RSS

Мартын 8 ба .................

Гэв гэнэт "Цагаан сар ба хар нулимс" гэдэг шиг стилээр бичмээр санагдав. Маргааш баяр болох гээд сая бид нарт сарнай, шоколадны набор, бас дугтуйтай мөнгө бэлэглээд, баярын настроение орчихсон сууж байна.
Жоохон байхад мартын 8 болохоор л зурагтаар "Энэ хүүхнүүд үү" гэдэг кино гардаг байж билээ. Үнэн залхмаар... Хэддүгээр ангид байхад билээ дээ, бас нэг мартын 8-наар би аймаар халуураад, аав надад эм уулгаад хөлөргөх гээд хөнжилд ороогоод тас тэвэрчихээд энэ киногоо үзээд сууж билээ. Тэрнээс хойш би энэ киног үзэхээр л хамаг бие арзайгаад, халуурч байгаа мэдрэмж төрөөд байдаг болсон шүү дээ. Одоо хүртэл, аягүй сонин. 
Өө тэгээд олон л мартын 8-ныг өнгөрөөлөө. Онцгой дурсамжууд харин цөөхөн юм байна эргээд бодсон чинь...
Охиныг төрсөн жилийн мартын 8 хамгийн "супер" дурсамжтай байсан нь юм биш үү? Дөнгөж эмнэлгээс гараад гэртээ ирээд 1 л хонож байсан байхаа. Охины аав утасдсанаа "Баярын мэнд.... бла бла бла .... Би одоо ажилтай байна. Эмэгтэйчүүдээ амраагаад бид нар ажиллана гэнээ... бла бла бла..." 
Би дөнгөж төрсөн, нялх биетэй, үнэн аймаар эмзэг сэтгэлтэй дээрээ тавьчихсан байсан үе шүү дээ. Над руу тэгж ярьсанаас чимээгүй өнгөрсөн нь дээр байсан байхгүй юу. Яагаад ч юм аймаар гомдсон. Тэр өдөржингөө уйлж билээ. Уйлахгүй байя гэхэд л нулимс урсаад байж билээ. Тэр өдөр шиг их нулимс урсгаж уйлж байсан тохиолдлыг би ёстой огт санадаггүй юмаа. Санах шаардлагагүй, угаасаа тэрнээс өөр хэзээ ч тэгж их уйлж үзээгүй. 
Нэг удаа ч гэсэн энэ баярын өдрөөр сагс дүүрэн сарнай бэлгэнд авч үзэх юмсан. Яг үнэнийг хэлэхэд би ургамлын харшилтай л даа. Цэцэг ургамал өвс ногоо сонирхохоо больсон. Даже айдаг болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л ганц удаа ч гэсэн сагс дүүрэн 99 сарнай бэлгэнд авч үзмээр л байнашд, эмэгтэй хүн болж төрснийх...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

0 Сэтгэгдэл:

Post a Comment