монгол хүн болж төрөө вэ гэж гэнэт бодоод баярлалаа. Хэрвээ Афганистанд төрсөн бол охин болж төрснийхөө төлөө хүчирхийлэл, зовлон зүдгүүр дунд хүүхэд нас минь өнгөрч, дараа нь өөрөө охин төрүүлснийхөө төлөө гэм буруутан болох байсан юм байна л даа. 
Намайг Монголд монгол хүн болж төрүүлсэн бурхан багшид баярласан талархаснаа илэрхийлэхгүй бол болохгүй юм байна шүү ккк. Баярлалаа Бурхан минь, хязгааргүй, тоймгүй их баярлалаа. 
Нээрээ ямар азаар Монголд төрсөн юм бэ? Монгол улсад, жирийн нэгэн монгол гэр бүлийн, жирийн нэгэн монгол охин болж төрсөн нь жирийн биш хэрэг юм байна гэдгийг мөхөс би ухаарлаа. Дэлхий дээрх 7 тэрбум хүний 2,7-хон саяд нь ийм хувь тавилан тохионо гэдэг азтай хэрэг биш гэж үү аан. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment