Хагас сайн өдөр хуучин хамт ажиллаж байсан нэг охинтой цуг хүүхдүүдээ аваад Скай ресорт орохоор болов. 13 цагт автобус явдаг гэхээр нь 12,30-д уулзая гэж тохироод... Тохирсон цагтаа ирээд хүлээгээд байсан автобус нь ирдэггүй. Лавлахаас асуусан чинь амралтын өдрүүдэд 12 цагт явдаг гэнэ. Одоо 14,20 цагт явна гэхээр нь тэр болтол дэлгүүр хэсье гээд Гурван гал ороод хэсэг цаг нөхцөөж байгаад 13,40-д гарч ирээд автобус хүлээлээ.
Ирдэггүй ээ, өнөө автобус нь. За зам түгжрэлтэй байгаа байх хүлээе гээд л суугаад байсан чинь нэг мэдсэн 14,35 минут болчихлоо. Тэр хавьд машин угаадаг нэг эмэгтэйгээс асуусан чинь автобус түрүүн ирээд яваад өгсөн гэж авдаг юм даа. Ингээд Скай ресорт орох будаа болсон. Шал дэмий Гурван галын гадаа шороонд салхилсаар байгаад тааравшд.
Тэгээд нэгэнт хоцорсон юм чинь хоол идье гээд.... Индра орж хоол идэхээр боллоо. Хүүхдэд ямар хоол өгвөл дээр вэ гэж асууж байгаад 2 хүүхдэдээ нэг нэг таваг хоол, өөрсөддөө бас нэг нэг таваг хоол захиалсан чинь нөгөө 2 хүүхэд маань хоолоо иддэггүй. Хоёр ээж нь хоёр хоёр таваг хоол идээд... Ямар авсан хоолоо хаяад явалтай нь биш дээ, хайран юм биз дээ кекеке....
Тэндээсээ гараад талбай дээр 2 хүүхдээ хэсэг салхилуулаад... Зургийг нь авах гэсэн чинь тогтож өгөхгүй гүйлдээд... Арай гэж хэдэн зураг дарж амжсан. Тэгээд 3 минут нь 1000 төгрөг гээд том машин унуулсан чинь нөгөө машинаас буухгүй гэж уйлалдаад... Үнэн онигоотой нэг өдрийг өнгөрөөсөн.
Манай охин машинаас буухгүй гээд уйлаад байхаар нь арай гэж уйлуулаад тэврээд явсан чинь замдаа унтчихсан. Унтаагаар нь тэврээд гэртээ ирээд хаалгаа онгойлгоод орох гэсэн сэрчихээд, гэртээ орж байгаагаа мэдэнгүүтээ "үгүй ээ үгүй, бишээ биш" гэж уйлаад бөөн юм боловшд.
Манай 2 охин нэг өдөр төрсөн яг чацуу хүүхдүүд л дээ. Нөгөө охины адтай гэж... Манай охины хажууд хамаагүй мундаг ярьж байнаа. Аймаар сахилгагүй. Бужигнуулж өгч байгаа юм чинь. Манай охин хажууд нь хамаагүй томоотой юм байна. Гурван галаас гарч ирэнгүүтээ "Явцгаая, хумсаа будацгаая" гэж авсан хахаха. Хумсаа будаад байхдаа яахав дээ.
Цанын баз явж чадаагүй ч гэсэн хөгжилтэй нэг өдрийг өнгөрөөчихсөөн. Дараагийн хагас сайнд ингэж будилахгүйгээр яг жинхэнээсээ явна гэж тохироод салцгаасан. Явна даа заавал.
0 Сэтгэгдэл:
Post a Comment