RSS

Өнөөдөр шиг өдөрт би дуртай

Өнөөдөр гадаа ямар гоё байнаа. Бороо орох гээд ч байгаа юм шиг. Ямар ч салхигүй тогтуухан, гэхдээ наргүй бүүдгэр. 
Өглөө охиныхоо нимгэн курткаг өмсүүлсэн чинь их эвтэйхэн байгаа бололтой, тэврүүлэхгүй цэцэрлэг хүртлээ өөрөө гүйгээд их л баяртай явлаа. 
Хамаг хүзүү нуруу хөшөөд л сууж байна. Бест массажны газар луу яриад захиалгаа өгчихсөн. Маргааш массажанд орж энэ хүзүүн дээр овоороод байгаа шар усыг нь тараалганаа. Өчигдөр Golden gym-д бүртгүүлээд төлбөрөө улирлаар нь өгөөд карт авчихсан. Эхлээд сайхан массажанд орчихоод ирэх 7 хоногоос фитнесст явах төлөвлөгөө ямар ч байсан хэрэгжихээр боллоо. Ямартай ч 3 сар яваад үзье. Дараа нь үргэлжлүүлэх эсэхээ явцын дунд шийднээ. Ер нь яваандаа гэртээ нэг гүйлтийн зам авсан нь дээр юм байна гэж бодогдоод байгаа. Тэгвэл фитнесст явж мөнгө зарлагадахгүй.  Ядаж гэртээ өдөр болгон гүйгээд байвал хөдөлгөөний дутагдалд орохгүй байлгүй дээ. 
Одоо дараагийн шийдэх асуудлууд гэвэл... Зурагтаар рекламдаад байгаа Могул нөүтбүүк авна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орноо тэвэрнэ ккк. Персонал компьютерийг нь ч авна гэж бодоод байгаа. Могулын компьютерууд дажгүй, гоё юм байналээ. Мэдээж бас хямдхан. 
Гэрийнхээ компьютерийг сайжруулж, гэртээ парк шинэчлэл хийхгүй бол техник, технологийн хоцрогдолд ороод байна. Аль 2006 онд авсан Athena одоо хэрэг алгаа. Асаахаар л сэнс нь зүгээр онгоц нисэж байгаа юм шиг л дуугараад... Ядаргаатай юм зүгээр. IT Zone-н худалдагч охиноос хуучин компьютер авах газар байх болуу гэсэн чинь "та тэрнийгээ сэлбэгэнд л өгөх байх дөө" гэж авсаншд. Хаяж байснаас сэнсийг нь цэвэрлүүлж янзлуулаад, тэгээд гэртээ интернетээ салаалнаа. Хааяа л нэг асааж хэрэглэж байх юм чинь. Дүүтэйгээ булаацалдахгүй амар.
Өнгөрсөн 5 дахид Очир огтлогч гээд бестселлерт тэргүүлээд байгаа номыг Их дэлгүүрээс авсан. 1700-хан төгрөг гэж байгаа юм даа. Үнэ хямдхан болохоороо бас их худалдаалагдаж байгаа байхаа. Гэхдээ үнэнээсээ гоё ном байх шиг байналээ. Энэ жижигхэн номыг би амралтын өдрөөрөө уншаад дуусчихна гэж бодсон чинь надаа ном унших зав гараагүй гээд бод доо. Эхлүүлээд л орхисон. Гоё ном байх шиг байналээ. Буддагийн сургаалыг амьдрал бизнест хэрхэн зөв ашиглах талаар... Бас Нууц шиг миний ширээний ном болчихож магадгүй шинжтэй ном байналээ.
Өчигдөр охиндоо зургийн дэвтэр, өнгийн харандаа худалдаж аваад.... Бал харандаа зөв бариад сурчихсан чинь одоо юу л харагдана, тэрэн дээр сараачиж явдаг болсон. Дэлгүүрээс юм худалдаж авсан биллийг хүртэл зүгээр байлгахгүй сараачаад байхаар нь дэвтэр авч өгсөн нь дээр юм байна гэж бодоод... Нээх хөөрхөн, эсвэл ширээний ард суугаад сараачаад, эсвэл газар хэвтэж байгаад сараачаад байх юмаа. Дуртай юмандаа бол бас их уйгагүй бололтой. 
Одоохондоо сараачиж л байг. Удахгүй зураг зураад эхлэх байх. Намайг дуурайсан зурах дуртай, бас тогтвортой суух чадвартай бололтой. 
Би сургуульд орохын өмнө зураг зурах их дуртай байсан. Сургуульд орсон хойноо гадаа цаг агаар онцгүй болохоор л тоо бодоод юмуу эсвэл юм бичээд суучихдаг хүүхэд байж билээ. Бас ном уншаад хэвтэх дуртай.  Өнөөдөр шиг ийм бүүдгэр өдөр би гэртээ байсан бол ёстой нээх сайхан ном уншаад орондоо хэвтэнээ. Эсвэл зурагтаар гоё кино гарч байвал үзээд.... Ёоо тэгээд хажууд хоол хийгээд дөхүүлээд өгөх хүн байвал бүүр гоё аан. Бага байхад нэг иймэрхүү өдөр бол ээжийн юмуу аавын хийж өгсөн хоолыг идээд л дуртай юмаа хийгээд гэртээ бүгж байдаг байсан даа. 
 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment