Өглөө орж ирээд хальт мэдээ гарчиглах санаатай нет рүү өнгийтөл шууд л нөөцийн махны үнэ өссөн мэдээний гарчгийг олоод харчих юмаа. Ингээд л махны асуудалтай байгаагаа мэдэгдээд байдаг байхгүй юу ккк. Өчигдөр орой цалингийн картны үлдэгдлээ шавхсан чинь 5000 гаран төгрөг үлдсэн байна. Ийм мөнгөөр ч мах авч хүрэхгүй байх дөө гээд БЗ зах руу орсон чинь махны наймаачид хонины мах 6500 шүү аваарай гээд тал талаас хашгирч өгч байнаа. Үхрийн махны үнэнээс айгаад асуусанчгүй, холхон шиг тойроод л өнгөрлөө. Тэгээд байнга мах авдаг таньдаг эгч дээрээ очоод миний 5000-д таарах мах тавиатах гэж байж жоохооон мах авлаа. Ямар ч байсан 2 хоногийн хоолны махтайгаа болсон.
За за энэ мах ч яамай. Сониноос улс төрийн амьдрал их халуухан байнаа. Энэ Нямдорж гуай нээрээ элдэвтэй хүн юмаа. Гүндалайтай нэг хэсэг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэлдээд бүр зодолдохоо шахсан. Дараа нь Энхбаяртай бас нэлээн дуулиантай муудалцсан. Өчигдөр орой Баттулгатай үзэж тарж байнаа. Хөндлөнгөөс үнэн шог, инээдтэй харагддаг гэдгээ эд нар ер нь мэддэг болов уу? Өчигдөр Баттулгын АТГ-руу орж байгаа нь бол үнэндээ л инээдтэй харагдсан. Удирдлага нь хүлээж авч уулзахгүй байгаа нь их дарамттай ажилладагийн илрэл гэж хэлж байгаа нь бүүр шал зусар санагдсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг нь л байх даа. Ёстой нөгөө хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг нь л болдог байх. Дээр үед Гүндалай, Эрүүл мэндийн дэд сайд Цолмон 2 нэг хэрэлдээд дуулиан болоход би зурагтаараа хараад ёстой савж унаж, салж ойчихоо шахсаншд. Үхтлээ инээсэн дээ ёстой. Хөөрхийс минь өөрсдөд нь бол их л стресстэй байдаг байх. Мань мэтэд бол амьд хошин шог байгаа юм чинь хахаха.
За мах, улс төр 2 ч яахав. Өчигдөр манай охин миний шинэ утсыг хараад ёстой нүд нь гялалзаад л дайрчихлаа. Уржигдар орой би нуугаад үзүүлээгүй юмаа. Тэгээд найзынх руугаа орох хэрэг гараад охиноо аваад орохдоо шинэ авсан утсаа үзүүлсэн чинь манай охин хажуунаас хараад утас аваад жоохон оролдсон юм. Тэгээд манай найзын утсыг гэж бодсон бололтой цүнх рүү нь аваачаад хийчихсэн. Манай ээж ийм утас барих биш дээ гэсэн шинжтэй л байсан.
Тэгсэн чинь өчигдөр орой намайг цүнхнээсээ гаргаж ирэхийг харангуутаа энэ чинь миний ээжийн утас байна гээд ойлгочихсон. Миний ээжийн юм бол миний л юм гэсэн сэтгэлээр ханддаг юм чинь. Оройжин унтан унтатлаа утаснаас салаагүй. Надаа гэхээр үгүй үгүй гээд тас зуурчихаад өгөхгүй байгаа юм чинь. Уг нь утсаа түгжээд өгсөн юмаа. Авангуутаа шууд түгжээг нь тайлчихаж байналээшд. Аймаар сурмаг, тэр могжгор хуруунууд нь хурдан гэж... Ёстой мэл гайхсан.
Нэг сонсохнээ л "таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна, та дугаараа шалгаад дахин залгана уу" гэж байсан. Дахиад нэг сонсохнээ "байна уу, байна уу" гээд байгаа сонсогдсон. Хэн рүү залгачихав гээд сандраад сонссон чинь манай дүү рүү залгачихаж. Нөгөөтөх нь манай охиныг бужигнуулж байгааг мэдсэн л дээ. Өөр бас хаашаа ч залгасан юм мэдэхгүй. Орой Ийглээс өөр монголын сувгууд гарахгүй байхаар нь эрт унтаад өгсөн. Супервижн рүү залгаж асуух гэсэн охин утас өгөхгүй байгаа юм чинь. Охиныхоо хаашаа залгаж бужигнуулсаныг шалгах ч боломж олдоогүй, дэрэн дээр толгой тавиад л нам.

0 Сэтгэгдэл:
Post a Comment