Памперс гэж бидний хэлж заншсан хүүхдийн живх хэдий ашигтай ч бас л хор уршигтай юмаа. Хүүхэд нялх байхад памперс хэрэглэх нь амар байсан л даа. Даавуу угаахгүй болохоор цаг зав хэмнэнэ. Би бол гарцаагүй хэрэглэх ёстой зүйл гээд л хэрэглэдэг байлаа. Гэтэл зарим хүмүүс бол аль болох памперс хэрэглэдэггүй юм байналээ. Нэг удаа охиноо салхилуулаад гадаа байж байхдаа 2 сартай нялх хүүхдээ салхилуулаад явж байгаа залуухан аав ээж 2-той танилцсан юм л даа. Оюутнууд байсан. Тэгсэн тэр 2 огт памперс хэрэглэдэггүй, хүүхдээ тосоод л бие засуулчихдаг юм байна. Тэр нялх хүүхэд нь бүр сурчихсан, тосохоор нь л бие засдаг. Анхнаас нь хүүхдийг тэгж сургах ёстой юм байна л даа. Би тийм юм мэдэхгүй болохоор хүүхдээ арай хэтэрхий памперсдчихсан юм байналээ.
Тэгсэн одоо тэрний уршиг нь салахгүй байнаа. 2 настай дэнхийсэн юм өмдөндөө шээгээд уур хүргээд байх юм. Уг нь хэлдэг юмаа заримдаа. Царай нь хачин болоод хүрээд ирдэг юм. Харин сүүлийн хэдэн өдөр санаа амар зурагт хараад сууж байгаад л өмдөндөө шээгээд... Саяын амралтын өдрөөр зурагт харж диван дээр сууж байгаад л шээчихсэн байгаа байхгүй юу. Бас болоогүй хажууд нь ууж байсан сокоо асгачихсан. Гэнэт уур хүрээд бөгсийг нь гаргаж байгаад хорстол нь 2 алгадаад хаясан. Нэг жоохон уйлаад л дуугай болчихсон. Ээждээ зодуулсан болохоор гомдохгүй ээ их сонин.
Тэгэхээр нь бүр цаашлуулмаар санагдаад.... Алив бөгсөө гарга, би чамайг алгадъя гэсэн чинь над руу аймаар муухай харсаан. Нээх хөөрхөн. Духаараа хялайгаад, хөмсгөө тас зангидчихсан, сормуусныхаа завсраар нүднийх нь цагаан нь эргэлдээд л .... Аймаар ууртай, ёстой аймаар харсан хахаха.... Хөмсгөө зангидахаараа яг аав болчихдог юмаа.
Дараа нь би гал тогоонд юм хийж байгаад том өрөөнд ороод ирсэн чинь охин алга. Чив чимээгүй. "Хаана байнаа чи" гээд дуудсан чинь унтлагын өрөөнөөс гэтээд гарч ирж байна. Над руу их л болгоомжтой харж байнаа. Энэ дахиад загнах гэж байгаа юм болов уу гэсэн харцтай... Би ядаж байхад ууртай юм шиг дуудсан байх. "Алив миний охин нааш ир, ээж нь охиноо хайрлая" гэсэн чинь тэр дороо харц нь зөөлрөөд, нүүрэнд нь инээмсэглэл тодроод, гараа сарвайгаад л гүйгээд ирсэн. Ээжийгээ хайрлаарай гэхээр хүзүүгээр тас тэвэрдэг юм. Ирээд л хүзүүгээр тэврээд, уруул дээр үнсээд... Үнсье гэхээр манай охин дандаа миний уруул дээр үнсдэгшд. Тэнд л үнсэх ёстой гэж боддог юм шиг байгаа юмаа кккк....
Бүтэн сайнд охиноо салхилуулангаа хажуугийн байранд байдаг Angel Baby, Baby Bravo дэлгүүрээр ороод... Тэгсэн манай охины бас нэг эмэгтэй хүний шинж нь илэрлээ ккк... Дэлгүүр хэсэх ямар дуртай юм бэ. Дэлгүүр дотор юм юмыг сонирхоод л, их тухтай байнаа. Тэгээд гарах гэсэн чинь гарахгүй гэж уурлаад байгаа юм даа.
0 Сэтгэгдэл:
Post a Comment