RSS

Ногоормоор байна

Ногоон байгал, ногоон орчин, ногоон хоол, ногоон бизнес, ногоон нам..... Ерөөс ногоон бүхэн моодонд орсон бололтой. Скай их дэлгүүрээс нээрээ ногоон бууз авч идэх дуртайшдээ. 
Мода дагаад би ч гэсэн "ногоормоор" байнаа кккк. Нээх сайхан "ногоормоор" байна. Хүүхэдгүй байхдаа амралтын өдрөөр 11-12 цаг, заримдаа 13 цаг хүртэл "ногоордог" байлаа. Хүүхэдтэй болоод л юун ногоорох... Ногоорно гэдэг чинь юу билээ гэтлээ мартах шахаж....
Сүүлийн үед харин хавар болоод өөрийн эрхгүй "ногоорох" дур хүсэл төрөөд байдаг болчихлоо. Манай охин хар үүрээр сэрээд л тахиа шиг донгодоод, муур шиг нүүр самардаад эхэлдэг байсан чинь сүүлийн үед овоо гайгүй болоод байгаа. Том болж эхэлж байгаагийн шинж байхаа.... Ямартай ч амралтын өдрөөр 9,30 хүртэл "ногоордог" болчихоод байгаа. Харин ажлын өдрийн өглөө "ногоороод" сэрэхгүй ядаргаа болоод байнаа. 
Зарим айлын хүүхдүүд унтаагаараа цэцэрлэгтээ ирдэг юм байналээ. Манай охин юун тэгж унтаагаараа явах... Өглөө сэрэхгүй, сэрээх гэхээр уурлаад ор луугаа шургаад байдаг болчихлоо. Тэгэхээр нь айлын хүүхдүүд шиг унтаагаар нь хувцаслаад аваад явах гэж үзсэн чинь бас уурлаад бөөн юм болсон. Би ажлаасаа хоцрохгүйн тулд хүчээр тэвэрч аваад угаалгын өрөөнд ороод нүүрийг нь угаагаад сэрээгээд нүгэл үйлдээд л сууж байна даа кккк....
Өчигдөр миний охины гэмтэх нигууртай өдөр байсан бололтой. Өглөө куртканых нь цахилгааныг огцом татаад уруулыг нь сэтлэх шахлаа. Уруулыг нь хавчаад, цус гаргаад баларлаашд. Уйлаад "лойлой" гээд уруул руугаа заагаад үглээд байсан. Ёоёо гэхийг лойлой гэж хэлдгийн. 
Орой ажлаасаа ирсэн чинь бас хөмсгөө зангидчихаад л "лойлой" гээд хамарлуугаа заагаад байна. Тэгсэн бас тоглож байгаад хамраараа ширээний ирмэг мөргөсөн гэнэ. Хичнээн ч удаа тэрнийгээ надаа ярив. 
Одоо "ээждээ хайртай юу?" гэхээр "айдай" гэдэг болсон. Заримдаа "тийн тийн" гээд толгой дохино.
"Ногоорох" гэснээс... Хүүхэд аймаар эзлэн түрэмгийлж унтанаа тээ. Шөнө унтаж байгаад л тух алдаад, эвгүй болоод өөрийн эрхгүй сэрээд харахаар л орны ирмэг дээр унах шахаад, эсвэл бүр толгойгоо орны урдуур унжуулчихсан г.м хачин хачин поз авчихсан унтаж байх юмаа. Гол буруутан нь манай эзлэн түрэмгийлэгч охин. Намайг жийгээд л түлхээд байдаг юм шиг байгаа юм. Дэрэн дээр хөндлөн унтаад л миний толгой руу хөлөөрөө жийж өгнө. 1,5 метрийн өргөнтэй орон дээр надад орон зай олдохгүй, манай охинд тэр орон зай нь багадаад байдаг юмуу хаашаа юм тарвалзаж өгөх юмаа. 
Нээрээ нэг сайхан ханатлаа, "ногоортлоо" унтмаар л байна шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment