Өчигдөр ажил тараад ажлынхаа нэг бүсгүйтэй хамт нөгөө массажны газар очив. Нэг массажинд ороод л хөшсөн бие маань тавирчих юм байх гэж бодсон чинь үгүй юм байнашд. Дахиад 2-3 орох ёстой гэнээ. Хүзүү хөшсөн хэвээрээ л сууж байна. Эхний удаагийн массаж бол хамаг булчин суллаад, өвчин хөдөлгөчихдөг юм гэнээ.
Массажнаас гараад хувцсаа өмсөөд сууж байсан чинь манай нэг найз утасдаад "мөргөлдөх үү" гэнээ. Мөргөлдье л гэсэн хахаха. Тэгээд манай найз, манай ажлын найз бид 3 Браухауст орж баахан пиво метрлэв. Манай бас нэг найз нэмэгдэж ирээд бид 4 хагас метрээр 3 удаа Ханброй авч уугаад... 1,5 метр пиво авч уугаад баахан маазарч суулаа. Хөөрхөн мансуурчихсан.
Тэндээс гараад их дэлгүүрийн урдаас найзуудаасаа салаад такси барих гээд зогссон чинь харваас такси биш машин ирээд зогслоо. Үсрээд ороод суучихсан чинь такси биш байнаа. Ардаа костюмаа өлгөчихсөн, урдаа зурагттай, урд 2 суудлын толгойны түшлэг нь бас зурагттай, лаг тохилог дулаахан.... Гоё хөгжим явахаар нь толгойгоо дохиод л дагаж аялаад явсан чинь намайг толиндоо харсанаа:
- Хоёулаа хөгжмөө чангалаад орчноос хэсэг тасрах уу?
- Тэгье л даа
- Гоё байдаг тээ?
- Тийшд....
Тэгээд л нөгөө залуу чинь хөгжмөө эцэс дээр нь тавьчихсан. Пивонд мансуураад нүд бүрэлзэж явсан би дахиад хөгжмөнд мансуурав. Хэсэг мансуураад л цонхоор харсан чинь манай гэрт дөхөөд ирчихсэн байна. Яг манай гэрийн гадаа яаж очихыг зааж өгөх гээд араас нь хашгирсан чинь хөгжмийнхөө дууг намсгалаа. Тэгснээ гэр заалгаж аваад гэрийн зүг явж байхдаа "Ёоо хэсэг гоё боллоо. Өнөөдөр ажлаас болоод бөөн стресс болоод явж байсын" гэнээ. Тэгэхээр нь би:
- Ажлаас болоод стрессдэх бол байнгашд...
- Өнөөдөр би нэг асуудлаас болоод бүүр их стрессдсэн юмаа
- Чи ямар ажил хийдэгийн?
- Барилга барьдаг...
- Барилгачин Баяраа юмуу?
- Хэхэ тийшд...
Тэгснээ урд талын суудал руугаа зааснаа:
- Миний зангиа энд байна
- Өө бас зангиатай барилгачин байдаг юм уу?
- Дарга нь юм чинь
- Аан дарга баригачин юм уу?
Градусын өөрчлөлттэй, мансуурчихсан явж байгаа мөртлөө бас хүн явуулахтайгаа байнаа би. Нүд бүрэлзээд ямар залуу байсныг нь ч тогтоож харж чадаагүй. Гэрийнхээ үүдэнд ирээд тооцоо хийх гэсэн 2 км гэхээр нь 2000 төгрөг өгсөн чинь тэнэг чинь хариулт өгөхгүй гөлийгөөд суугаад байгаа юм даа.
- Хүүе хариулт мөнгө өгөөч
- Өө яанаа, хариулт өгөх ёстой юмуу?
- Тэгэлгүй яадаг юм би чамд 2000 өгөөд байхад...
- Өө өгөлгүй яахав... Энэ 500....
- Дахиад 100-г өг
- Өгөлгүй яахав өгөлгүй яахав. 100...
Тэгээд хариулт мөнгөө аваад буух гэсэн чинь Ханддорж царайлаад:
- Хоёулаа танилцъя л даа. 5 минут сууж байгаад буучихаач дээ...
- Үгүй үгүй, юун чамтай танилцах. Гэртээ орж унтах минь зүгээр....
Үсрээд л суусан шигээ үсрээд л буусан. Өөрийг нь явуулаад жоохон шоглочихсон чинь хандарч байна гэж ойлгосон юм уу хаашаа юм. Харанхуй шөнөөр Хандармаа болохгүй шүү....
0 Сэтгэгдэл:
Post a Comment