Манай дүү гэж байнга утас хаяж байдаг сайхан гар байгаа. Хамгийн сүүлд нэг утсыг ганц сар ч барихгүй хаячихаад, намайг уурлахаар "одоо тэгвэл дахиж утас барихгүй ээ, яршиг" гэж уурлаад... Үгүй ээ тэгээд утасгүй байхаар харилцаа холбооны асуудал хүндрээд бас яршиг төвөгтэй юмаа. Тэгээд "чи утасгүй байхаар бас ядаргаатай юмаа" гэсэн чинь "надаа тэгвэл гачин гурав аваад өгчих" гэсэн юм. Гачин гурав арав гэдэг нь Нокиа-3310 гэж байгаа царай нь...
Тэгэхээр нь хэлснээр нь гачин гурав арвыг нь аваад өгчихье гэж бодоод гар утас зардаг лангуунуудаар явж үзсэн чинь тэр гачин гурав арав нь 10000 төгрөгийн үнэтэй юм байна. Нэг утас авъя гэсэн чинь утас зардаг залуу:
- Ямар хүнд авах гэж байгаа юм бэ?
- 16 настай хүүхдэд...
- Яагаад?
- Байн байн утсаа хаяад ядаргаатай юмаа, тэгээд хаясан ч харамсахааргүй утас авъя.
- Хахаха... Хашраах гэж байгаа юм уу? гээд саваад уначихсан.
Тэгээд гачин гурав арваа авлаа. Нөгөө гайхал нь тэр утаснаасаа ичээд утсаа барихгүй. Гэхдээ сайн тал нь гэвэл утсаа авч гарахгүй болохоор хаяна гэсэн асуудалгүй болсон. Гэртээ байгаа тохиолдолд харилцаа холбоо тасрах асуудалгүй, санаа амар болсон шүү. Хааяа нэг ажлаасаа оройтох болохоороо утасдаад хэлчихнэ. Гачин гурав арав ч үнэхээр хэрэг болж байна шүү.
Өө тэгсэн чинь манай охин тэр гачин гурав аравт гачин дуртай байгаа... Ногоон дэлгэцтэй утас их сонирхолтой байгаа юм байлгүй. Байнга тэр утсаар оролдож байдаг болсон. Миний муу утсаар хоосон мессеж явуулж бужигнуулах нь багассан, санаа амар. Гачин гурав арваараа оролдоод л, инээд алдаад сууж байдаг болсоншд. Унтахдаа хүртэл утсаа тэврээд унтана, нээх инээдтэй. Унтсан хойно нь сэмхэн гараас нь утсыг нь салгаж авч байгаа юм чинь. Одоо гэхдээ бага багаар сонирхол нь буурч л байна. Унтахдаа гачин гурав арваа тэвэрч унтдаг нь харин хэвээрээ л байгаад байна. Унтахынхаа өмнө утсаар оролдож нойроо хүргэдэг юм шиг байгаа юмаа. Зарим хүмүүс нойр нь хүрэхгүй болохоор сонирхолгүй ном уншиж нойроо хүргэдэг шиг ккккк....
0 Сэтгэгдэл:
Post a Comment