RSS

Массаж хийлгээд ч хөшөө хэвээрээ

Өчигдөр ажил тараад ажлынхаа нэг бүсгүйтэй хамт нөгөө массажны газар очив. Нэг массажинд ороод л хөшсөн бие маань тавирчих юм байх гэж бодсон чинь үгүй юм байнашд. Дахиад 2-3 орох ёстой гэнээ. Хүзүү хөшсөн хэвээрээ л сууж байна. Эхний удаагийн массаж бол хамаг булчин суллаад, өвчин хөдөлгөчихдөг юм гэнээ.
Массажнаас гараад хувцсаа өмсөөд сууж байсан чинь манай нэг найз утасдаад "мөргөлдөх үү" гэнээ. Мөргөлдье л гэсэн хахаха. Тэгээд манай найз, манай ажлын найз бид 3 Браухауст орж баахан пиво метрлэв.  Манай бас нэг найз нэмэгдэж ирээд бид 4 хагас метрээр 3 удаа Ханброй авч уугаад... 1,5 метр пиво авч уугаад баахан маазарч суулаа. Хөөрхөн мансуурчихсан.
Тэндээс гараад их дэлгүүрийн урдаас найзуудаасаа салаад такси барих гээд зогссон чинь харваас такси биш машин ирээд зогслоо. Үсрээд ороод суучихсан чинь такси биш байнаа. Ардаа костюмаа өлгөчихсөн, урдаа зурагттай, урд 2 суудлын толгойны түшлэг нь бас зурагттай, лаг тохилог дулаахан.... Гоё хөгжим явахаар нь толгойгоо дохиод л дагаж аялаад  явсан чинь намайг толиндоо харсанаа:
- Хоёулаа хөгжмөө чангалаад орчноос хэсэг тасрах уу?
- Тэгье л даа
- Гоё байдаг тээ?
- Тийшд....
Тэгээд л нөгөө залуу чинь хөгжмөө эцэс дээр нь тавьчихсан. Пивонд мансуураад нүд бүрэлзэж явсан би дахиад хөгжмөнд мансуурав. Хэсэг мансуураад л цонхоор харсан чинь манай гэрт дөхөөд ирчихсэн байна. Яг манай гэрийн гадаа яаж очихыг зааж өгөх гээд араас нь хашгирсан чинь хөгжмийнхөө дууг намсгалаа. Тэгснээ гэр заалгаж аваад гэрийн зүг явж байхдаа "Ёоо хэсэг гоё боллоо. Өнөөдөр ажлаас болоод бөөн стресс болоод явж байсын" гэнээ. Тэгэхээр нь би:
- Ажлаас болоод стрессдэх бол байнгашд...
- Өнөөдөр би нэг асуудлаас болоод бүүр их стрессдсэн юмаа
- Чи ямар ажил хийдэгийн?
- Барилга барьдаг...
- Барилгачин Баяраа юмуу? 
- Хэхэ тийшд... 
Тэгснээ урд талын суудал руугаа зааснаа:
- Миний зангиа энд байна
- Өө бас зангиатай барилгачин байдаг юм уу?
- Дарга нь юм чинь
- Аан дарга баригачин юм уу?
Градусын өөрчлөлттэй, мансуурчихсан явж байгаа мөртлөө бас хүн явуулахтайгаа байнаа би. Нүд бүрэлзээд ямар залуу байсныг нь ч тогтоож харж чадаагүй. Гэрийнхээ үүдэнд ирээд тооцоо хийх гэсэн 2 км гэхээр нь 2000 төгрөг өгсөн чинь тэнэг чинь хариулт өгөхгүй гөлийгөөд суугаад байгаа юм даа.
- Хүүе хариулт мөнгө өгөөч
- Өө яанаа, хариулт өгөх ёстой юмуу?
- Тэгэлгүй яадаг юм би чамд 2000 өгөөд байхад...
- Өө өгөлгүй яахав... Энэ 500....
- Дахиад 100-г өг
- Өгөлгүй яахав өгөлгүй яахав. 100... 
Тэгээд хариулт мөнгөө аваад буух гэсэн чинь Ханддорж царайлаад:
- Хоёулаа танилцъя л даа. 5 минут сууж байгаад буучихаач дээ...
- Үгүй үгүй, юун чамтай танилцах. Гэртээ орж унтах минь зүгээр....
Үсрээд л суусан шигээ үсрээд л буусан. Өөрийг нь явуулаад жоохон шоглочихсон чинь хандарч байна гэж ойлгосон юм уу хаашаа юм. Харанхуй шөнөөр Хандармаа болохгүй шүү....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Азтайдаа би Монголд төрсөн

Ажлынхаа завсраар хэсэгхэн хугацаанд цай уух зуураа нетээр мэдээ гарчигладаг зуршилтай хүн л дээ би. Сая бас л энэ зуршлаараа Пакистанд нэг бүжигчин бүсгүйг нөхөр нь хүчлээр түлж зэрэмдэглэснээс амиа хорлосон тухай, тэгээд эцгийн эрхт ёсны улмаас нөхөр нь гэм буруугүй болсон тухай, Афганистанд охинтой болбол дууслаа л гэсэн үг гэж уншаад....
Ямар азаар, ямар их азтайдаа Монголд монгол хүн болж төрөө вэ гэж гэнэт бодоод баярлалаа. Хэрвээ Афганистанд төрсөн бол охин болж төрснийхөө төлөө хүчирхийлэл, зовлон зүдгүүр дунд хүүхэд нас минь өнгөрч, дараа нь өөрөө охин төрүүлснийхөө төлөө гэм буруутан болох байсан юм байна л даа. 
Намайг Монголд монгол хүн болж төрүүлсэн бурхан багшид баярласан талархаснаа илэрхийлэхгүй бол болохгүй юм байна шүү ккк. Баярлалаа Бурхан минь, хязгааргүй, тоймгүй их баярлалаа. 
Нээрээ ямар азаар Монголд төрсөн юм бэ? Монгол улсад, жирийн нэгэн монгол гэр бүлийн, жирийн нэгэн монгол охин болж төрсөн нь жирийн биш хэрэг юм байна гэдгийг мөхөс би ухаарлаа. Дэлхий дээрх 7 тэрбум хүний 2,7-хон саяд нь ийм хувь тавилан тохионо гэдэг азтай хэрэг биш гэж үү аан. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өнөөдөр шиг өдөрт би дуртай

Өнөөдөр гадаа ямар гоё байнаа. Бороо орох гээд ч байгаа юм шиг. Ямар ч салхигүй тогтуухан, гэхдээ наргүй бүүдгэр. 
Өглөө охиныхоо нимгэн курткаг өмсүүлсэн чинь их эвтэйхэн байгаа бололтой, тэврүүлэхгүй цэцэрлэг хүртлээ өөрөө гүйгээд их л баяртай явлаа. 
Хамаг хүзүү нуруу хөшөөд л сууж байна. Бест массажны газар луу яриад захиалгаа өгчихсөн. Маргааш массажанд орж энэ хүзүүн дээр овоороод байгаа шар усыг нь тараалганаа. Өчигдөр Golden gym-д бүртгүүлээд төлбөрөө улирлаар нь өгөөд карт авчихсан. Эхлээд сайхан массажанд орчихоод ирэх 7 хоногоос фитнесст явах төлөвлөгөө ямар ч байсан хэрэгжихээр боллоо. Ямартай ч 3 сар яваад үзье. Дараа нь үргэлжлүүлэх эсэхээ явцын дунд шийднээ. Ер нь яваандаа гэртээ нэг гүйлтийн зам авсан нь дээр юм байна гэж бодогдоод байгаа. Тэгвэл фитнесст явж мөнгө зарлагадахгүй.  Ядаж гэртээ өдөр болгон гүйгээд байвал хөдөлгөөний дутагдалд орохгүй байлгүй дээ. 
Одоо дараагийн шийдэх асуудлууд гэвэл... Зурагтаар рекламдаад байгаа Могул нөүтбүүк авна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орноо тэвэрнэ ккк. Персонал компьютерийг нь ч авна гэж бодоод байгаа. Могулын компьютерууд дажгүй, гоё юм байналээ. Мэдээж бас хямдхан. 
Гэрийнхээ компьютерийг сайжруулж, гэртээ парк шинэчлэл хийхгүй бол техник, технологийн хоцрогдолд ороод байна. Аль 2006 онд авсан Athena одоо хэрэг алгаа. Асаахаар л сэнс нь зүгээр онгоц нисэж байгаа юм шиг л дуугараад... Ядаргаатай юм зүгээр. IT Zone-н худалдагч охиноос хуучин компьютер авах газар байх болуу гэсэн чинь "та тэрнийгээ сэлбэгэнд л өгөх байх дөө" гэж авсаншд. Хаяж байснаас сэнсийг нь цэвэрлүүлж янзлуулаад, тэгээд гэртээ интернетээ салаалнаа. Хааяа л нэг асааж хэрэглэж байх юм чинь. Дүүтэйгээ булаацалдахгүй амар.
Өнгөрсөн 5 дахид Очир огтлогч гээд бестселлерт тэргүүлээд байгаа номыг Их дэлгүүрээс авсан. 1700-хан төгрөг гэж байгаа юм даа. Үнэ хямдхан болохоороо бас их худалдаалагдаж байгаа байхаа. Гэхдээ үнэнээсээ гоё ном байх шиг байналээ. Энэ жижигхэн номыг би амралтын өдрөөрөө уншаад дуусчихна гэж бодсон чинь надаа ном унших зав гараагүй гээд бод доо. Эхлүүлээд л орхисон. Гоё ном байх шиг байналээ. Буддагийн сургаалыг амьдрал бизнест хэрхэн зөв ашиглах талаар... Бас Нууц шиг миний ширээний ном болчихож магадгүй шинжтэй ном байналээ.
Өчигдөр охиндоо зургийн дэвтэр, өнгийн харандаа худалдаж аваад.... Бал харандаа зөв бариад сурчихсан чинь одоо юу л харагдана, тэрэн дээр сараачиж явдаг болсон. Дэлгүүрээс юм худалдаж авсан биллийг хүртэл зүгээр байлгахгүй сараачаад байхаар нь дэвтэр авч өгсөн нь дээр юм байна гэж бодоод... Нээх хөөрхөн, эсвэл ширээний ард суугаад сараачаад, эсвэл газар хэвтэж байгаад сараачаад байх юмаа. Дуртай юмандаа бол бас их уйгагүй бололтой. 
Одоохондоо сараачиж л байг. Удахгүй зураг зураад эхлэх байх. Намайг дуурайсан зурах дуртай, бас тогтвортой суух чадвартай бололтой. 
Би сургуульд орохын өмнө зураг зурах их дуртай байсан. Сургуульд орсон хойноо гадаа цаг агаар онцгүй болохоор л тоо бодоод юмуу эсвэл юм бичээд суучихдаг хүүхэд байж билээ. Бас ном уншаад хэвтэх дуртай.  Өнөөдөр шиг ийм бүүдгэр өдөр би гэртээ байсан бол ёстой нээх сайхан ном уншаад орондоо хэвтэнээ. Эсвэл зурагтаар гоё кино гарч байвал үзээд.... Ёоо тэгээд хажууд хоол хийгээд дөхүүлээд өгөх хүн байвал бүүр гоё аан. Бага байхад нэг иймэрхүү өдөр бол ээжийн юмуу аавын хийж өгсөн хоолыг идээд л дуртай юмаа хийгээд гэртээ бүгж байдаг байсан даа. 
 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цанын баз явсан нь

Хагас сайн өдөр хуучин хамт ажиллаж байсан нэг охинтой цуг хүүхдүүдээ аваад Скай ресорт орохоор болов. 13 цагт автобус явдаг гэхээр нь 12,30-д уулзая гэж тохироод... Тохирсон цагтаа ирээд хүлээгээд байсан автобус нь ирдэггүй. Лавлахаас асуусан чинь амралтын өдрүүдэд 12 цагт явдаг гэнэ. Одоо 14,20 цагт явна гэхээр нь тэр болтол дэлгүүр хэсье гээд Гурван гал ороод хэсэг цаг нөхцөөж байгаад 13,40-д гарч ирээд автобус хүлээлээ. 
Ирдэггүй ээ, өнөө автобус нь. За зам түгжрэлтэй байгаа байх хүлээе гээд л суугаад байсан чинь нэг мэдсэн 14,35 минут болчихлоо. Тэр хавьд машин угаадаг нэг эмэгтэйгээс асуусан чинь автобус түрүүн ирээд яваад өгсөн гэж авдаг юм даа. Ингээд Скай ресорт орох будаа болсон. Шал дэмий Гурван галын гадаа шороонд салхилсаар байгаад тааравшд. 
Тэгээд нэгэнт хоцорсон юм чинь хоол идье гээд.... Индра орж хоол идэхээр боллоо. Хүүхдэд ямар хоол өгвөл дээр вэ гэж асууж байгаад 2 хүүхдэдээ нэг нэг таваг хоол, өөрсөддөө бас нэг нэг таваг хоол захиалсан чинь нөгөө 2 хүүхэд маань хоолоо иддэггүй. Хоёр ээж нь хоёр хоёр таваг хоол идээд... Ямар авсан хоолоо хаяад явалтай нь биш дээ, хайран юм биз дээ кекеке.... 
Тэндээсээ гараад талбай дээр 2 хүүхдээ хэсэг салхилуулаад... Зургийг нь авах гэсэн чинь тогтож өгөхгүй гүйлдээд... Арай гэж хэдэн зураг дарж амжсан. Тэгээд 3 минут нь 1000 төгрөг гээд том машин унуулсан чинь нөгөө машинаас буухгүй гэж уйлалдаад... Үнэн  онигоотой нэг өдрийг өнгөрөөсөн. 
Манай охин машинаас буухгүй гээд уйлаад байхаар нь арай гэж уйлуулаад тэврээд явсан чинь замдаа унтчихсан. Унтаагаар нь тэврээд гэртээ ирээд хаалгаа онгойлгоод орох гэсэн сэрчихээд, гэртээ орж байгаагаа мэдэнгүүтээ "үгүй ээ үгүй, бишээ биш" гэж уйлаад бөөн юм боловшд. 
Манай 2 охин нэг өдөр төрсөн яг чацуу хүүхдүүд л дээ. Нөгөө охины адтай гэж... Манай охины хажууд хамаагүй мундаг ярьж байнаа. Аймаар сахилгагүй. Бужигнуулж өгч байгаа юм чинь. Манай охин хажууд нь хамаагүй томоотой юм байна. Гурван галаас гарч ирэнгүүтээ "Явцгаая, хумсаа будацгаая" гэж авсан хахаха. Хумсаа будаад байхдаа яахав дээ.
Цанын баз явж чадаагүй ч гэсэн хөгжилтэй нэг өдрийг өнгөрөөчихсөөн. Дараагийн хагас сайнд ингэж будилахгүйгээр яг жинхэнээсээ явна гэж тохироод салцгаасан. Явна даа заавал.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

. . . Ээ махаар яанаа . . .

Өглөө орж ирээд хальт мэдээ гарчиглах санаатай нет рүү өнгийтөл шууд л нөөцийн махны үнэ өссөн мэдээний гарчгийг олоод харчих юмаа. Ингээд л махны асуудалтай байгаагаа мэдэгдээд байдаг байхгүй юу ккк. Өчигдөр орой цалингийн картны үлдэгдлээ шавхсан чинь 5000 гаран төгрөг үлдсэн байна. Ийм мөнгөөр ч мах авч хүрэхгүй байх дөө гээд БЗ зах руу орсон чинь махны наймаачид хонины мах 6500 шүү аваарай гээд тал талаас хашгирч өгч байнаа. Үхрийн махны үнэнээс айгаад асуусанчгүй, холхон шиг тойроод л өнгөрлөө. Тэгээд байнга мах авдаг таньдаг эгч дээрээ очоод миний 5000-д таарах мах тавиатах гэж байж жоохооон мах авлаа. Ямар ч байсан 2 хоногийн хоолны махтайгаа болсон. 
За за энэ мах ч яамай. Сониноос улс төрийн амьдрал их халуухан байнаа. Энэ Нямдорж гуай нээрээ элдэвтэй хүн юмаа. Гүндалайтай нэг хэсэг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрэлдээд бүр зодолдохоо шахсан. Дараа нь Энхбаяртай бас нэлээн дуулиантай муудалцсан. Өчигдөр орой Баттулгатай үзэж тарж байнаа.  Хөндлөнгөөс үнэн шог, инээдтэй харагддаг гэдгээ эд нар ер нь мэддэг болов уу? Өчигдөр Баттулгын АТГ-руу орж байгаа нь бол үнэндээ л инээдтэй харагдсан. Удирдлага нь хүлээж авч уулзахгүй байгаа нь их дарамттай ажилладагийн илрэл гэж хэлж байгаа нь бүүр шал зусар санагдсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг нь л байх даа. Ёстой нөгөө хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг нь л болдог байх. Дээр үед Гүндалай, Эрүүл мэндийн дэд сайд Цолмон 2 нэг хэрэлдээд дуулиан болоход би зурагтаараа хараад ёстой савж унаж, салж ойчихоо шахсаншд. Үхтлээ инээсэн дээ ёстой. Хөөрхийс минь өөрсдөд нь бол их л стресстэй байдаг байх. Мань мэтэд бол амьд хошин шог байгаа юм чинь хахаха. 
За мах, улс төр 2 ч яахав. Өчигдөр манай охин миний шинэ утсыг хараад ёстой нүд нь гялалзаад л дайрчихлаа. Уржигдар орой би нуугаад үзүүлээгүй юмаа. Тэгээд найзынх руугаа орох хэрэг гараад охиноо аваад орохдоо шинэ авсан утсаа үзүүлсэн чинь манай охин хажуунаас хараад утас аваад жоохон оролдсон юм. Тэгээд манай найзын утсыг гэж бодсон бололтой цүнх рүү нь аваачаад хийчихсэн. Манай ээж ийм утас барих биш дээ гэсэн шинжтэй л байсан. 
Тэгсэн чинь өчигдөр орой намайг цүнхнээсээ гаргаж ирэхийг харангуутаа энэ чинь миний ээжийн утас байна гээд ойлгочихсон. Миний ээжийн юм бол миний л юм гэсэн сэтгэлээр ханддаг юм чинь. Оройжин унтан унтатлаа утаснаас салаагүй. Надаа гэхээр үгүй үгүй гээд тас зуурчихаад өгөхгүй байгаа юм чинь. Уг нь утсаа түгжээд өгсөн юмаа. Авангуутаа шууд түгжээг нь тайлчихаж байналээшд. Аймаар сурмаг, тэр могжгор хуруунууд нь хурдан гэж... Ёстой мэл гайхсан.
Нэг сонсохнээ л "таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна, та дугаараа шалгаад дахин залгана уу" гэж байсан. Дахиад нэг сонсохнээ "байна уу, байна уу" гээд байгаа сонсогдсон. Хэн рүү залгачихав гээд сандраад сонссон чинь манай дүү рүү залгачихаж. Нөгөөтөх нь манай охиныг бужигнуулж байгааг мэдсэн л дээ. Өөр бас хаашаа ч залгасан юм мэдэхгүй. Орой Ийглээс өөр монголын сувгууд гарахгүй байхаар нь эрт унтаад өгсөн. Супервижн рүү залгаж асуух гэсэн охин утас өгөхгүй байгаа юм чинь.  Охиныхоо хаашаа залгаж бужигнуулсаныг шалгах ч боломж олдоогүй, дэрэн дээр толгой тавиад л нам. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Марталтаа гэж...

Цаг наашилж байхад би цаашилж байгаа юмуу хаашаа юм. Өчигдөр бас фактлаад... Уймраад л юм мартаад байдаг болчихжээ. Энэ ч гарцаагүй насны доройтол байхаа хахаха.... 
Өчигдөр ажил тарахын алдад гэнэт Мобикомын урамшуулал зарлаад байгаа утаснаас авъя гэж бодоод... Ажлаасаа гарахаасаа өмнө интернет банкаар гүйлгээ хийгээд, карт руугаа мөнгө шилжүүлээд гарч өгөвөө. Мобикомын УБ зочид буудлын салбар дээр нь очоод утсаа сонгоод, гэрээгээ байгуулаад сууж байхдаа картаа хайгаад олдоггүй ээ. Цүнхэн дэх бүх новшоо ширээн дээр нь арай л гаргаж тавьсангүй. Гарцаагүй миний карт байдаггүй дээ. 
Аргаа бараад ХХБ-д ажилладаг ангийнхаа хүүхэд рүү залгаад, "миний дансны хуулгыг хараад өгөөч, би хамгийн сүүлд хаана гүйлгээ хийсэн байна?" гэсэн чинь "би болохгүй ээ, чи лавлах руу утасдаад нууц хариултаа хэлээд асуучих" гээд... Тэгэхээр нь лавлах руу нь утасдаад асуусан чинь нэлээн хэд хоногийн өмнө АТМ-ээс мөнгө авчихаад тэр чигтээ картаа орхиод явчихсан байгаа юм даа. Яаж уймрахаараа тэгж уймардаг байнаа. Тэгээд хэд хоног тэр картаа хэрэглээгүй болохоор байгаа үгүйг нь ч мэдэхгүй л яваад байсан байгаа юм. 
Тэгэхээр нь мобайл банкаар төлбөр хийгээд утсаа авчихъя гэсэн чинь заавал баримт хэрэгтэй болохоор болохгүй гээд... Гэрээгээ байгуулж орхичихоод явсан. Өнөөдөр очиж утсаа авахаас.
Тэндээс гараад замаараа Макс ороод сүү тараг аваад зогсож байсан чинь манай нэг найз утасдсанаа Скайд Монмилкийн сүү хямдрал зарлачихсан байна гэсэн мэдээ дамжууллаа. "Аан муу хужаагийн меламинтай сүүгээр яадгийн Сүү ХК-ынхаа сүүг л авах минь" гэсэн чинь "үгүй ээ энэ яг цэвэр үнээний сүү байнаа, би амсаж үзсэн" гэж байна. Тэгсэн нээрээ гэнэт манай дүүгийн ярьж байсан нь санагдаад.... Хэдэн жилийн өмнө тэдний чуулгынхан Өвөрмонголд тоглолтоор явж байхдаа Монмилкийн үйлдвэрт нь очиж үзсэн гэсэн. Алаг үнээний фермд нь орж үзсэн,  аймаар цэвэрхэн, үнээнүүд нь симфони сонсож байгаад саалгадаг, сүүг нь ууж үзсэн чинь аягүй гоё амттай, өтгөн сүү байсан гээд ярьж байсан нь санагдаад.... Тэгээд нэг удаа Монмилкийн сүүнээс авч үзье гэж бодоод авсан байсан сүүгээ буцаагаад тавьчихсан. Гэхдээ охиндоо уулгах сүү, таргаа авсан л даа. Охиндоо яаж ч байсан монмилкийн сүү өгөхгүй ээ. Хилийн чанадаас ирж байгаа ийм эмзэг бүтээгдэхүүнийг муудуулахгүйн тулд ямар нэгэн арга хэрэглэдэг л байж таарна гэж хардаад байгаашд. 
Гэртээ харих замдаа ганцаараа булагнах санаатай шар ууттай M and Ms авсан байхгүй юу.  Тэгээд бас л мартаад л яваад байсан байгаа юм даа. Гэртээ орохын өмнөхөн гэнэт санаж, цүнхэндээ авч хийж нуулаашд.
Дэлгүүрээс гараад БЗ зах орж мах авъя гэж бодоод очсон чинь намайг салгалаад явж байх хооронд хаачихсан. Махны үнэ нээрээ манийгаа дарж алахнээ.  Бэлчээртээ багтахгүй их малтай юм байж хямдхан мах идэж чадахгүй арчаагүй улс шүү манайх. Орой мэдээгээр хамгийн хямдхан мах 7500 төгрөг байна гээд л гараад байсан.
Гэснээс нээрээ миний энэ мартамхай уймраа өвчин миний ойр хавьд байдаг хүмүүст нөлөөлөөд байдаг юм биш үү? Гэртээ орж ирээд биллээ шалгасан чинь Максын касс охин миний авсан 00-н цаасыг бичээгүй байсан. Үнэгүй 00 цаас авчихсан байналээшд кккк. Бас гэрийн ард байдаг дэлгүүрээсээ ундаа, Стимо еэвэн авсан чинь надаас еэвэнгийн мөнгө аваагүй байналээшд. 20000-г өгсөн чинь 18000 хариулаад өгчихсөн байсан. Энэ нээрээ халдвартай марталт байнаа.
Нэлээн хэд хоногийн өмнө нэг найзаасаа 3 аяга худалдаж авчихаад таг мартчихсан байсан бас. Нөгөөх нь ч мөнгөө нэхэхгүй санаа амар. Тээр хойно гэнэт санаад мөнгийг нь өгч байгаа юм чинь. Миний энэ мартдаг уймраа байдал арай л хэтрэх гээд байна шүү. 
Гэртээ ороод охиндоо аарц аяганд нь хийгээд өгсөн чинь нээх хөөрхөн "Баллиа" гэсийшд. Баярлалаа гэж хэлж сурсан байна. Урьд нь юм өгөхөөр "Жаа" гээд л нээх уянгалуулаад л хэлдэг байсан юм.
Хэлд оруулах гээд том ангид оруулчихсан юмаа. Арай том, ярьдаг хүүхдүүдтэй хамт байвал хурдан ярьж сурах байх гэж бодоод... Тэгэхгүй бол өөрөөсөө жоохон памперстай жаалуудтай байгаад байхаар ярихгүй юм. Гэртээ бас бараг ярих хүн байхгүй болохоор ярьж өгөхгүй. Тэгсэн чинь бас том хүүхдүүд шоглоод байдаг юм шиг байнаа. Шанаан дээр нь маажчихсан байсан. Тоглоомоо булаацалдаа биз.
Том ангид орсон болохоор овоо бал, харандаа бариад сурчихсан. Ангидаа юм буддаг гэнээ. Тэгсэн чинь одоо гэртээ бал барьчихаад цаасны тасархай байсан ч сараачаад л... Ер нь манай гэрт сараачаагүй дэвтэр, ном байхгүй болох шиг боллоо. Хэрэгтэй ном дэвтрээ далд хийгээд, хэрэггүйг нь ил гаргадаг болсон. Гар хөлөн дээрээ хүртэл сарааччихсан л явж байгаа.
Цэцэрлэгийнх нь хуучин багш нь ажлаасаа гараад шинээр багш ирсэн гэнээ. 50 гаран насны насаараа улсын цэцэрлэгт ажилласан хүн гэнэ. Өглөө охиныг авахдаа "энэ ёстой гоё цэцэрлэг юмаа, эгч нь насаараа улсын цэцэрлэгт олон хүүхэдтэй ажиллаж сурсан болохоор энэ хэдхэн хүүхэд бол надаа юу ч биш" гэсэн юм яриад байналээ. Одоо сайн сургаж өгөх юм байлгүй дээ. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөгжим бас хүчилтөрөгч...

Өнгөрсөн 5 дахь өдрийн орой, ажил тарахын алдад зээ дүү утасдаад тоглолт үзэх урилга авах уу гээд... Ганцаараа яадаг юм билээ гэж байсан чинь дахиад нэг урилга нэмээд олчихлоо гэж байна. Тэгээд ажлынхаа нэг охиныг дагуулаад үзлээ. Үндэсний ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын Үндэсний найрал хөгжмийн концерт... Үнэн тансаг, үнэн тасархай.... 
Дан оркестр юм уу гээд эхлээд нээх тоогоогүй юмаа. Тэгсэн чинь нээрээ ёстой гайхалтай гоё байдаг юм даа. Ажлын охин  бүр сэтгэл нь хөдлөөд, ийм гоё концерт үзүүлсэнд баярлалаа гээд сүйд болсон. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн, концерт болсон шүү. Алгаа хорстол ташаад байсан чинь сүүлдээ алга загатнаж байналээшд.
Манай зээ дүү бүжигчин, хүргэн хөгжимчин болохоор би тэдний концертийг дандаа урилгаар үнэгүй үзэх "гайхамшигтай, азтай хувь тавилантай" шүү дээ ккккк... Хүүхэд байхдаа ардын дуу, хөгжим, бүжгийг бараг тоодоггүй байсан даа. Сүүлийн жилүүдэд дүүгээсээ болоод үздэг болоод, бүр шүтэн бишрэгч нь болчихсоншдээ... Манай чуулгын тоглолт бол үнэхээр тасархай... 
Хагас сайнд охиноо аваад хуучин хамт ажиллаж байсан эгч нараа дагаад амралтанд яваад... Нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэнгээ сайхан агаарт гарч амаръя гээд Хандгайтын тийшээ Их тамир гээд өвөө, эмээ нарын амралтанд очлоо. Модон дунд гоё газар байсан. Байгал нь гоё, байр нь жоохон тух муутай, онцгүй юмаа гээд би голоод... Тэнд хагас сайнд хоноод, бүтэн сайны үдээс хойш ирсэн. Хоол нь амт муутай онцгүй санагдсан. Аяганууд нь дандаа сэтэрхий нээх сонин... УИХ-ын гишүүн С.Эрдэнийн амралтын газар юм гэнээ. Хөгшчүүлд зориулсан юм гээд сэтэрхий аягануудтай байдаггүй л баймаар юм. 
Хоол нь ёстой таалагдаагүй. Манай охин хоолноос нь идэж өгөхгүй зовоосон. Бантан захиалаад хийлгэсэн чинь нээх муухай Вигорагаар амтлаад хийчихсэн, нөгөөх нь бүр идэж өгөхгүй байгаа юм чинь. Хүчилтөрөгчөөр л хооллосон байх даа. Ой руу ороод жоохон явсан чинь үнэхээр гоё байналээ шүү. Агаарт ёстой нам цохиулаад, ангайгаад л унтаад байсан манай охин. Хажууд нь хүмүүс шуугилдаад байхад л нам унтаад байсан. Би бас хүчилтөрөгчөөр амьсгалаад, өчигдөр ёстой сайхан нам унтлаа.
Очсон орой нь манай хэд караокед нь  ороод дуулаад бүжиглээд будаа болгосон. Тэгсэн манай охин баясаад, дагаж бүжиглээд... Бас хөөрхөн эвсэлтэй шинжтэй. Манай нэг эгчийн нөхөр нь "энэ ёстой амар хүүхэд юмаа, ийм 10 хүүхэдтэй байсан ч яахав" гэнээ. Миний муу охин чинь ээжийгээ жаргаах гэж ирсэн хүүхэд юм чинь. Яг л Энх-Амгалан хаан шиг амгалан, тайван хүүхэд шүү дээ. Энх-Амгалан хааны хойд дүр ч юм билүү хэн мэдлээ кекеке....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Байраа сонгохдоо баримтлах миний зарчим

Байрны асуудлыг түр хойшлуулахаас гэсэн шийдвэр гаргаад сууж байна. Мэдээгээр энэ дээд дарга нар чинь "тайван амгалан байцгаа, удахгүй нийлүүлэлт нэмэгдээд ирэхээр байрны үнэ унана" гээд байх юм. Ер нь нэг тийм шинж илт ажиглагдаад эхэллээ. Өдөр болгон зарын сайтуудыг харсаар байгаад энэ гадуур зарах гэж зарлаж байгаа хэдэн байрнуудыг би бараг цээжилчихлээ. Уйгагүй өдөр бүр зарлах юмаа. Гандан буурахгүй үнээ буулгахгүй байгаа ганц нэг нөхдүүд бас байнаа. Дийлэнх нь үнээ буулгаж байна. Гэхдээ буулгаад буулгаад хуучин байр шинэ байрнаас үнэтэй шахуу хэвээрээ байна шүү. Буулгаад ч зарагдахгүй байх шиг байна. Манай банкинд лав хуучин байр худалдаж авах зээлийн хүсэлт бараг орж ирэхээ больчихлоо гэж байна. Тэгэхээр өнгөрсөн хямралын үеийнх шиг нөхцөл байдал үүсээд байрны үнийг нэг байранд нь тавиад өгөх юм шиг болоод явчихлаа. 
Одоо энэ дарга нар яриад байгаагаа бодит ажил болгоод эхэлбэл шинэ байрны үнэ бас байрандаа очих боломжтой л юм. Гэхдээ мэдэхгүй юм даа. Дахиад нэг байр авч зараад ашиг олчихдог юм билүү гэж бодож байснаа болилоо. Шуналтаж байж шатчихвал гай зүгээр. 
Манай найзууд намайг ёстой огцом шийдвэр гаргах юмаа гээд л гайхаад байна. Заримд нь оносон шийдвэр гаргаад, заримдаа буруутаад байгаа юм байхаа. Хамгийн сүүлд бол их оновчтой зөв шийдвэр гаргасан байна гэнэ дээ. 
Одоо аажуу уужуу бодож болгоож байгаад орон гэрээ цоо шинээр төвхнүүлнээ. Охины заяа түшээд бүх юм ОК болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Их буянтай манай охин чинь.... 
Шинээр орон гэрээ худалдаж авахдаа одоо бол хашир үзнэ л дээ. 
1. Хүн амьдарч байсан хуучин байр худалдаж авахгүй. 
Хэдэн жилийн өмнө аав ээж 2 маань манай дүүг өрх тусгаарлаад удаагүй байхад нь ирж очиж байхад амар гээд хажуу айлынхаа байрыг худалдаад авч өгсөн юм. Тэр байрыг аваад жил ч болоогүй 2-лаа ойрхон өөд болсон л доо. Дараа нь манай дүүгийн хүүхэд авчин ороогоод салахгүй, аргаа барсан бид нар лам хар дээр очно биз дээ. Тэгсэн нэг биш нэлээн хэдэн хүн "энэ их эвгүй байр байнаа" гээд болдоггүй. Тэр байранд манайх шинээр ашиглалтанд оронгуут нь ороод одоо болтол байгаа болохоор хөрш айлуудаа сайн мэднэ л дээ. Тэгээд яг тэр квартирт байсан айлуудыг бүгдийг нь эргэн дурсах хэрэг гарлаа. 
Хамгийн эхний айл хүүхдээ алдаад нүүгээд явсан. Дараагийн айл бас гэрийнхээ ганц сор болсон охиноо алдаад гарсан. Дараа нь 2 хүүхэдтэй айл ирээд эхнэр, нөхөр 2 салаад нүүгээд явсан. Тэрний дараа бас нэг залуу гэр бүл ирээд нөхөр нь архинд ороод 2 тийш болоод нүүгээд явсан. Сүүлд нь хөдөөнөөс 2 хүүхэдтэй залуу гэр бүл ирээд удаагүй гэнэт нүүнэ гэхэд нь манай аав ээж 2 манай дүүд худалдаад авчихсан хэрэг.  Хөдөөний залуучууд болохоор их хөршсөг,  хөгшчүүлд их элгэмсэг, манай аав ээж 2-той их дотно байсан юм л даа. Тэгсэн залуу нь ээжид сэмхээн "эхнэр хүүхдээ нутагтаа авааччихаад хотын нэг бүсгүйтэй гэрлэнэ, та битгий хэлээрэй" гэж шивнэсэн байгаа юм даа. Бас л гэр бүл салалт. Тэр байр чөтгөр шүглэсэн байр байсан. 
Тэгээд бушуухан хямдхан зараад тэр байрнаас салж билээ.  Тэр байрнаас гараад л хүүхэд нь байн байн өвчин ороохоо больсон шүү их сонин. Тэрнээс хойш таньж мэдэхгүй айлын байр хамаагүй худалдаж авч болохгүй гэдэг ойлголт тархинд маш лав гүн гүнзгий суучихсан юм.
2. Хамгийн дээд давхрын байр худалдаж авч болохгүй. 
Орон сууцны зээлээр худалдаж авсан миний хамгийн анхны үл хөдлөх хөрөнгө. Би тэр байрандаа одоо болтол хайртай. Даанч зарахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн юм л даа. 
Байрлал бол яг хотын төвд, байр нь бас гоё. Тухайн үед ашиглалтанд ороод улсын комисс хүлээгээд авчихсаных нь дараа худалдаж авсан болохоор хамгийн дээд давхраас өөр сонголт үлдээгүй байсан юм. Тэр байранд орж үзэнгүүтээ шууд л зүтгэе гээд чичрээд дайрчихсан. Барилгын компани нь чи банкинд ажилладаг юм чинь зээл чинь бүтэх биз гээд мөнгөө өгөөгүй байхад надаа түлхүүр өгчихсөн. Тухайн үед бол бас үнэтэй л байр байсан л даа. Байрны зээл тэгтэл маш хурдан бүтсэн. Миний цалингийн орлого арай хүрэхгүй байхад л манай ангийн хүүхэд зээлийг минь гаргаад өгсөн. Үнэн азтай байсан. Дээр нь цалингийн зээл нэмж аваад л гэрээ хөөрхөн тохижуулчихсан. 
Аливаа юманд тууштай зоригтой зүтгэвэл болохгүй бүтэхгүй зүйл үгүй гэдгийг тэгэхэд ойлгосон шүү.
Эхний жил үнэхээр тухтай байлаа. 2 дахь жилээсээ эхлээд зуны халуунд шатаж үхчих гээд, өвлийн хүйтэнд хөлдөж үхчих гээд тух алдаад эхэлсэн. Дээврээсээ жиндээд байдаг юм шиг байгаан. Тэгээд доод айлуудаасаа асуухаар байр дулаахан байна гээд байдаг. 4 дэхь жилээсээ эхлээд 00-н өрөөнд орохоор л под под гээд дуугараад байдаг болчихлоо. Энэ хаана ус дусаад байнаа гээд хайгаад олдоггүй. Нэлээн хэдэн сарын дараа л хаанаас гэдгийг нь мэдсэн. Дээврээс агааржуулагчын тэндээс ус дуссаар байгаад коридорын хана чийгтээд мөөгөнцөртөөд эхэлдэг байгаа. 
Тэгээд СӨХ-д хэлтэл "барилгын компанитай холбоо барьж чадахгүй байна, бид нар бол засаж чадахгүй" гэж авдаг юм даа.
Өө тэгтэл энэ байрнаасаа гар чи гэж байгаа юм шиг гэнэт ажил төрөл бүх юм л нураад эхэлсэн. Гэнэт ажилгүй болонгуутаа зээл төлөх асуудал гарч ирэнгүүт өрийн дарамтнаас гарах гээд байраа зарах шийдвэр гаргачихсан л даа. Тэгээд ч энэ дээврийн асуудлаас болоод манай байрны үнэ цэнэ улам унах шинжтэй байсан юм чинь. Эртхэн шиг танагтай дээр нь учрыг нь олъё гэж бодоод... 
Зарах гэж үйлээ үзэж билээ. Хамгийн дээд давхар гэхээр хүмүүс дургүй байдаг юм байна. Дээрээсээ дусаал гоождог уу гэж нэлээдгүй хүмүүс асуусан. Дээврээс дусаал гоожих асуудал хаа сайгүй байдаг бололтой юмаа. Зовж байж хямдхан зарсан даа. Ханан дахь мөөгөнцөрийг нь хусаж байгаад, нэг ах эгч 2-ыг сайхан хулхидаж байгаад, зарчихсан. Тэр балиар мөөгөнцөр чинь хусаад байхад эргээд гарч ирээд байдаг балиар хог байналээ. Хамгийн аймаар нь хүнд халддаг юм гэнэ. 
Гэхдээ манай байрны цонхоор үзэгдэх орчин үнэхээр сайхан байсан л даа. Үзэгдэх орчин ч бас их чухал шүү. Оройд ажлаасаа ирээд Богд уулаа харахаар сэтгэл нээх сайхан сэргэдэг байж билээ. Дээд давхар болохоор дуу чимээ, тоос шороо харьцангуй бага ч юм шиг санагддаг байлаа.
3. Шинэ байр захиалах бас жоохон дарамттай. 
Саяын зарсан байраа дөнгөж баригдаж эхлэнгүүт нь захиалсан юм л даа. Сонголт арвин, үнэ хямд байх үед нь маш нухацтай сонгосон. Байрны чанар, байршил, давхар, үзэгдэх орчин гээд л.... Ойр хавьд нь байдаг үйлчилгээний газрууд, сургууль, цэцэрлэг... Бүх асуудалд анхаарал хандуулсан. Сонголтондоо маш сэтгэл хангалуун байсан. 
Гэвч миний байр биш байсан бололтой. Үлдэгдэл төлбөрийг нь зээлээр авах байсан болохоор 1-2 асуудлаас болоод зээлийн асуудал хойшлогдоод байдаг. Барилгын компани тэгтэл дарамталж өгдөг юм даа мөнгөө нэхээд. Хүний мөнгийг урьдчилж авч ажил хийж байгаагаа мэдэхгүй тэнэг гарууд... Хүмүүс захиалга өгч мөнгөө өгөөгүй байсан бол тэд нар муусайн юмнууд ажилгүй л байгаашд. 
Би ч бас тэнэг. Сэтгэлийн хөөрлөөрөө аваачаад гэрээн дээр нь гарын үсэг зурчихсан чинь... Юу вэ? Хоногийн 0,5%-ийн алданги ч гэх шиг, хорвоо дэлхий дээр байхгүй өндөр торгууль.... Азаар нэг танилаасаа хүүтэй мөнгө зээлж тэр мөнгийг нь өгөөд байраа авч салсан шүү дээ. Гэхдээ нэлээдгүй торгууль төлсөөн. Хэрэлдэж нэг үзэж, гуйж хоёр үзэж байж хүүг нь буулгаж торгууль төлсөн. Шүүхдвэл тэр торгуулиа эргээд авах боломжтой гэнэ. Өөрсдөө өчнөөн сар хугацаа хэтрүүлж байраа ашиглалтанд өгөхдөө 1 ч төгрөгийн алданги төлөөгүй гээд бод доо. Үнэн шударга бус. Гэрээ эрх тэгш байх ёстой гэдэг нөхцлөөр би төлсөн торгуулиа буцааж авах боломжтой юм байналээ. Нээрээ нэг зав гаргаж, заргалдах юмсан муусайн юмнуудтай.
Ер нь шинэ баригдаж эхэлж байгаа байр захиалахдаа гэрээн дээр маш нухацтай хандах хэрэгтэй юм байналээ. Манай барилгын компаниудын гэрээ бол үнэндээ л аймаар. Захиалагчийг дарамталсан, хуулийг дээд зэргээр зөрчсөн, зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодсон. Манай барилгын компаниуд одоо хэзээнээс хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж сурах юм ёстой чөтгөр бүү мэд. 
Гэхдээ энэ захиалсан байраа нэлээн нухацтай сонгосон болохоор зарах гэж ёстой зовоогүй. Хамгийн анхны үзсэн хүн л шууд авчихсан. 
Эргээд харсан чинь байрны тал дээр бас хөөрхөн туршлага хуримтлуулаад авсан юм байнашдээ би чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хөшөө болчихгүй юмсан

Өдөржин суугаад хамаг бие хөшөөд үнэхээр хэцүү байнаа. Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг үг байдаг билүү? 
Нэг сайхан бүтэн биеийн массаж хийлгэе гэж бодоод байна. Дээр үед нэг массаж хийлгэсэн чинь пээ аймаар өвдөж билээ. Тэрнээс хойш массаж гэхээ больсон. Тэгсэн одоо бүр өөрийн эрхгүй л массаж хийлгэж, хамаг хуян шар усаа тараамаар санагдаад байнаа. Нетээр хүмүүсийн бичсэнийг уншаад Best гэдэг хараагүй хүмүүс массаж хийдэг  газар байдгийг олж мэдээд судаллаа. Хараагүй хүмүүс гартаа илүү мэдрэмжтэй байдаг болохоор илүү сайн массаж хийдэг юм байхаа. Үнэн байж магадгүй л юм. Бүтэн биеийн массаж нь 20000, нэлээн олон салбартай юм байна. Гэртээ ойрхон гэсэн салбаруудынх нь хаяг, утасны дугаарыг бичээд авчихсан. Нэг амралтын өдрөөр зав гарганаа. Энэ хагас сайнд охиноо аваад амралтанд явна. Тэгэхээр амжихгүй л юм байна. Дараагийн хагас сайн болтол хөшөө болчихгүй бол ч одоо яахав.
Сайхан массаж хийлгэсний дараа фитнесст явъя гэж төлөвлөөд байна. Өчигдөр Тусгаар тогтнолын ордонд байдаг Golden Gym гэдэг газарт очиж үзлээ. Гоё юм байнаа. Гэртэй ойрхон болохоор тэнд явдаг юм билүү гэж бодоод байна. Шинэхэн бас их тохилог юм байна. Аеробикт нь явнаа. Гүйлтийн замууд нь цонхныхоо наана, Богд уул руу харуулаад байрлуулчихсан болохоор сайхан уул хараад гүйх юм байналээ ккккк. Уулын бараа харахаар стресс бага ч гэсэн тайлагдана даа.
Аеробикийн 8 төрлийн хичээлтэй гэсэн. Саун, душ, алчуур, саван, шампунь, цэвэр ус үнийн дүнд нь багтсан гэнэ. Гоё гоё л юм яриад байналээ. Хүмүүс их явдаг юм байна. Фитнесст явах зав гаргахыг л бодъё. Тэгэхгүй бол нээрээ хөшөө болох гээд байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ногоормоор байна

Ногоон байгал, ногоон орчин, ногоон хоол, ногоон бизнес, ногоон нам..... Ерөөс ногоон бүхэн моодонд орсон бололтой. Скай их дэлгүүрээс нээрээ ногоон бууз авч идэх дуртайшдээ. 
Мода дагаад би ч гэсэн "ногоормоор" байнаа кккк. Нээх сайхан "ногоормоор" байна. Хүүхэдгүй байхдаа амралтын өдрөөр 11-12 цаг, заримдаа 13 цаг хүртэл "ногоордог" байлаа. Хүүхэдтэй болоод л юун ногоорох... Ногоорно гэдэг чинь юу билээ гэтлээ мартах шахаж....
Сүүлийн үед харин хавар болоод өөрийн эрхгүй "ногоорох" дур хүсэл төрөөд байдаг болчихлоо. Манай охин хар үүрээр сэрээд л тахиа шиг донгодоод, муур шиг нүүр самардаад эхэлдэг байсан чинь сүүлийн үед овоо гайгүй болоод байгаа. Том болж эхэлж байгаагийн шинж байхаа.... Ямартай ч амралтын өдрөөр 9,30 хүртэл "ногоордог" болчихоод байгаа. Харин ажлын өдрийн өглөө "ногоороод" сэрэхгүй ядаргаа болоод байнаа. 
Зарим айлын хүүхдүүд унтаагаараа цэцэрлэгтээ ирдэг юм байналээ. Манай охин юун тэгж унтаагаараа явах... Өглөө сэрэхгүй, сэрээх гэхээр уурлаад ор луугаа шургаад байдаг болчихлоо. Тэгэхээр нь айлын хүүхдүүд шиг унтаагаар нь хувцаслаад аваад явах гэж үзсэн чинь бас уурлаад бөөн юм болсон. Би ажлаасаа хоцрохгүйн тулд хүчээр тэвэрч аваад угаалгын өрөөнд ороод нүүрийг нь угаагаад сэрээгээд нүгэл үйлдээд л сууж байна даа кккк....
Өчигдөр миний охины гэмтэх нигууртай өдөр байсан бололтой. Өглөө куртканых нь цахилгааныг огцом татаад уруулыг нь сэтлэх шахлаа. Уруулыг нь хавчаад, цус гаргаад баларлаашд. Уйлаад "лойлой" гээд уруул руугаа заагаад үглээд байсан. Ёоёо гэхийг лойлой гэж хэлдгийн. 
Орой ажлаасаа ирсэн чинь бас хөмсгөө зангидчихаад л "лойлой" гээд хамарлуугаа заагаад байна. Тэгсэн бас тоглож байгаад хамраараа ширээний ирмэг мөргөсөн гэнэ. Хичнээн ч удаа тэрнийгээ надаа ярив. 
Одоо "ээждээ хайртай юу?" гэхээр "айдай" гэдэг болсон. Заримдаа "тийн тийн" гээд толгой дохино.
"Ногоорох" гэснээс... Хүүхэд аймаар эзлэн түрэмгийлж унтанаа тээ. Шөнө унтаж байгаад л тух алдаад, эвгүй болоод өөрийн эрхгүй сэрээд харахаар л орны ирмэг дээр унах шахаад, эсвэл бүр толгойгоо орны урдуур унжуулчихсан г.м хачин хачин поз авчихсан унтаж байх юмаа. Гол буруутан нь манай эзлэн түрэмгийлэгч охин. Намайг жийгээд л түлхээд байдаг юм шиг байгаа юм. Дэрэн дээр хөндлөн унтаад л миний толгой руу хөлөөрөө жийж өгнө. 1,5 метрийн өргөнтэй орон дээр надад орон зай олдохгүй, манай охинд тэр орон зай нь багадаад байдаг юмуу хаашаа юм тарвалзаж өгөх юмаа. 
Нээрээ нэг сайхан ханатлаа, "ногоортлоо" унтмаар л байна шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Живхний уршиг

Памперс гэж бидний хэлж заншсан хүүхдийн живх хэдий ашигтай ч бас л хор уршигтай юмаа. Хүүхэд нялх байхад памперс хэрэглэх нь амар байсан л даа. Даавуу угаахгүй болохоор цаг зав хэмнэнэ. Би бол  гарцаагүй хэрэглэх ёстой зүйл гээд л хэрэглэдэг байлаа. Гэтэл зарим хүмүүс бол аль болох памперс хэрэглэдэггүй юм байналээ. Нэг удаа охиноо салхилуулаад гадаа байж байхдаа 2 сартай нялх хүүхдээ салхилуулаад явж байгаа залуухан аав ээж 2-той танилцсан юм л даа. Оюутнууд байсан. Тэгсэн тэр 2 огт памперс хэрэглэдэггүй, хүүхдээ тосоод л бие засуулчихдаг юм байна. Тэр нялх хүүхэд нь бүр сурчихсан, тосохоор нь л бие засдаг. Анхнаас нь хүүхдийг тэгж сургах ёстой юм байна л даа. Би тийм юм мэдэхгүй болохоор хүүхдээ арай хэтэрхий памперсдчихсан юм байналээ. 
Тэгсэн одоо тэрний уршиг нь салахгүй байнаа. 2 настай дэнхийсэн юм өмдөндөө шээгээд уур хүргээд байх юм. Уг нь хэлдэг юмаа заримдаа. Царай нь хачин болоод хүрээд ирдэг юм. Харин сүүлийн хэдэн өдөр санаа амар зурагт хараад сууж байгаад л өмдөндөө шээгээд... Саяын амралтын өдрөөр зурагт харж диван дээр сууж байгаад л шээчихсэн байгаа байхгүй юу. Бас болоогүй хажууд нь ууж байсан сокоо асгачихсан. Гэнэт уур хүрээд бөгсийг нь гаргаж байгаад хорстол нь 2 алгадаад хаясан. Нэг жоохон уйлаад л дуугай болчихсон. Ээждээ зодуулсан болохоор гомдохгүй ээ их сонин. 
Тэгэхээр нь бүр цаашлуулмаар санагдаад.... Алив бөгсөө гарга, би чамайг алгадъя гэсэн чинь над руу аймаар муухай харсаан. Нээх хөөрхөн. Духаараа хялайгаад, хөмсгөө тас зангидчихсан, сормуусныхаа завсраар нүднийх нь цагаан нь эргэлдээд л .... Аймаар ууртай, ёстой аймаар харсан хахаха.... Хөмсгөө зангидахаараа яг аав болчихдог юмаа.
Дараа нь би гал тогоонд юм хийж байгаад том өрөөнд ороод ирсэн чинь охин алга. Чив чимээгүй. "Хаана байнаа чи" гээд дуудсан чинь унтлагын өрөөнөөс гэтээд гарч ирж байна. Над руу их л болгоомжтой харж байнаа. Энэ дахиад загнах гэж байгаа юм болов уу гэсэн харцтай... Би ядаж байхад ууртай юм шиг дуудсан байх. "Алив миний охин нааш ир, ээж нь охиноо хайрлая" гэсэн чинь тэр дороо харц нь зөөлрөөд, нүүрэнд нь инээмсэглэл тодроод, гараа сарвайгаад л гүйгээд ирсэн. Ээжийгээ хайрлаарай гэхээр хүзүүгээр тас тэвэрдэг юм. Ирээд л хүзүүгээр тэврээд, уруул дээр үнсээд... Үнсье гэхээр манай охин дандаа миний уруул дээр үнсдэгшд. Тэнд л үнсэх ёстой гэж боддог юм шиг байгаа юмаа кккк....
Бүтэн сайнд охиноо салхилуулангаа хажуугийн байранд байдаг Angel Baby, Baby Bravo дэлгүүрээр ороод... Тэгсэн манай охины бас нэг эмэгтэй хүний шинж нь илэрлээ ккк... Дэлгүүр хэсэх ямар дуртай юм бэ. Дэлгүүр дотор юм юмыг сонирхоод л, их тухтай байнаа.  Тэгээд гарах гэсэн чинь гарахгүй гэж уурлаад байгаа юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Долоо хэмжиж, нэг огтол

Байраа зарангуутаа захиалга өгөхөөр төлөвлөсөн байсан байрыг маань хүмүүс ямар үнэтэй байр вэ гээд байх юм. Тэгэхээр нь ойрд баахан байрны үнийн судлагаа хийлээ. Шуурхай зар аваад захиалга авна гэсэн шинэ байрнуудын үнэ, зарна гэсэн хуучин байрнуудын үнийг судлаад, ойрд бас л баахан тоо бодож байна. Энэ толгой тоо бодохгүй хэсэг амарна гэж ер нь байхгүй юм шиг байнаа. 
Өө тэгсэн чинь энэ хуучин байрнууд чинь ямар аймаар үнэтэй юм бэ? Ёстой даварчихсан. Хүний амьдарч байсан хуучин байр авч байснаас шинэ байр авсан нь хамаагүй дээр биз дээ яаж ч бодсон. Шинэ байрнууд бол байрлалаасаа шалтгаалаад янз бүрийн үнэтэй байна л даа. Хотын төвөөр бол үнэтэй байна. Би ирээдүйд урсгал зардал бага гээд хотын төвийн байр л сонирхоод байгаа. Гэхдээ ер нь л байрны үнэ өндөр байна. Арай л үндэслэлгүй хөөрөгдсөн үнэ байх шиг байна. Хөрөнгийн үнэлгээний сургалтанд сууж байхад барилгын м кв-ын бодит зардал 650000 төгрөгт яг багтдаг гэж барилгын төсвийн мэргэжилтэн ярьж байсан. Одоо барилгын материалын үнэ өслөө өслөө гэхэд 1  саяас хэтрэхгүй л баймаар юм. Манайхан бас арай л хэтэрхий шуналтай шүү.
За хуучин байрны үнэ бол бүр дэндүү даварчихсан байнаа. Мэдрэл муутай, тоо бодож чаддаггүй гаруудын толгойдоо орж ирсэн тоог хэлж байгааг нь сонсоод бүр уур хүрлээ. Хэзээ хэзээгүй нурж унах шахсан байраа м кв-ыг нь 2-3 саяар үнэлчих юмаа. Зүгээр л нэг толгойдоо орж ирсэн хамгийн өндөр гэж бодсон тоогоо хэлчих юм. Тэгээд тэр байрных нь хэмжээ, настай нь харьцуулаад тооцоод үзэхээр хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн орон сууцны үнэтэй дүйцээд оччих юмаа. Шал инээдтэй. Тийм үнэтэй хуучин байр аваад тэгээд дээр нь засварын зардал гаргана гэдэг тэнэг хүний л ажил байх даа. 
6% хүүтэй зээлийн сургаар банкуудаар орон сууцны зээлийн хүсэлт орж ирэх нь эрс багасаад ирсэн гэж байгаа. Хүмүүс байр авах гэж яарахгүй, боломж олдвол энэ зээлнээс авчих санаатай нэг тийм хүлээлтийн горимд орчихлоо. Энэ чинь одоо удахгүй хуучин байрны үнэ унана гэсэн үг. Хямралын үеийнх шиг байр зарагдахаа болиод эхлэх шинжиндээ орчих шиг боллоо. 
Долоо хэмжиж, нэг огтолж байгаад байраа захиалсан нь дээр юм байна гэж бодоод сууж байна. Одоо ашиглалтанд орох дөхсөн байрнууд бол 100000 айлын орон сууц хөтөлбөрт хамрагдахгүй гэж байна. Тэгэхээр ашиглалтанд орох дөхсөн байрны үнэ ч гэсэн хамаагүй өсөж чадахгүй байх. Хүмүүсийн байр авах эрэлт нь саараад эхлэхээр үнэ өсөх боломжгүй болно л доо. Тэгээд ч заавал хотын төвийн хэт өндөр үнэтэй байр луу зүтгэж байхаар төвдөө ойрхон, боломжийн үнэтэй байр авсан нь ч дээр юм шиг байна. Зөрүү мөнгөөрөө машин авчихвал арай илүү сонирхолтой санагдаад явчихлаа.
Байр захиалтлаа мөнгөө яахуу гэсэн дэмий бодол бас толгойноос салахгүй юмаа. Дэмийрч байж дэмий юм болох вий дээ гээд бас дотор хүнтэйгээ маргалдаад сууж байна. Хэсэг хугацаанд хувьцаанд хөрөнгө оруулчихвал яадаг бол гээд өөрийн эрхгүй хөрөнгийн биржийн сайт руу өнгийчих юмаа. Хувьцааны ханш харах гээд... За боль боль, дэмий юм дэмий л байдаг гэж хэн нь ч билээ, манай найзуудын нэг нь хэлдэг байсан кккк.... Тэр үгийг санаад, өөртөө хэлээд сууж байхгүй бол.... Тоо бодохгүй хэсэг ч гэсэн толгойгоо амраах юмсан. Өөр сонирхол татах юм гараад ирдэггүй юм байх даа. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мартын 8 ба .................

Гэв гэнэт "Цагаан сар ба хар нулимс" гэдэг шиг стилээр бичмээр санагдав. Маргааш баяр болох гээд сая бид нарт сарнай, шоколадны набор, бас дугтуйтай мөнгө бэлэглээд, баярын настроение орчихсон сууж байна.
Жоохон байхад мартын 8 болохоор л зурагтаар "Энэ хүүхнүүд үү" гэдэг кино гардаг байж билээ. Үнэн залхмаар... Хэддүгээр ангид байхад билээ дээ, бас нэг мартын 8-наар би аймаар халуураад, аав надад эм уулгаад хөлөргөх гээд хөнжилд ороогоод тас тэвэрчихээд энэ киногоо үзээд сууж билээ. Тэрнээс хойш би энэ киног үзэхээр л хамаг бие арзайгаад, халуурч байгаа мэдрэмж төрөөд байдаг болсон шүү дээ. Одоо хүртэл, аягүй сонин. 
Өө тэгээд олон л мартын 8-ныг өнгөрөөлөө. Онцгой дурсамжууд харин цөөхөн юм байна эргээд бодсон чинь...
Охиныг төрсөн жилийн мартын 8 хамгийн "супер" дурсамжтай байсан нь юм биш үү? Дөнгөж эмнэлгээс гараад гэртээ ирээд 1 л хонож байсан байхаа. Охины аав утасдсанаа "Баярын мэнд.... бла бла бла .... Би одоо ажилтай байна. Эмэгтэйчүүдээ амраагаад бид нар ажиллана гэнээ... бла бла бла..." 
Би дөнгөж төрсөн, нялх биетэй, үнэн аймаар эмзэг сэтгэлтэй дээрээ тавьчихсан байсан үе шүү дээ. Над руу тэгж ярьсанаас чимээгүй өнгөрсөн нь дээр байсан байхгүй юу. Яагаад ч юм аймаар гомдсон. Тэр өдөржингөө уйлж билээ. Уйлахгүй байя гэхэд л нулимс урсаад байж билээ. Тэр өдөр шиг их нулимс урсгаж уйлж байсан тохиолдлыг би ёстой огт санадаггүй юмаа. Санах шаардлагагүй, угаасаа тэрнээс өөр хэзээ ч тэгж их уйлж үзээгүй. 
Нэг удаа ч гэсэн энэ баярын өдрөөр сагс дүүрэн сарнай бэлгэнд авч үзэх юмсан. Яг үнэнийг хэлэхэд би ургамлын харшилтай л даа. Цэцэг ургамал өвс ногоо сонирхохоо больсон. Даже айдаг болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ л ганц удаа ч гэсэн сагс дүүрэн 99 сарнай бэлгэнд авч үзмээр л байнашд, эмэгтэй хүн болж төрснийх...

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гачин гурав арав

Манай дүү гэж байнга утас хаяж байдаг сайхан гар байгаа. Хамгийн сүүлд нэг утсыг ганц сар ч барихгүй хаячихаад, намайг уурлахаар "одоо тэгвэл дахиж утас барихгүй ээ, яршиг" гэж уурлаад... Үгүй ээ тэгээд утасгүй байхаар харилцаа холбооны асуудал хүндрээд бас яршиг төвөгтэй юмаа. Тэгээд "чи утасгүй байхаар бас ядаргаатай юмаа" гэсэн чинь "надаа тэгвэл гачин гурав аваад өгчих" гэсэн юм. Гачин гурав арав гэдэг нь Нокиа-3310 гэж байгаа царай нь... 
Тэгэхээр нь хэлснээр нь гачин гурав арвыг нь аваад өгчихье гэж бодоод гар утас зардаг лангуунуудаар явж үзсэн чинь тэр гачин гурав арав нь 10000 төгрөгийн үнэтэй юм байна. Нэг утас авъя гэсэн чинь утас зардаг залуу:
- Ямар хүнд авах гэж байгаа юм бэ?
- 16 настай хүүхдэд...
-  Яагаад?
- Байн байн утсаа хаяад ядаргаатай юмаа, тэгээд хаясан ч харамсахааргүй утас авъя.
- Хахаха... Хашраах гэж байгаа юм уу? гээд саваад уначихсан.
Тэгээд гачин гурав арваа авлаа. Нөгөө гайхал нь тэр утаснаасаа ичээд утсаа барихгүй. Гэхдээ сайн тал нь гэвэл утсаа авч гарахгүй болохоор хаяна гэсэн асуудалгүй болсон. Гэртээ байгаа тохиолдолд харилцаа холбоо тасрах асуудалгүй, санаа амар болсон шүү. Хааяа нэг ажлаасаа оройтох болохоороо утасдаад хэлчихнэ. Гачин гурав арав ч үнэхээр хэрэг болж байна шүү. 
Өө тэгсэн чинь манай охин тэр гачин гурав аравт гачин дуртай байгаа... Ногоон дэлгэцтэй утас их сонирхолтой байгаа юм байлгүй. Байнга тэр утсаар оролдож байдаг болсон. Миний муу утсаар хоосон мессеж явуулж бужигнуулах нь багассан, санаа амар. Гачин гурав арваараа оролдоод л, инээд алдаад сууж байдаг болсоншд. Унтахдаа хүртэл утсаа тэврээд унтана, нээх инээдтэй. Унтсан хойно нь сэмхэн гараас нь утсыг нь салгаж авч байгаа юм чинь. Одоо гэхдээ бага багаар сонирхол нь буурч л байна. Унтахдаа гачин гурав арваа тэвэрч унтдаг нь харин хэвээрээ л байгаад байна. Унтахынхаа өмнө утсаар оролдож нойроо хүргэдэг юм шиг байгаа юмаа. Зарим хүмүүс нойр нь хүрэхгүй болохоор сонирхолгүй ном уншиж нойроо хүргэдэг шиг ккккк....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амралтын өдрийн тэмдэглэл

Өнгөрсөн амралтын өдрүүдийг маш завгүй өнгөрөөлөө. Хагас сайнд  УБ банкинд хамт ажиллаж байсан эгч нартайгаа уулзсан. Ээмэг авахуулна гэсэн чинь тэр хэд өөрөө ав гээд мөнгийг нь өгчихсөн. Тэгэхээр нь тэр хэдээс салангуутаа гялс Мөнгөн завьяа ороод, тэгснээ олон ээмэг бөгжин дундаас сонголт хийхээсээ төвөгшөөгөөд худалдагч охиноос надаа нэг өдөр тутам зүүх даруухан ээмэг санал болгооч гэж гуйж байгаад нэг ээмэг авчихлаа. Хэн нэг зөвлөх хүнтэй л явахгүй бол ээмэг бөгж сонгох чинь бас ядаргаатай юм байналээ миний хувьд. Дэлгүүрт оронгуутаа шууд залхуу хүрчихсэн. Бушуухан гармаар санагдаад... Номын эсвэл хүнсний дэлгүүрт орох юм бол сайхан сэргээд ирдэгшд. Бас хүүхдийн юмуу эмэгтэй хувцасны дэлгүүрт орохоор бас сайхан хийморь сэргэнэ.
Манай охин бас тэгж байгаад айхтар юмаа. Хуучин ээмгээ аваад чих хоосон болчихсон байхад миний чих рүү заагаад уулга алдсан, аягүй сонин. Дараа нь ээмэгтэй чих харангуутаа "гого" гээд 2 чихнээс ирж барьж үзээд байсан. Бас эмэгтэй юм гэсэндээ эдийн шуналтай аан. Тэр тал дээр бол надаас өөр хүүхэд юм байналээ. Би бол хүний чих хоосон байсан ч, муухай ээмэгтэй байсан ч, гоё ээмэгтэй байсан ч анзаардаггүйшд. 
Бүтэн сайнд манай байгууллагын цасны баяр болоод, Скай ресорт орлоо. Бас л охиноо дагуулаад л явсан. Тэнд үнэхээр гоё юмаа. Манай охин чарган дээрээс буухгүй бөөн юм боллоо. Чарга хараад л сууна гээд салахгүй, өдөржин хүүхдээ чарган дээр чирж явлаа. 4 сарын 15 хүртэл ажиллах юм гэсэн. Дараагийн амралтын өдрөөр явнаа, охиноо аваад. 
Орой гэртээ байж байгаад нээрээ балрах шахлаа. Орой гэнэт халуун хярам уумаар санагдаад... Хярам чанаад охиныхоо сүү уудаг аяганд хийгээд ширээн дээр тавьчихсан. Хөрснийх нь дараа өгнө гэж бодоод... Тэгээд өөрөө халуун хярам уугаад зурагт хараад сууж байсан чинь гэнэт охин тас гээд л орилоод явчихсан.  Хүйтэн сүү гэж бодсон байх, авч уух гээд халуун хярам энгэр лүүгээ асгаад.... Ёоо ёстой ухаан алдах шахсаншд би. Гялс цамцыг нь угз татаж тайлж хаяад, цээжийг нь барааны савангаар савандаад.... Тэгсэн чинь ашгүй зүгээр болсон. Дороо тайвшраад уйлахаа больсон. Тэгээд дараа нь байж байгаад л энгэр лүүгээ заагаад, аяга руугаа заагаад "ёоёо" гээд л нэг юм үглээд яриад байсан. 3-4 удаа ярьсан. Дараа нь хөрсөн хойно нь уулгах гэсэн чинь айгаад ойртохгүй байгаа юм чинь.
Би гэртээ халуун сав, ус буцалгагч хэрэглэхээ больсоншд. Нялх хүүхэдтэй учраас тэгж байгаа юм. Урьд нь манай найзууд тэр хэрэглээнээсээ болоод хүүхдээ түлж байсан тохиолдол нэг биш байгаа болохоор би болгоомжлоод, хүүхдээ том болтол халуун саванд цай чанаж тавих, ус буцалгагч хэрэглэх зэргийг гэртээ хориглочихсон байгаа л даа. Хүүхэд ид хөдөлгөөнтэй байх үедээ татаж асгадаг байхгүй юу.  Манай нэг найзын хүүхэд бүр түлэгдээд нас барсан гашуун туршлага байгаа. Тэгээд айгаад байдаг юмаа. Кофе миксерт аяга цай чанаж уучихаад л, хоол хийвэл ихэвчлэн 2-р хоол хийчихээд л... Хааяа бас цай чанах, шөлтэй хоол хийх үе гаралгүй л яахав. Гэхдээ тэр үед өчигдрийнх шиг тэгж хайнга ханддаггүй байсан юмаа. Өчигдөр бол арай л хариуцлагагүй хандчихлаа. Азаар гайгүй өнгөрлөө. 
Салхинд гарсных байх өнгөрсөн шөнө ёстой нам унтлаа. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Не тормози, сникерсни

Сүүлийн үед манай охин өглөө эрт сэрэхээ болилоо. Өглөө сэрээх гэж нээрээ алиалагч болж дуусч байна. Орой эрт унтахгүй байгаа болохоор, бас хавар болоод ядарч байгаа байхаа. Нээх хөөрхөн хурхираад унтаад байгаа юм чинь. Жоохон хүүхэд хурхирахаараа хүртэл эгдүүтэй юмаа. 
Орой Universe best songs үзээд унтахгүй юм. Надежда дууг төгсгөлд нь дуулахаар баясаад, бүжиглээд, учиргүй баярлана. Их дуртай тэр дуунд. Би ч дутахгүй тэр нэвтрүүлгийг үзээд унтахгүй охиноо уруу татаад байх юм дөө. Энэ жилийн тэмцээнд Амархүү шүүгчээр оролцож байгаа болохоор илүү сонирхолтой байгаа. Гоё инээдэг, хөөрхөн залуу. Одоо тэмцээний шүүгчээр ажиллаж байгаа нь бас их таалагдаж байгаа. Худлаа зан байхгүй, яг орос характертай. Шулуухан, түс тас, бас хүүхдүүдэд чин сэтгэлээсээ зөвөлгөө өгчих юмаа. За тэр шинэ ажиглагч нар бол хэрэг алга. 
Маргааш дээр үед хамт ажиллаж байсан эгч нартай уулзана. Цагаан сарын золголт болноо. Бас нэг нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байгаа бид хэд. 4 сард надтай нийлээд 2 хүний төрсөн өдөр болох болохоор би 2 сард бэлгээ авъя гэсэн юм л даа. Маргааш миний бэлгийг өгнө. Би бэлгэнд ээмэг авахуулах гэж байгаа. Миний нэг ээмэг мултарч унаад байхаар нь аваад цүнхэлчихсэн л явж байгаа. Тэгээд ер нь бэлгэнд ээмэг авахуулъя гэж шийдээд... Хоосон чихээ юмтай болгож байж л тэр хэдээс сална даа кккк...
Би ёстой ээмэг, бөгж сонирхдоггүйшд. Зүгээр л эмэгтэй хүн заавал тийм юм хэрэглэх ёстой гэхээр нь л ганц ээлжийн юм хэрэглэдэг болохоос, өөрөөр бол ёстой тэрэнд ач холбогдол өгдөггүй. Дээр үед аав ээж 2-ын авч өгсөн ээмэг, бөгжийг нэлээн удаан зүүсэн. Дараа нь манай эгч одоо наадхаа соль гээд сольж өгсөн. Тэрийг нь одоо болтол зүүж байгаа. Одоо тэгээд сольё гэж бодоод... Тэгэхгүй бол хүмүүс чинь чих, гар луу аймаар хардаг юм байна. Саяханаас л тэрнийг анзаарлаа. Ээмгээ аваад цүнхэлчихсэн чинь "чих чинь яагаад хоосон болчихсон юм бэ" гэж хамт ажилладаг хүн асуухаар нь л тэгж бодлоо. Би өөрөө бол хүн юу зүүсэн байна гэдгийг ёстой тоож хардаггүй, анзаардаггүй.
Тийм ач холбогдолгүй мөртлөө бас нэлээдгүй үнэтэй дэмий юманд мөнгө зарцуулснаас гоё ном аваад уншсан нь хамаагүй дээр. Бүүр болохгүй бол гоё юм авч идээд ходоодоо баярлуулсан нь хамаагүй дээр гэж боддог үл бүтэх этгээд дээ би чинь. Гоё юм идэх гэснээс өдөр цайныхаа цагаар гарч Их дэлгүүрийн номын тасгаар ороод... Манай дүү нэг ном авч өг гээд салахгүй. Тэгсэн нөгөө ном нь дуусчихаж. Тэгсэн чинь шоколад идмээр санагдаад болдоггүй. Ганцаараа сайхан сникерс авч идлээшд.
Нэлээн хэд хоногийн өмнө генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хүний биед муу гээд уншсан юмаа. Тэгсэн тэр дунд миний дуртай сникерс, марс гэж байхыг уншчихаад л улам идмээр санагдаад... Үнэн үл бүтэх этгээд шүү би нээрээ. Зөрүүд хүний хүсэл хүртэл зөрүүд л байх юм даа. Ганцаараа булагнаж идэж байгаа нь бас учиртай. Гэртээ аваад очвол намайг дуурайсан сладкоежка охин чинь идээд хацраар нь диатез нь гараад бөөн гай болно. Тэгээд дандаа гадуур ганцаараа явж байхдаа иддэг болсон. Намайг бүтэн шоколад идээд пологтохгүй байхаар хүмүүс гайхаад байдаг юмаа. Зарим хүмүүс ганц дөрвөлжин хэрчим идээд л дургүй нь хүрдэг юм гэсэншд. Би бол бүтнийг идэж байж л сая нэг юм санаа амарнашд. Шоколад идмээр санагдвал тэгээд л тархинд "Не тормози, сникерсни" гэдэг команд шууд очиж байгаа юм чинь. Команд бол команд.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Их ажлын дараа

Өнөөдөр ёстой бөөн ажил амжуулав. Уржигдар байрны ордероо гаргах гээд өгсөн, өчигдөр гарсан гээд утасдаж байсан. Өглөө тэгээд нөгөө байр худалдаж авч байгаа залуутай эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт очиж ордероо аваад, нотариат орж гэрээ байгуулаад, буцаагаад тэр залуугийн нэр дээр ордероо шилжүүлэхээр өгсөн. Бүх ажил сүнгэнэтэл бүтсэн. Байр зарах ажил бол ёстой ямар ч асуудалгүй сайхан бүтлээ. Ордер уг нь журмаараа 14 хоногт гарах ёстой юм байна. Хэдэн хүмүүс рүү утасдаж танил тал хайсны үр дүнд хугацаанаас нь өмнө гаргуулаад авсан. Байр авч байгаа залуу бас над шиг хурдан гаргуулмаар байна гээд өнөөдөр бас нөгөө аргаа хэрэглэв. Авилга өгсөн гэчихвэл буруудах байх даа. Зүгээр л хугацаа хожиж, хурдан ажил бүтээж өгсөн болохоор нь жоохон мөнгөөр шагначихсан юмаа. Тэгэхгүй бол тэнд чинь яаралтай үйлчилгээ гэж байхгүй болчихсон байгаа юм чинь. За энд хамаагүй дэмий юм бичиж байж.... Дэмий юм ч дэмий л байдаг гэсэн шүү ккккк...
Би Монгол улсын Засгийн газарт илүү мөнгө төлмөөргүй байна гэж байж нөгөө залуутай бага дүнгээр худалдах, худалдан авах гэрээгээ байгуулаад бага татвар төлчихсөөн. Яадгийн. Нэгэн цагт манай засгийн газар банк дампууруулж байна гээд намайг хамт дампууруулчихсан юм чинь... 
Одоо бол Монгол улсын Засгийн газар биш харин бурхан ч юм уу хувь тавилан ч юм уу аль нэг нь намайг ивээгээд өдий зэрэгтэй явж байна шүү дээ. Энэ төр засгийнх нь хайр ивээл бол угаасаа надаа лав ямар ч хүртээлгүй байдаг юмөө. Би горьддогчгүй. Өөрөө л өөрийнхөө төлөө гүйж, өөрийнхөө асуудлыг шийдэхгүй бол манай төр, засаг эсвэл татвараас бултдаг баячуудыг, эсвэл ажил хийдэггүй залхуу, боловсролгүй ядуучуудыг л анхааралдаа авдаг болохоос мань мэтийн дундаж давхаргынхан нэртэй боловсролтой эсвэл боловсрол эзэмшиж яваа  жинхэнэ эмзэг давхаргын хүмүүсийг бол анхаарлын гадна л үлдээдэг юм чинь.  За за харин ч сайхан хадуурч байна шүү. Гэнэт аймаар төр засагтаа гомдсон хахаха....
Дугаар шилжих мөчид гэдэг шиг яг сая энд дэмийрч сууж байхад манай нэг найз хүүтэй боллоо гээд мессеж бичиж байна. Найздаа 3 хүү төрүүлж, дархан бэр болж байгаад нь баяр хүргэе. МАН-ын баярын өдөр хүү төрүүлж байгаа юм байнашд.
Нээрээ өнөөдөр бас нэг том ажил амжууллаа. Охиныхоо 2 насны вакцинийг хийлгэв. Цэцэрлэгт нь явуулаагүй вакцин хийлгэх гээд... Эмнэлэг дээр өмднийхөө карманд гараа хийчихээд л аймаар пээдгэр юм яваад байсан. Дараа нь тариа хийлгэнгүүтээ аймаар гомдоод баахан уйлсан ккк... Одоо тэгээд 7 нас хүртлээ вакцингүй, санаа амар. 
За тэгээд баахан том том ажлууд амжуулчихсан чинь нэг жоохоон санаа амраад сууж байна. Одоо дараагийн ажлуудыг, асуудлуудыг төлөвлөөд, бүтээгээд, хэрэгжүүлээд явчихнашдээ. За за дэмийрч суухаар харилаа. Охиноо санаад эхэллээ. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS