Өдөржин суугаад хамаг бие хөшөөд үнэхээр хэцүү байнаа. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг үг байдаг билүү?
Нэг сайхан бүтэн биеийн массаж хийлгэе гэж бодоод байна. Дээр үед нэг массаж хийлгэсэн чинь пээ аймаар өвдөж билээ. Тэрнээс хойш массаж гэхээ больсон. Тэгсэн одоо бүр өөрийн эрхгүй л массаж хийлгэж, хамаг хуян шар усаа тараамаар санагдаад байнаа. Нетээр хүмүүсийн бичсэнийг уншаад Best гэдэг хараагүй хүмүүс массаж хийдэг газар байдгийг олж мэдээд судаллаа. Хараагүй хүмүүс гартаа илүү мэдрэмжтэй байдаг болохоор илүү сайн массаж хийдэг юм байхаа. Үнэн байж магадгүй л юм. Бүтэн биеийн массаж нь 20000, нэлээн олон салбартай юм байна. Гэртээ ойрхон гэсэн салбаруудынх нь хаяг, утасны дугаарыг бичээд авчихсан. Нэг амралтын өдрөөр зав гарганаа. Энэ хагас сайнд охиноо аваад амралтанд явна. Тэгэхээр амжихгүй л юм байна. Дараагийн хагас сайн болтол хөшөө болчихгүй бол ч одоо яахав.
Сайхан массаж хийлгэсний дараа фитнесст явъя гэж төлөвлөөд байна. Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд байдаг Golden Gym гэдэг газарт очиж үзлээ. Гоё юм байнаа. Гэртэй ойрхон болохоор тэнд явдаг юм билүү гэж бодоод байна. Шинэхэн бас их тохилог юм байна. Аеробикт нь явнаа. Гүйлтийн замууд нь цонхныхоо наана, Богд уул руу харуулаад байрлуулчихсан болохоор сайхан уул хараад гүйх юм байналээ ккккк. Уулын бараа харахаар стресс бага ч гэсэн тайлагдана даа.
Аеробикийн 8 төрлийн хичээлтэй гэсэн. Саун, душ, алчуур, саван, шампунь, цэвэр ус үнийн дүнд нь багтсан гэнэ. Гоё гоё л юм яриад байналээ. Хүмүүс их явдаг юм байна. Фитнесст явах зав гаргахыг л бодъё. Тэгэхгүй бол нээрээ хөшөө болох гээд байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment