RSS

Маамаа нааший

За өнгөрсөн төрсөн өдрийн шоу 28-ны 03 цаг хүртэл үргэлжилсэн. Төрөх цаг болохоос цагийн өмнө... Яг түүхэн цаг тохиож байхад дуг нойрондоо дугжирч байлаашд. Аав ээж 2 намайг яг үүрийн 4 цагт төрсөн гэж ярьдаг байсан, бодвол үнэн биз... Манай охин яг 13 цаг 52 минутанд төрсөн болохоор би тэр цагт нь шампанск буудуулсаншд 1 насных нь ойгоор. 2 настайд нь бол тоогоогүй. Дараа дараагийн жилээс тэр ёс заншлаа  хэвшүүлнэ гэж бодоод байгаа. Бас ч гэж, цайны цагаараа шампанск буудуулах хувьтай төрсөн хүүхэд байгаа юм. Би бол ямар үүрийн 4 цагт түс тас хийлгээд шампанск буудуулаад байлтай биш. Ёстой дэмий цагт төрсөн. Манай нэг зээ дүү орой 20 цаг 30 минутанд төрсөн. Тэр бол шампанск буудуулахад хамгийн тохиромжтой цаг. За энэ ч яахав. 
5 дахь өдрийн орой ажлынхантайгаа гараад нэг лонжид суугаад... ВИП өрөөнд нь... Хөзөр тоглоод... Би хөзөр сайн тоглодоггүй болохоороо баахан загнуулав. 10 жилд байхад аав хөзөр тоглуулдаггүй байсан болохоор би их муу. "Энэ насан дээрээ л тоглож болохгүй шүү, донтох өвчтэй болно" гээд тоглуулдаггүй байж билээ. Одоо бодоход зөв байсан ч юм шиг. Хөзөр даалуу гэх мэтийн тоглоомонд одоо ёстой шунан дурладаггүйшд. Дунд сургуульд байхад зуны амралтаараа лагерь дээр байхад айлын хүүхдүүд аймаар хөзөр, даалуу тоглодог байж билээ. Би ч нэг хэсэг тоглох гэж үзсэн л дээ. Гэхдээ аав загнаад больж байсан юм. 
Дараа нь тэндээсээ гараад Чикаго гэдэг найет клаб ороод... Миний уусан пиво амаар гарчих гээд... Тэнд ёстой хэцүү байж байгаад нэг юм дуусгаад гэртээ харьсан. Тэгээд маргааш орой нь яг жинхэнэ өдрөөрөө найзуудтайгаа гарах байсан залхуу хүрээд... Тэгээд л миний баяр өнгөрөх шив дээ. Ёсыг бодож гэртээ нэг торт л авсан.
Өчигдөр охин хажууд үглээд л байсан, нээх анзаарахгүй л байгаад байлаа. Нэг сонссон чинь нэг л танил дуу дуулаад байгаа ч юм шиг. Тэгэхээр нь чих тавиад сонссон чинь: "Маамаа нааший, манаа тодоо..." гээд л байх юм. Маамуу нааш ир, манайд 2-лаа тоглоё гэж байгаа юм байна л даа.  Тэгээд чимээгүй сонсоод л байсан чинь "бишээ, гоёо гоёо гоёо" гээд л бас дуулаад байна. Нээх хөөрхөн. Ямар ч байсан Маамаа нааш ир, Чигчийн чинээ бишээ гэдэг 2 дуутай л болсон юм байна. Сүүлийн хэдэн өдөр бүр овоо яриад байгаа. "Болиочээ, дууай" гээд байгаа. Дуугай бай гэж загнаж байгаа царай нь. Овоо хэдэн үг хэлээд шулганаад л байгаа. Ойр зуур гар хөлийн үзүүрт зарагдаад... Гэхдээ хэн нэг гадны хүн харахаараа дуугаа хураагаад томоотой болчихдог нэг сонин зантай. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дуулим хорвоод төрсөн минь учиртай

Хэмжээтэй, хязгаартай, цензуртай социалист нийгэмд төрсөн минь, хэрхэхээ, яахаа мэдэхгүй будилж, бухимдсан шилжилтийн үетэй шилжилтийн нас минь уралдан давхисан нь, хэрүүлтэй, тэмцэлтэй, улс төржилттэй, үнийн хөөрөгдөлтэй капиталист нийгэмд дөнгөж ухаан сууж, амьдралын утга учрыг ойлгож эхэлж байгаа минь бүгд учиртай юм гэсэн. Санаандгүй, санамсаргүй гэдэг үг байдаг хэдий ч санаандгүй, санамсаргүй учрал, тохиолдлууд байдаггүй юм гэнэлээ. Бүх юм учиртай. Хувь тавилан гээч хэн нэгэн үл үзэгдэгч  Бурхан хэмээн бидний нэрлэдэг этгээдийн зохиож, найруулсан жүжиг байдаг юм гэнэ. Би ингэж хэлээгүй, Бурхан багшийн сургаал дээр ингэж байсан шүү.
Сайн явах санааных гэдэг үг байдаг хэдий ч яаж ч хичээгээд санаагаар болохгүй байх тохиолдол амьдралд зөндөө байдаг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ч гэсэн эзэн хичээгээд хичээгээд заяа нь хичээхгүй байх тохиолдол бас цөөнгүй. Хүн хувь заяагаа өөрөө зална гэж ярьдаг хэдий ч эзнийхээ үгэнд ордоггүй, том толгойтой хувь заяа бол бас зөндөө байна ккк. 
Эсрэгээр "тэр үеийн тэнгэр мэднэ, тэнэг хүний (миний ч билүү) заяа мэднэ" гэж нэг супер үг байна. Хүчлээгүй байхад, зүгээр л бодохын төдий, заримдаа бүр бодож амжаагүй байхад биелчихдэг азтай, одтой бас бүтэлгүй үйл явдлууд хүний амьдралд зөндөө. 
Энэ бүхнийг өөрийн биеэр үзэж туулж, өөрийнхөө амьдралаар нотоллоо. Эцэст нь би бурханаас оноосон хувь тавилан гэж байдаг гэдэгт итгэсэн. Гэхдээ бурхан миний хувь тавиланг зурчихсан, жамаараа болог гээд зүгээр ангайгаад суугаад байж болохгүй л дээ. Хүсэж, мөрөөдөж, тэмүүлж, хичээж амьдрах хэрэгтэй. Тэгэхгүй бол бурханы оноосон боломжуудыг ашиглаж чадахгүй, алдаад өнгөрнө гэсэн үг. Бурханы олгоогүй боломж бол тэртэй тэргүй яаж ч хичээгээд биелэхгүй... Биелэхгүй ч гэсэн дараа нь тэр алдсан боломжоос илүү том боломж инээд алдаад хүлээгээд байж л байдаг. Яагаад гэвэл бурхан хүний хичээл зүтгэлийг үнэлдэг юм шиг байгаа юм. Болсонгүй, бүтсэнгүй гээд санаагаар унаад үлдсэн асуудал дараа нь илүү давуу нөхцлөөр амьдралд тохиолдох нь зөндөө. Миний амьдралд л лав зөндөө тохиолдсон. Цаашид ч зөндөө тохиолдоно. Тийм болохоор ямар нэгэн азгүйтэлд санаагаар унах хэрэггүй. Дараа нь тэрнээс илүү том аз хүлээж байдаг. Ингээд л амьдрал сонирхолтой, гоё байгаа юм даа.
Ийм хувь тавиланг надаа хайрласан Бурханд талархахгүй байхын аргагүй.  Энэ хүртэл..., ээжтэй минь, аавтай минь, эгчтэй минь, ах нартай минь, дүүтэй минь, гал голомтын минь үргэлжлэл ач, зээ дүү нартай минь, миний үргэлжлэл охинтой минь, мэдээж охинтой минь учруулсан аавтай нь, миний муусайн найзуудтай минь уулзуулж, учруулж, хагацуулж, уйлуулж, дуулуулж, жаргааж, зовоосон өнгөрсөн цаг хугацаа юутай үнэтэй. Өнгөрсөн бүх үйл явдал, учрал, тохиолдлууд  бүгд санамсаргүй үйл явдлууд биш, харин санаатайгаар найруулж, дэглэсэн Бурхан багшийн уран бүтээл байсан гэдэгт би итгэсэн. Үлдэх амьдралд минь өөр зөндөө жаргал, зовлон, учрал, тохиолдол намайг хүлээж байгаа. Би урт наслана, би тэдэнтэй бүгдтэй нь уулзана, учирна. Тэнд би тухална, саатна. Тэгээд цаашаа явна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Гоё ном бэлгэнд авлаа

Маргааш болох төрсөн өдрийн минь бэлэг болгож манай ажлынхан надаа Сорхугтани бэхи хатны тухай романыг бэлэглэлээ. Энэ номыг дараагийн цалингаар авч уншина гэж бодож байсан чинь надаа бэлэглэчихлээ, ёстой янзтай. 
Ингээд төрсөн өдрийн үйл ажиллагаа эхэлж байгаа нь тэр. Өнөөдөр нэг найзын төрсөн өдөр. Орой уулзана гэж товолсон байгаа. Үүрийн 4 цагт миний хорвоод мэндэлсэн цаг тохионо. Оройноос эхлээд маргааш  болтол яажшуухан үргэлжлэхийг одоохондоо би таашгүй кккк....

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зөрүүд охиныг яаж номхруулах вэ?

Дураараа гэхэд дэндүү дураараа, зөрүүд гэхэд дэндүү зөрүүд энэ хүүхдийг би яаж аргыг нь олохоо мэдэхгүй байнаа. Арай л дэндүү өөрийнхөөрөө зүтгэх юмаа. Одоохондоо учир мэдэхгүй жоохон юм чинь гээд уучлах гэхээр бас болохгүй юм. 
Өчигдөр орой ажлаасаа тараад дагуулаад гадагшаа гарсан чинь надтай хөтлөлцөж явахгүй, заавал өөрөө явна гэнээ. Тэгээд заавал зам дээр нуруугаа үүрээд алхана гэнэ. Машин ирж байсан ч тоохгүй. Машинаас айх гэдгийг одоохондоо мэдэхгүй байна л даа. Тэгэхээр нь тэврээд явъя гэсэн чинь "үгүй ээ" гээд тийчилчих юм. Аргагүйн эрхэнд хүч хэрэглэхээс өөр аргагүй болж байгаа юм чинь. Тийчлээд, хамаг биеэ хүчлээд чангалчихаараа надад дийлдэхгүй бас хэцүү. Арай гэж л дийллээ.
Дэлгүүрт орохдоо шат өөд заавал өөрөө гарна гэнэ. Бас л миний тусламж хэрэггүй. Шатны уруу бас өөрөө... Ерөөс энэ хүүхэд ээжийнхээ гараас хөтөлж туслалцаа авах шаардлагагүй юм байхаа. Би би би өөрөө л гээд байх юм. 
Дэлгүүрт ороод өөртөө таалагдсан барааг бас заавал барьж үзэж байж тавина гэнэ шүү. Шил шаазан эдлэлийг  гүйж очоод л барьж үзээд.... Хагалчихвий гээд л яс хавталзаад явлаа.
Хадгаламжийн дансанд нь хэдэн төгрөг хийчихье гээд банк руу орсон чинь теллерийн өмнөх тавагтай чихрийг харангуутаа идэж явсан модтой чихрээ шууд банкны шалан дээр хаячихсан. Санаа зовмоор... Аваачээ чи гэсэн чинь тавагтай чихэр лүү хараад хөдөлдөггүй. Нэг чихэр аманд нь хийгээд өгсөн чинь сая нэг юм газар хаясан иштэй чихрээ аваад хогийн саванд хийж байгаа юм даа. Яахаараа ийм сонин зантай байдаг байнаа.
Нээрээ бас хумсны хутга барьчихаад хөлийнхөө хумсыг заавал өөрөө авна гээд зөрүүдэлчихдэг хүүхэд байгаа юм. Нойтон салфетка барьчихаад ширээ арчаад явна. Тэгснээ чихэр, тараг болсон гараараа халтартуулсан ээжийнхээ гар утсыг нойтон салфеткаар арчаад суучихдаг болсон сүүлийн үед. Гар утсандаа код хийчихсэн чинь боож үхтлээ уурласан. Намайг залхтал чарлаж байгаад кодыг нь тайлуулаад Инбокст байсан мессежнүүд рүү хариу илгээчихэж байгаа юм. Тэр бичсэн мессежнүүд нь мэдээж галзуу хүний бичсэн өдрийн тэмдэглэл гэдэг шиг... Долоовор хуруугаа могжийлгоод л утасны дэлгэц дээр тоншиж өгч байгаа юм чинь. Гар утсан дээр тэмдэглэсэн дугаарууд руу хүртэл мессеж бичээд... Ахынхаа багш руу хүртэл замбараагүй тэмдэгтүүд илгээгээд ээжийгээ онигоонд оруулж байгаа юм чинь. Багш авгай гайхсан байх даа.
Зөрүүд эрийг номхруулсан нь гэдэг кино шиг энэ зөрүүд охиныг номхруулах жор хэрэгтэй байна даа надад...


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өглөөний мэдээ

Өглөө охиноо багшид нь өгөөд анги руу нь оруулчихаад араас нь камераар харж зогслоо. Ангийнх нь үүдэнд багш нь хувцсыг нь шалгаад байх шиг байнаа. "За болсон байна ор" гэж байгаа сонсогдсон.
Ангидаа оронгуутаа эргүүлж тойруулаад харж хэсэг зогссоноо ширээний наана байгаа нэг цэнхэр сандлыг аваад нөгөө хананы наана эгнүүлээд хураасан ижилхэн цэнхэр сандалнуудын нэгэн дээр нь аваачаад давхарлаад хураачихаж байнаа. Тэгээд эргээд дахиад харж байснаа бас нэг жижиг түшлэггүй сандлыг аваад 2 ширээний голд, хананд тулгаад тавьчихаж байна. Тэгснээ анги дотуураа холхиод эргэн тойрноо баахан харж байснаа дахиад засаж янзлах юм олдоогүй бололтой, нэг шар илжгийг чихдэж аваад, татаж гаргаж ирсэнээ дээр нь суугаад цовхчиж эхэлсэн. Нээх хөөрхөн. Цааш нь үргэлжлүүлээд охиноо хараад л зогсоод баймаар байлаа. Даанч ажлаасаа хоцорчих гээд...
Гэртээ гэрээ буулгаад байдаг хүүхэд чинь цэцэрлэг дээрээ ангийнхаа юм хумыг эмхэлдэг юм байна. Охин хүүхэд мөн дөө.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Асуудал, бас дахин асуудал

Охины цэцэрлэгийн асуудал ОК болсон. Одооны цэцэрлэгтэй нь харьцуулахад гэрээс жоохон зайтай, бас үнэ нь 20 цаасаар хямд. Энэ мөнгөөр чинь цахилгаан, кабелийн төлбөрөө төлчихнө. Хэмнэлттэй бас. Гэм нь орон сууцны байранд. Хүүхдийн цэцэрлэгийн зориулалтгүй. Гэхдээ яахав яахав. Бас ч боломжийн, гадаа салхилуулдаг хөөрхөн жижигхэн тоглоомын талбайтай юм байналээ. Багш нар нь дажгүй санагдсан. Манай хуучин гэрийн хажууд, нэлээн хэдэн жил болж байгаа цэцэрлэг. Шинэ байр ашиглалтанд ороход л байгуулагдаж байсан цэцэрлэг. Багш нар нь ч солигдоогүй хэвээрээ байналээ. 6 сар дуустал ажиллана гэсэн, санаа амар. Намраас сургуульд ортлоо явах нэг аятайхан улсын цэцэрлэгт оруулчихвал тэгээд болох нь тэр.
Ойрд манай охин их ааш муутай байнаа. Яагаад уурлаад байгаа нь мэдэгдэхгүй. Шалихгүй юманд уцаарлаад л уйлаад байх юм. Яагаад байгаагаа хэлж мэдэхгүй болохоор төвөгтэй юмаа. Өчигдөр анги дээрээ 2 удаа хүүхэдтэй тоглоом булаацалдаж уйлсан гэсэн. Олон хүүхдийн дунд орчихоод хүртэл Би гэсэн зангаа тавихгүй, мөн ч зөрүүд хүүхэд юм даа. Хурдхан шиг сайн ярьдаг болоод яагаад байгаагаа хэлдэг болоосой. Яах ёстойгоо мэдэхгүй юмаа. Нэг л юм болохгүй байна даа.
Нэг асуудлыг шийдэхээр л нөгөө асуудал нь гараад ирнээ. Асуудал шийдэх гэж л амьдрах учиртай юм шиг байгаа юм даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Төрж, өссөн өдрийн баяр

Ерөөс би их хуучинсаг хүн бололтой. Дээр үеийн дуу л сонсмоор санагдаад байх юм. Гоё дуу сонсоод ажлаа хийх ч урамтай шүү. Сая бас дээр үеийн хэдэн дуу татаж аваад одоо сонсоод сууж байна.  90-ээд оны эхэн үеийн дуунууд... Хайгаад олдохгүй байсан чинь ашгүй нөгөө балай сайт дээр оруулчихаж. Нүдээ эрээлжлүүлж байгаад хэдэн дуу татаж авлаа. Балай зурагнууд анивчаад нүд ядраачихдаг юм зүгээр. Энэ зайцевыг балайг нь гайхаад л дуу татаад байнаа би нээрээ. Хөөрхий минь надаа бол их л буян үйлдэж байгаа сайт. Хүссэн бүх дуу минь байж л байдаг. 
За тэр ч яахав. Өнөө өглөөний ноцтой мэдээ... Охины цэцэрлэг 5 сарын 1-нээс засвар хийнэ гэнэ дээ. Амь амиа бодоорой гэсэн. Одоо яанаа. Цэцэрлэг ч олдох л байх л даа. Хүүхэд бүтэн жил яваад дасчихсан болохоор өөр цэцэрлэгт хямарч магадгүй л гэж  санаа зовоод байна. Багш нь нэг улсын цэцэрлэгт ажилд орно гэнэ. Манай гэрээс жоохон зайтай л юм. Уг нь энэ багштай нь хамт байлгамаар байдаг. Та манай охиныг бас тэр цэцэрлэгтээ оруулаад өг гээд гуйчихлаа. Юмыг яаж мэдэхэв. Гэхдээ ойрхон өөр цэцэрлэгт нэг өдөр өгч үзээд гайгүй байвал явуулахыг бодно доо. 6 сарын 1-нээс л засвараа эхэлчихгүй, үнэн хувийн зохион байгуулалт муутай удирдлагатай цэцэрлэг вэ нээрээ. За яахав охины юм өөрөө л аяндаа бүтдэг дээ, болох байх л гэж бодоод байна. 
Уржигдар охин цонхоор харна гэж уурлаад байхаар нь цонхны тавцан дээр гаргаад суулгачихсан чинь "ааваа" гээд байх юм. 
- Юуны чинь аав? Ээжээ гээч...
- Ааваа..
- Ээжээ гээчээ..
- Үгүй ээ ааваа... (Үгүй гэдэг үгийг маш тод хэлнэшдээ)
- Аав чинь хаана байгаа юм бэ?
- Тэеээнэ гэснээ хуруугаараа гадагшаа зааж байна.
Жоохон ярих гээд эхлэхээрээ шууд худлаа ярьж эхэлж байгаа юм байх даа. Хүүхэд худлаа ярьдаг үе дээрээ ч бас хөөрхөн шүү. 
Ойрд өглөө сэрэхгүй унтах гээд байдаг болчихоод байна. Сэрж өгөхгүй, намайг ажлаас хоцроочих гээд... Тэгсэн мөртлөө амралтын өдрийн өглөө түрүүлж сэрчихээд "бош бош" гээд загначихнаа. Нээх сайхан нам унтах юмсан даа.
Хэд хоногийн дараа Саддам Хусейн, манай нэг найзын дунд охин бид 3-ын төрсөн өдөр боллоо. Дараалсан 3 төрсөн өдөр болноо. Миний өмнөх өдөр дээд сургуулийн найзын, миний дараагийн өдөр хуучин хамт ажиллаж байсан найзын төрсөн өдөр болно. Ингээд 3 хоног дараалан дампуурна гэсэн үг кекеке... Гэхдээ одоо дампуурахгүй л дээ. Хөгширч нэг нас нэмэгдэж байгаа юм чинь юундаа баярлах юм гээд тоохгүй байсан чинь... Бодоод байхнээ бас арай биш юмаа. Харин ч баярлах ёстой юм байна гэж бодогдоод эхэлсэн. Гурван нийгэм, өчнөөн олон төрийн нүүр үзсэндээ бас баярлах ёстой ч юм шиг. 3 нийгэм үзсэн гэж бодоод байгаашд би. Зөв үү, буруу юу? Социалист нийгэм, шилжилтийн үе, одоогийн "үсрэнгүй хөгжлийн үе" кекеке. Үсрэнгүй хөгжлийн гарааны үе ч гэх юм уу? Манайхыг чинь үсрэнгүй хөгжлийн гарааны үе дээрээ ирчихсэн байна гээд байгаа гээ биз дээ? 
Үнэндээ бол бид нарыг хүүхэд байх үед картын барааны өлөн зэлмүүн үеийг ч, одооны өндөр үнэтэй ч элбэг хангалуун цагийг ч төсөөлж чадахгүй л байсан биз дээ? Энэ техник технологийн хөгжлийг бол би лав зүүдлээчгүй. Тэр битгий хэл зөгнөлт зохиол дээр ч ингэж бичигддэггүй л байсан санагдана. Ингээд дуртай цагтаа, өөрийнхөө дур зоргоор блог бичээд сууж байх юм гэж тэр үед санаанд орох нь битгий хэл байсан биз дээ? Энэ бүх цаг үеийг үзэж, тэр цаг хугацааны амьд гэрч байна гэдэг аз завшаан биш гэж үү? Тэгэхээр төрсөн өдрөө ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой юм шиг санагдаад эхэлж байгаа юм даа. Төдийгөөс өдий хүртэл эрүүл саруул, энх тунх амьдраад зовлон, жаргал хэмээх салхи, шуургыг туулаад, сөрөөд, аз, эз хэмээх дов сондуул дээр бүдчээд, харайгаад энэ зэрэгт хүрнэ гэдэг чинь гарцаагүй онцгойлон тэмдэглэх ёстой өдөр мөнөөс мөн санагдлаа ккк... Сайхан далим аан?

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би цас ороход дуртай

Шавхайг эс тооцвол гоё өглөө байна. Өрөөндөө ороод, компьютераа асаагаад нэг сайхан тухлаж суугаад хумсаа будчихаад өндийгөөд хартал цас нэвсийтэл орж байна. Гоё байнаа. Твиттерт Ламбаа гуай "Энэ цас ч газар дэлэгнэж ногоо тvрэхэд шар тос л гэдэг дээ. Хот тойрсон мал амьтанд аштай юу!!!!" гэж жиргэсэн байна.
4 сарын цас юм чинь удахгүй л хайлаад алга болох байлгүй дээ. 4 сарын цас гэснээс нээрээ хүүхэд байхад 80 хэдэн он ч байсан юм дээ, санахгүй байна одоо, нэг өдөр нээх гоё дулаахан болоод л бид нар ингээд зун боллоо гэж бодож байтал маргааш нь нэвсийтэл том том ширхэгтэй цас ороод... Тэр том ширхэгтэй цаснууд одоо ч мартагддаггүй юмаа, үнэн гоё урлагийн бүтээл шиг. Нэвсийтэл ороод л байсан, ороод л байсан. Сүүлдээ бид нарын өвдгийг даваад... Байрны гадаа нээх гоё өвдөг даваад, бүсэлхий арай л хүрээгүй цастай болчихсон чинь сэтгэл хөөрөөд бид нар цасаар байлдаж өгсөн. Нэг орос аав 2 охинтойгоо гарч ирээд бид нартай хамт цасаар байлдаад... Тэгсэн манай байрны сахилгагүй хөвгүүд цасыг бөөрөнхийлж бөөрөнхийлж хав хатуу чулуу шиг болгож байгаад бид нар луу шидээд, сүүлдээ хэдэн охидууд нь өвдсөндөө уйлаад цасан байлдаан өндөрлөж байлаа. Маргаашнаас нь эхлээд зуд боллоо, мал үхлээ, малчид хэцүүдлээ гээд телевиз радиогоор бөөн л юм болж байсан санагдаад байна. Угаасаа тэр үед чинь жил бүрийн хавар хуучин муу хувцсаараа малын нэмнээ хийж, лаа шүдэнз цуглуулан, малчдад тусламж явуулдаг байлаашд. Тэр ажил нь тэр зудтай холбоотой идэвхижиж байлаа. Хот суурин газрын хүүхдүүд бид нарт бол өвдөг давсан цас гоё байгаа юм чинь. 
Өчигдөржин "Бөөгийн домог" уншаад... Үнэн тасархай ном. Ёстой хавьд уншаагүй гоё ном уншчихлаа. Орчноо мэдрэхээ болиод, номондоо уусаад орох л шахлаа. Хагдай бөөг бурхан болоод харанхуйн орон руугаа явсан тухай уншиж дуусаад сая нэг юм сэхээ аван толгойгоо өндийлгөхөд гадаа тэнгэр бүүдийгээд, салхи хуйсганаад, яг л миний сэтгэл шиг харууссан шинжтэй байж билээ. Зохиолч буриад зоны дунд байж, тэдний дунд яригддаг домог болон  ярианаас сэдэвлэн зохиолоо бичсэн талаар номынхоо төгсгөлд дурдсан байсан. Байгал далайн онгодууд Юкос компанийн төлөвлөж байсан үйл ажиллагаанаас газар нутгаа харамлаж, онгон дагшин байгалаа хамгаалж авч үлдэх гэж тэдний босс Ходорковскийг авлигын хэргээр шоронд суулгасан гэдгийг анх удаа уншлаа. Сонин л юм байна. Ямартай ч бөө гэж хэн болох, бөөгийн хэц, хэнгэрэг ямар учиртайг маш сайн мэдэж авлаа. Бөө бол шашин биш, шинжлэх ухаан гэж манай нэг найзын аав хэлсэн талаар найзаасаа сонсож байсан. Үнэхээр л тийм байх магадлалтай санагдлаа.
Байгал далай руу явж, Бурхан хадыг очиж үзэх юмсан гэсэн хүсэл одоо намайг эзэмдээд байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Номын ертөнцөөр-3

Өөрийнхөө бичээд мартсан зүйлээ эргээд уншихад бас сонирхолтой юмаа. Номын ертөнцөөр гэсэн бичлэгээ уншсан чинь үргэлжлүүлж бичмээр санагдаад болдоггүй. 
За тэгээд сүүлийн үед ном уншиж тухлах завгүй болчихож дээ. Гэхдээ л яаж ийгээд зав гаргаад ном унших гээд л үзээд байгаа. Гэснээс сүүлийн үед өөртөө илрээд байгаа нэг өөрчлөлтийг анзаараад байгаа. Энэ юу вэ гэхээр.... Уншдаг номны чиг хандлага нас явах тусам өөрчлөгдөөд байна. "Наслах тусам сэтгэл нялхарч, бусдын гэмийг уучлах боллоо..." гээд Чингисийн Жагаа ахын дуу байдаг биз дээ. Тэрэн шиг... Наслах тусам унших номны сонирхол, чиг хандлага өөрчлөгдөөд байна.
Хүүхэд байхдаа түүхийн сэдэвтэй ном уншихаараа шууд л нойр хүрдэг байсан бол одоо бөөн сонирхол. Багадаа уран зөгнөлт, адал явдалтай номонд ухаан алдаад шумбаад орчихдог байсан бол одоо нэг тэгсхийгээд л гарчиглаж байгаад л чимээгүйхэн цааш нь түлхдэг болж. Энэ одоо юу гэсэн үг вэ? Насны доройтол гэж хэлэхэд арай л зохимжгүй байх л даа ккк. Гэхдээ л нэг юм хэлээд байна. Аан гэхдээ бас зарим нэг детектив зохиолыг бол уншаад байналээ. 
Сүүлийн үеийн миний уншиж байгаа номны чиг хандлага бол намайг хөгширч байгааг нээрээ шууд л илэрхийлээд байна. За за муухай хэлчихлээ, би хөгшрөх болоогүй шүү. Зүгээр л би гэдэг бие хүн өөрчлөгдөөд, намба суугаад, төлөвшөөд байгааг илэрхийлж байгаа байх. Төлөвшөөд гэчихжээ бас, аймаар мундаг төлөв хүн аан ккк. 
Бас нэг илт анзаарагдаад байгаа зүйл бол, багадаа гадаад зохиолчдын орчуулгын ном их уншдаг байсан бол одоо болж өгвөл монголын гайгүй зохиолчдын ном унших нь илүү санагдаад байдаг болчихож. Үүний учрыг бол би өөрөө маш сайн ойлгож байгаа. Энэ бол манай сүүлийн үеийн номнуудын орчуулгын чанартай шууд холбоотой асуудал л даа. Сүүлийн үед орчуулагдаж, хэвлэгдэж гарч байгаа номнуудын орчуулгууд дэндүү муу. Уншихад урамгүй, уур хүрмээр. Биднийг хүүхэд байх үеийн орчуулагч нар бол үнэхээр мундаг байжээ. Одоо би тэр үеийн мундаг мундаг орчуулагч нарыг үнэхээр их үгүйлж байна. 
"Суут 100 баян" тэргүүтэй цуврал номнууд гараад байгаа даа. Би "Суут 100 баян"-ыг арай гэж уншсан. Уур хүрмээр бохир орчуулгатай. Уг ном нь бол үнэхээр сонирхолтой ном. Хайран сайхан номыг тэгж орчуулах гэж нээрээ. Дараагийн цувралуудыг нь авч уншихыг хүсээгүй үүнээс болоод. 
Ер нь бол орчуулга нь баллаад хаячихсан олон сайхан номнууд зөндөө байгаа. Тэр бүхнийг би тоочиж барахгүй, мэдэхгүй, мэдлэг ч хүрэхгүй. 
"Хиртэлт"-ийг би аль халуун намраар л худалдаж авсан. Одоо болтол уншиж дуусаагүй.  Жил боллоо яанаа. Унших гээд бариад авахаар л залхуу, дургүй 2 зэрэг хүрээд эхэлж байгаа юм чинь. Нэлээн олон жилийн өмнө байсан бол нэг амьсгаагаар уншаад дуусгах шинжтэй ном байналээ. Орчуулга нь бас тааруу.
Дунд сургуульд байхдаа нэг удаа өвдөөд, халуураад, толгой эргээд хэвтэж байхдаа л "Муу ёр 666"-г гүрийж байгаад л уншаад дуусгаж байлаа. Одоо бол энэ төрлийн номыг тоож уншихгүй шинжтэй болсон байналээ. Тэр үед  бол энэ номыг аав ээж 2-т загнуулан загнуулан, нүдийг нь хариулж байгаад уншиж байсан юм. Тэгтлээ номонд улайрдаг байлаа.  Өө нээрээ 2-р ангид байхдаа "Хүжийн гал" гэдэг өгүүллэг уншчихаад хүжийн галд ном унших гэж оролдож байсан юм. Ёстой хэзээ ч бүтэхгүй юм чинь тэр байналээ дээ. Нэг ширхэг үсэг л харагдана тэр хүжийн гэрэлд нь. Үсэг үсгээр нь ном уншина гэвэл үс минь цайгаад дуусах байлгүй. 
Зун лагерьт гарчихаар шөнө ном унших асуудал бол нэлээн хүнд асуудлуудын тоонд орчихдог байлаашд нээрээ. Дөрвөлжин модон амбаарт гэрэл унтраасан бол тэгээд л өнгөрөө. Нэг сонирхолтой ном бариад авсан үед бол энэ асуудалд маш их эмзэглэж, хямарна  ккк. Тэгээд энэ асуудлыг шийдэхийн тулд гар чийдэн барьж хөнжилдөө шургалдаг боллоо. Хэдэн минут болоод л агаарын дутагдалд орно. Нэг толгойгоо цухуйлгаж гүнзгий амьсгаа авчихаад л эргээд толгойгоо шургуулна. Гэх мэтчилэн шөнийн цагаар ном унших гэж ихээ зовдог байлаа. 
Лагерьт өдрийн цагаар бол жинхэнэ жаргалаа эдлэн эдлэн ном уншдаг байлаа. Аав ээж ажилдаа явчихна, цайны цагаар ч ирэхгүй. Хол юм чинь. Нэг мөр орой л ирнэ. Энэ үед бол унших номтой үедээ байшингийнхаа сүүдэрт эвхдэг ороо дэлгэж байгаад л номоо бариад хэвтчихдэг байлаа. Тэгээд сүүдэр дагаад ороо чирээд явдаг байлаашд. Аав ээжийг ирэх дөхөхөөр гялс гэрээ цэвэрлээд, хоолоо бэлдээд... Тэгээд нар жаргаад оройн сэрүү орж эхлэхээр теннис, волейбол, нуугдаж тоглох гээд л бөөн тоглоомын асуудлууд ундраад эхэлдэг байвшд. 
Жил ирэх тусам ном унших зав минь багассаар байгаад нэг удаа нэг сайхан боломж олгосон юм. Энэ нь жирэмсэн байх үе л дээ ккк. Нэг ажилд шинээр оронгуут жирэмсэн болчихоод, хамгийн үнэ цэнэтэй зүйлийнхээ төлөө гэртээ тайван, амгалан байж байгаад хүүхдээ гаргах нь зүйтэй гэж  үзээд ажлаасаа гарч байлаа. Энэ үед харин унших зав гарсан шүү. 
Яг тэр үед миний амьдрал уналтын циклийнхээ доод шатанд оччихсон байсан. Аймаар стресстэй байдаг байсан. Тухайн үед манай найз хэдэн ном авчирч өгсний нэг нь Оросын телевизийн хөтлөгч Оксана Пушкинагийн "Женский взгляд" нэвтрүүлэгт оролцсон эмэгтэйчүүдийн тухай "Женские истории" ном байлаа.  Энэ номыг уншаад би сэхээ авсан. Хүн болгоны амьдралд заавал нэг уруудах үе байдаг юм байна, удахгүй би эргээд хэвийн амьдралдаа орно гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Бодит хүмүүсийн, бодит амьдралын түүхүүдийг уншсан нь намайг ирээдүйдээ итгэлтэй болгосон шүү. Энэ номыг би найздаа эргүүлж өгөөгүй, голруулчихсан. Ном хулгайлахыг хулгай гэж үздэггүй гэж ярьдаг байсан биз дээ. Тэгээд л өөрийгөө зөвтгөөд дээрэм хийгээд хаясаншд ккк.  Одоо нандигнан хадгалж байгаа. Хааяа гаргаж уншдаг юм. 
Тэр үед уншсан нэг аймаар сонирхолтой номнууд бол оросын детектив зохиолч Даръя Донцовагийн хэдэн цуврал ном. Ёооооо үнэн тас номнууд. Би сүүлийн үед детектив уншихаа больчихсон байсан чинь тэр номнуудыг ёстой ухаан алдан уншсан. Яаж тэгж сэтгэж, бичиж чаддаг байнаа. Үнэхээр мундаг. Урьд нь детектив уншдаг л байсан. Тэгж мундаг сэтгэж бичсэн номнуудыг би уншиж байгаагүй. Оросоор, яг зохиолчийн бичсэн эхээр нь уншсан болохоор бүүр гоё. Жинхэнэ мэдэрч уншсан. Даанч жирэмсэн хүн ийм ном уншиж болохгүй гэж зарим нэг хүмүүст загнуулаад уншихаа больсон л доо.
"Бурхан багшийн сургаал"-ыг мундаг гоё орчуулж өгсөнд нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярт талархаад баршгүй. Энэ номыг уншаад сэтгэл гарган зул өргөдөг болсон. Урьд нь үүнийг зөвхөн нас барагсдын араас үйлдэх зан үйл төдий ойлгодог байлаа. Манай нэг багын найз манай гэрт ирээд "чи ч хөгширч эхэлж байгаа юм байна даа, бурхан шүтээд, зул өргөөд..." гээд шоолоод байсан. Үүнээс гадна далд ертөнцийн талаар уншсан минь намайг ийн зул өргөдөг,  сүү өргөдөг, шүтлэгтэй болоход нөлөөлсөн л дөө. 
Хамгийн сүүлд уншсан "Очир огтлогч"-ийг би бүх монголчууд уншаасай билээ гэж бодсоншд. Орчуулга нь овоо боломжийн. Сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ ном бол мундаг зөв ном байналээ. Жижигхэн ч гэсэн жирийн биш ном. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ярианы хичээл

Би одоо хүүхэдтэйгээ ажиллаж чаддаггүй муу ээж гэсэн цол авчих гээд байна. Бүгд намайг "хүүхэдтэйгээ тоож ярьдаггүй болохоор ингээд хэлд орохгүй удаад байгаа юм" гэж загнаад байна. Тэгээд алдаагаа засахаар шийдэв.
Цаана чинь манай охины үеийн хүүхдүүд аль хэдийн хэлд орчихоод, бараг хайр сэтгэл ярих шатандаа оччихсон явж байгаа юм биш үү? Эхнээсээ бараг яриад эхэлсэн сурагтай кекеке...
Одоо сүүлийн өдрүүдэд охиноо үг хэлүүлж сургах гээд их эрчимтэй ажиллаж байгаа. Хамраа дараад "хамар" гээд хэлэхээр намайг дуурайгаад хамраа дарж байгаад "амае" гэж хэлнэ. Гэх мэтчилэн миний хэлсэн болгоныг, үйлдэл болгоныг яг тоть шиг дуурайгаад байгаа. 
-Хамар
-Амае
-Хацар
-Ачая
-Нүд
-Нүд
-Уруул
-Улуу
-Ам
-Ам
-Шүд
-Дүш
-Чих
-Чиш
-Хөмсөг
-Өшөг
-Үс
-Үш
-Хүзүү
-Үжүү
-Гар
-Гае
-Хөл
-Өл
-Хуруу
-Уюу
Тодоор бичсэн нь дандаа манай охины хэлж байгаа үгнүүд. Англиар нэг хүний биеийн эрхтэнүүдийг нэрлэж сурахдаа бараг л бүжиглэх шахдаг. Тэрэн шиг л юм болж байгаа бид 2.
Бас овоо ярьж сурах шинжтэй болсон шүү нэг үеэ бодвол. Ямартай ч өлсөхөөрөө "ойл ойл" гээд нэхдэг болчихсон. 
Ганцаараа нөгөө өрөөнд ороод л хэнгэнэтэл дуулах юмаа. Юу дуулаад байгаа юм бүү мэд. Орой Юниверс Бест Сонс гарч байхад бол урд нь алгаа ташаад л, хөлөө шидлээд, үсрээд л бүжиглэж өгөх юм. Гэхдээ нэг асуудалтай. Анзаараагүй дүр үзүүлээд сэмхэн хараад байхад бол дуулж, бүжиглээд үзүүлж өгнө. Хэн нэг нь өөрийг нь харж байгааг анзаарчихвал ичингүйрээд, инээгээд зогсчих юм. Хэнэггүй царайлчихаад бас сүүлийн үед ичиж мэддэг болоод байна. Цэцэрлэг дээрээ хүртэл яг ингэдэг гэнэ. Багш нь тэгж байналээ. 
Өнгөрсөн зун гадаа салхилж байхад нэг эмээ охины чихийг харсанаа дуучин хүний чих байна гэж авсан. Дуучин хүний чих бас өөр байдаг юм уу гээд би шоолоод өнгөрсөн. Нээрээ энэ хүн дуулах чадвартай гээд чихэн дээр нь тэмдэг тавьдаг юм байх даа кккк...
Ер нь дуу бүжгэнд дургүй хэн байхав дээ. Хүүхэд л юм чинь мэдээж сонирхож л байгаа. Гэхдээ ичимхий байх нь арай л илүү зан байнаа. Жилийн өмнө ичнэ гэж мэддэггүй байсан, одоо тэгээд нэг шал дэмий зан нэмэгдчих юм даа. 
Бас нэг дургүй хүрмээр зан илрээд байнаа. 24 өнгийн харандаа авч өгсөн чинь заавал бүгдийг нь ширээн дээр ил гаргаж, хөглөрүүлж байж дэвтэр дээрээ сараачна гэж зөрүүдлээд байх юм. Тэгээд бас их зөрүүд, зургийн дэвтэрнийхээ арын хуудаснаас нь заавал эхэлж сараачна гэнэ. Би багадаа бол дэвтэр, харандаанд бол жинхэнэ эмх цэгцтэй, нямбай хүүхэд байсан. Тэгж юмаа хөглөрүүлэхийг ёстой үзэж чаддаггүй байсан. Гэтэл манай охин бол тийм биш байна шүү. Энэ бодвол аавынх нь зан байхаа. Боломж олдсон дээр нь аавыг нь муулчихъя хахаха...
Би ч зөрүүд хүүхэд байсан л даа. Гэхдээ зургийн дэвтрийн арын хуудаснаас зурна гэж зөрүүдэлж үзээгүй л юмдаг. Зургийн дэвтрийнхээ буланг эргүүлж, навсайлгах бол бүр дургүй. Хаа очиж өөрийнхөө юманд их нямбай байсан шүү. Гэхдээ нээрээ одоохондоо арай бага юм чинь, жоохон томроод над шиг болох юм болов уу? Тэгээсэй. 
За давын өмнө ярьж сургахаа л бодъё. Тэр зураг зурах асуудал бол аяндаа болно биз. Эхлэл нь тавигдаад сараачаад явж байгаа юм чинь.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Номтой холбоотой нэгэн дурсамж

2008 онд бичсэн бичлэгээ уншаад үргэлжлүүлж бичмээр санагдав.

Нэг номтой холбоотой дурсамж санагдаад ккк... Манай ээж, сумо Цэвэгнямын ээж 2 хамт ажилладаг байлаа. Кёкүтенхо билүү юу билээ? Манай 2 ээж цэцэрлэгт нэг ангид  тэтгэвэрт гартлаа хамт ажилласан л даа. Цэвэгням багадаа аймаар сахилгагүй хүүхэд байсан юм.  Тэднийх нэг зун манайхтай айлсаад лагерьт хамт гарсан юм. Манай лагерь Богд уулын Шажин хурхын ам гээд ёстой гоё газар байсан. Сүүлд дархан цаазтай газар гээд тэнд лагерьт гаргахаа больчихсон юм. 
Тэгээд тэр зун Цэвэгнямын сахилгагүйг жинхэнэ мэдэрсэн. Урьд нь цэцэрлэг дээр ээж нарынхаа хажууд мэддэггүй байж л дээ. Арай хэтэрхий сахилгагүй, бас аймаар хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Бүх айлын хүүхдүүдэд хоч өгнө. Гэхдээ бас аймаар ялгавар үзэлтэй. Манай дүү бид 2-т бол ямар ч хоч өгөхгүй. Бас манай 2 ээжтэй хамт ажилладаг байсан  цэцэрлэгийн тогооч эгчийн 2 охинд ямар ч хоч өгөхгүй. Бусад бүх хүүхдүүдэд хоч өгчихсөн, сайхан гар. Хүүхдүүдийг дандаа шоглож явна.
Нэг удаа бүх хүүхдүүд урд уул руу гарч Налайхыг харахаар болов.  Цэвэгням тэргүүтэй хөвгүүд түрүүлээд уул руу авирчихлаа. Бүх хөвгүүдийг уриалаад л үймүүлээд гүйчихдэг хүүхэд байсан юмаа. Түрүүлж гарангуутаа дээрээс чулуу нураавал яахуу? Яг байлдаантай кинон дээр гардаг шиг. Аймаар уур хүрсэн. Уулын орой дээр гарангуутаа би Цэвэгнямыг нэг сайн цохиод авъя гэж бодоод хөөсөн чинь надаа гүйцэгдэхгүй байгаа юм чинь. Бүдүүн юм байж аймаар хурдан.  Өндөр болохоороо чац урттай, том том харайгаад алга болдог байсан байх. Тэгээд би хөөж гүйцэхгүй болохоороо залхаад больж байсан юм. Тэгсэн нөгөөх чинь хэдүүлээ энд овоо босгоё гээд... Бас их манлайлагчаа тэр чинь. Хүүхдүүд шууд үгэнд нь ороод, чулуу цуглуулаад нэг жижигхэн овоо босгоод дунд нь мод зоогоод орхиж билээ. Хэд хоногийн дараа манай 2 ээж бас тэр уул руу гарсанаа "овоон дээр чулуу өргөөд..." гэж ярихаар нь "бид нарын босгосон овоошдээ, тэрийг ямар юмны овоо гэдгийн..." гээд ээжийгээ шоолоод...
Цэвэгнямыг сахилгагүй гээд би аймаар дургүй, дандаа ээждээ ховлож загнуулдаг байсан. Манай ээжид их сайн тэр чинь, загнуулаад л байна, тэглээ гээд ямар ч нэмэргүй сахилгагүй хэвээрээ л байгаад байна. Гэхдээ бүр дэндүү цагаахан зантай, сайхан сэтгэлтэй тэр чинь. Манай лагерьт нэг татаж унадаг өвчтэй охин байлаа. Тоглож байгаад нөгөө охин гэнэт татаж унадаг байлаа.  Нэг биш нэлээн хэдэн удаа ийм явдал болсон. Тэгэхэд Цэвэгням л сандраад, үүрээд гэр лүү нь гүйдэг байсан. Нүд нь дүрлэгнээд л, чин үнэнээсээ санаа нь зовчихсон. Бусад хүүхдүүд айгаад хүрэхгүй байхад... 
Тэр зун би "Жаалхүү Карлсон хоёрын тухай 3 тууж" гэдэг ном уншсан л даа. Тэр номыг уншиж байхдаа үхтлээ инээдэг байсан. Аймаар хөөрхөн ном. Номоо уншиж дууссанаасаа хойш Цэвэгнямд уур хүрэхээ больчихсоншд. Цэвэгням яг Карлсон шиг  сахилгагүй мөртлөө,  цагаахан байсан болохоор уучилсан юм шиг байгаа юм.
За за энэ чинь номтой холбоотой дурсамж бичих гэсэн биш Цэвэгнямын хөрөг биччих шиг боллоо ккк. Ингээд зогсоё.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Номын ертөнцөөр-2

Хувийн архиваас: 2008 оны 9 сарын 29-нд ингэж бичиж байжээ.

Уран зохиолын ном уншихаар сайхан сэтгэл сэргэж, толгой амардаг шиг номын тухай бичихээр бас сайхан сэргэдэг юм байна гэдгийг өмнөх бичлэгээсээ мэдэж авлаа. Тэгээд үргэлжлүүлж бичмээр санагдаад сууж байна.
Миний хувьд хамгийн гоё амралт бол гэрээ сайхан цэвэрлэчихээд, хоол ундаа бэлдэж тавьчихаад ном уншаад хэвтэх шиг сайхан амралт байдаггүй ээ. Би их сонин, гоё ном уншаад үүрийн 4 цагт унтахаараа маргааш өглөө нь ядардаггүй байж, гадуур найз нөхөдтэйгөө уулзаад, шоудаад 00 цагт гэртээ орж ирээд унтсан ч гэсэн маргааш нь ядарч үхчих гээд байдаг юм. Ер нь гэртээ л байсан бол ядрахгүй гэсэн сэтгэлгээтэй юм шиг байгаа юм.
Багадаа нэг гоё үлгэрүүд уншаад л байдаг байлаа. Зохиолчийнх нь талаар огт сонирхдоггүй, үлгэр нь л маш сонирхолтой байдаг байсан. Сүүлд тэр үлгэрүүдийг зохиосон хүн нь Данийн нэрт хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсен гэгч байсныг мэдэж авсан. Бас миний унших дуртай “Жаалхүү, Карлсон хоёрын тухай гурван тууж”, “Урт оймст Пеппи” зэрэг зохиолуудыг бичсэн Астрид Линдгрен гэдэг нь эмэгтэй хүн гэдгийг ахлах ангид орсон хойноо л мэдэж байсан юм. Учир нь ахлах ангид ороод л тэр зохиолчийг нь сонирхож, түүхийг нь уншиж үзсэн хэрэг. Тэрнээс биш бага ангид байхдаа бол зохиолч огт сонин биш, ном нь л их сонин байдаг байлаа. 
“Капитан Грантын хүүхдүүд”-ийг уншчихаад Жак Паганель шиг мундаг газар зүйн мэдлэгтэй эрдэмтэн болох юмсан гэсэн хүсэл төрж, газар зүйн хичээлд маш их сонирхолтой болж байж билээ. Атлас мира гэсэн жижиг газрын зурагтай нэг хэсэг л найзалсан даа. Шинээр ямар нэгэн газар, хотын нэр мэдэж авах л юм бол нөгөөхөө газрын зураг дээрээс хайж, дэлхийн бөмбөрцгийн хэддүгээр уртраг, хэддүгээр өргөрөг дээр байдаг, аль тив дээр байдаг, ямар газруудаар хүрээлэгдсэн болохыг мэдэж авах гэж донтдог болчихсон байсан юм.
“Мөрдөн байцаагчийн өдрийн тэмдэглэл” гэдэг ном уншаад, бас Артур Конан Дойлын зохиолуудыг уншаад Шерлок Холмс шиг, Жорж Сименоны зохиолуудыг уншаад комиссар Мегрэ шиг, Микеле Плачидогийн “Наймаалж”-ийг уншаад комиссар Каттани шиг мөрдөн байцаагч болох юмсан гэж нэг хэсэг мөрөөдөв. Нэг л өдөр “Чам шиг орц харанхуй байхад гэртээ орж чаддаггүй аймхай хүн яаж мөрдөн байцаагч болох вэ дээ” гэж ахдаа шоолуулаад л шууд энэ мөрөөдөл унтарчихсан. 
Харин Т.Драйзерийн “Санхүүч”-ийг уншиж байхдаа санхүүч болох юмсан гэж огт бодоогүйгээр барахгүй хэзээ нэгэн цагт  санхүүчийн мэргэжил эзэмшинэ гэж зүүдлээчгүй билээ. Дээд сургуульд сурч байхдаа, үнэт цаас, хувьцааны талаар үзэж байхад энэ ном санаанд орж ирж байсан юм. Тухайн үед хувьцаа гээд нэг юмны тухай л уншаад байснаа санаад дахиж энэ номыг уншиж байсан юм. Хувьцааны талаар мэдлэгтэй болсон хойноо уншихад арай өөр байсан шүү.
Бага нас минь социализмын үед өнгөрсөн болохоор Зөвлөлтийн зохиолчдын номыг л илүү их уншдаг байж дээ. Зарим зохиолчдынх нь нэрийг ч бас тэр болгон санахгүй байна.
Хамгийн анх уншиж байсан зөгнөлт зохиол бол “Каллисто гариг”. Зохиолч нь Г. Мартынов гэж байлуу, юу байлаа, одоо сайн санахгүй байнаа. Одоо энэ номыг эргээд бодохоор нээх гэнэн зөгнөл байсан юм шиг санагдаад байдаг юм. Александр Беляевийн “Газар уснаа явагч”, “Эрдэмтэн Доуэлийн толгой”, бас “Агаар залгигч” (“Агаар худалдагч” ч билүү, нэг тиймэрхүү нэртэй) гэх мэт зөгнөлт зохиолуудыг уншиж байсан юм байна. Бас “Үл үзэгдэгч хүн” гээд нэг ном уншиж байсан. Доктор Кемп гээд эрдэмтний тухай гардаг. Зохиолчийнх нь нэрийг одоо бас санахгүй байна. Гоё бас тухайн үедээ их л аймаар ном санагдаж байсан юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Номын ертөнцөөр-1

Хувийн архиваас: 2008 оны 9 сарын 25-нд ингэж бичиж байжээ.
 
“Ном бол ертөнцийг харах цонх мөн” гэж үг байдаг даа. Ном бол хувь хүнийг бие хүн болж төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлдөг маш чухал хэрэгсэл гэж би боддог.
Номтой би ухаан орох цагаасаа л найзалсан. Хамгийн том ах маань маш их ном уншдаг хүүхэд байсан болохоор би ухаан орох цагаасаа л номыг заавал унших ёстой зүйл гэсэн ойлголттой болчихсон юм байна. Хүн өдөр болгон хоол иддэгтэй адилхан өдөр болгон ном унших ёстой гэж боддог байлаа.   
Ном уншиж чаддаггүй бяцхан охин байхдаа гоё зурагтай номонд ухаангүй дуртай байсан. Гоё өнгө алагласан зурагтай, үлгэрийн номнуудад бол ухаан алдчихна. Тэгээд л аав, ээж, ах нараа ном уншаад өг гээд шалчихдаг байж билээ. Ахынхаа уншдаг номнуудыг дэлгэж үзчихээд л “Тэнэг чинь зураггүй, үсэгтэй ном уншдаг” гээд л уурладаг байж билээ. Зурагтай ном нэхээд байдаг болохоор манай ах нэг удаа Херлуф Бидструпын номыг үз гээд надад өгсөн. Тэр ном нь бас жоохон хүүхэд үзэхээр зурагтай ч ном биш байсан. Ах бол надаас төвөгшөөсөндөө, жоохон ч гэсэн чих амар байхын тулд намайг чимээгүй болгох гэж тэр номыг өгсөн байх. Тэгсэн би “энэ чинь өнгөгүй, бас тэнэг зурагтай ном байна” гээд л уурлана. Тэгснээ өөр үзэх ном олдохгүй болохоор нөгөө номноосоо жоохон хүүхдийн зурагтай зургуудыг нь хайгаад давхичихдаг байж билээ.
Сургуульд орлоо. Үсэглээд уншиж эхэлсэн. Ахыгаа дуурайгаад л ном тэврээд хэвтдэг боллоо. Тэгээд л дүнгэнэтэл үсэглээд л.... Ах бол байнга хэвтэж ном уншдаг, бас хоолоо идэж байхдаа ном уншина, жорлонд орохдоо номоо сугавчлаад л ордог болохоор яг л тэр үйлдлийг нь тоть шиг дуурайна. Анх үсэглэж уншиж байхдаа уншсан юмаа огт ойлгодоггүй байсан. Нэг удаа үсэглээд л, үглээд л сууж байсан чинь ах уурлаад, хажууд нь саад болоод байсан байх л даа “хараагаараа уншаач” гэж загналаа. “Хараагаараа уншина гэдэг нь юу гэсэн үг вэ?” гэсэн чинь “нүдээрээ уншаач, битгий үглээд бай” гэж загнасан. Тэгээд л хараагаараа уншиж сурсан. Гэхдээ миний хараа одоо болтол муудаагүй. Лууван их идэх дуртай болохоор хараа мууддаггүй байж магадгүй юм. Манай ах бол хар багаасаа хараа муутай, шил зүүдэг нөхөр байсан.
Ном уншиж сураад хамгийн анх уншиж үзсэн ном бол “Түн түн пин пан буюу ойн дээрэмчид” гэдэг ном. Нэг жижигхэн ном байсан санагдаж байна. Дотроо 3 жижиг тууж байсан байхаа. Лав л нэг нь “Аав цэцэрлэгт орсон нь” гэж байсан юм даг.
Тэгээд л баахан үлгэрийн ном л уншдаг байлаа. Одоо бол тэр бүх номныхоо нэрийг сайн санахгүй байна л даа. Нэг удаа ангийнхаа хүүхдээс “Нөлөөт толины вант улс” гэдэг ном аваад уншаад сууж байсан чинь ах харчихаад “Ах нь гялс уншчихаад өгье” гэж гуйгаад.... “Ах нь жоохон байхдаа уншсан ном. Гэхдээ гялс дахиад нэг уншаатахъя, одоохон” гээд бүр салдаггүй.  “Тэгээд удна биз дээ” гэсэн чинь “Үгүй ээ ийм жижигхэн ном юм чинь 2 цаг л уншина” гэж гуйсаар байгаад аваад нээрээ л 2 цагийн дараа уншаад дууслаа гээд өгсөн. Тэгсэн би тэр номыг нь 3 өдөр уншиж байж арай гэж нэг юм уншиж дуусгалаа. Ахаасаа тэгээд яагаад хурдан уншдаг тухайг нь асуувал “Ном уншаад л байхаар аяндаа хурдан уншдаг болчихноо” гэсэн. Тэгээд л би ахаасаа хурдан уншдаг болох гээд л ном уншсаар байгаад нээрээ хурдан уншдаг болсон. Гэхдээ номын амтанд эргэлт буцалтгүйгээр орсон доо.
Ном уншаад, уншиж байгаа номондоо уусаад орох шиг жаргал байхгүй шүү. Амралтаараа ном уншаад л хэвтэх шиг сайхан амралт байдаггүй юм шиг санагдана. Зуныхаа амралтаар их ном уншдаг байсан даа. Оросын хүүхдийн зохиолчдын номнуудыг их уншдаг байж. “Миний генерал” гэдэг номыг уншиж дуусангуутаа асгартлаа уйлж байснаа одоо болтол мартдаггүй юм. Бас Карлсоноос эхлээд Астрид Линдгрений хүүхдийн зохиолуудыг уншдаг байлаа. Хөөрхөн, хөгжилтэй шүү. 
Жюль Верн-ий уран зөгнөлт, адал явдалт зохиолуудыг уншиж, хэзээ ч аялж үзээгүй, ер нь аялж үзэхгүй ч байж магадгүй далайгаар аялана. Цэлийсэн далай бодвол аймаар л байх, гэхдээ би үерлэсэн үеийн Туул гол шигээ төсөөлөөд л уншина, далайн шуурга боллоо гэхэд бороо орохын өмнө хүчтэй салхилж, шороо шуурдаг шиг л юм бодож төсөөлж уншина. Одоо өнгөрсөөн, үхчихсэн байх гэхээр үхээгүй амьд гараад ирдэг, за одоо жинхэнээсээ өнгөрсөн, матранд идүүлчихсэн байх гээд л бодохоор бас л үхээгүй байдаг Жюль Верн-ий зохиолын баатрууд, үйл явдлууд нь нээрээ үнэхээр сонирхолтой шүү.  
Теодор Драйзерийн зохиолуудыг уншихаар нэг тийм бүүдийсэн бүрхэг, бас жихүүн өдрүүд, нэг л тийм хэцүү амьдрал төсөөлөгддөг байсан. Америк гэж тийм л улс байдаг гэж төсөөлж байсан. Хувьцаа гэж юу гэдгийг нь сайн ойлгохгүй л уншдаг байлаа. Тухайн үед социалист нийгэм байсан болохоор зориуд Америкийн баргар амьдралын тухай бичсэн номыг орчуулдаг байсан байх гэж одоо бодож байна.
Майн Ридийн зохиолуудад бас их дуртай байсан. Индиануудын амьдралын талаар, мустангер эр, баян айлын бүсгүй хоёрын дурлалын талаар.... Ер нь Майн Ридийн бараг бүх номнууд нь ерөнхийдөө нэг сэдэвтэй ч юм шиг. Гэхдээ л маш сонирхолтой.
Бас Александр Дюма байна. “Шадар 3 цэрэг” үнэхээр гоё ном. Аймаар догдолж уншиж байж билээ. Харин “20 жилийн хойно” нь жоохон залхуутай. Атос, Портос, Арамис, Артяньян 4 маань хөгширсөн чинь адал явдалгүй, уйтгартай болчихсон. За “Монте-Кристо гүн” бол жинхэнэ хор шарыг минь малтсан, өшөө авах хүслийг минь бадраасан ном байлаа. Эдмон, Мерседес 2-ыг энэ хорвоогийн хамгийн гоё залуу, бүсгүй гэж төсөөлж уншдаг байсан чинь кинон дээр нь миний бодож байснаас царай муутай жүжигчид тоглосон байхаар нь би киног нь үзээгүй орхисон.
Анх “Баскервилийн удмыг хэлмэгдүүлсэн нохой”-г уншиж Артур Конан Дойлын зохиолын баатрууд болох Шерлок Холмс, Доктор Ватсон 2-той танилцаж билээ. Нэг орой гэрийн даалгавраа хийж дуусчихаад санаандгүй энэ номыг бариад авчихсан чинь салж чаддаггүй. Тэгээд аавыг унт гэж загнана гэж бодоод харанхуй өрөөнд (харанхуй өрөө нэртэй ч гэрэлтэй л дээ) сэмхэн ороод уншлаа. Номноосоо салж чаддаггүй, ухаан алдаад суучихсан, нэг мэдсэн гэрийнхэн бүгд унтаад өгч. Би харин том хар нохой үүдэнд хүлээгээд сууж байгаа юм шиг санагдаад, айгаад харанхуй өрөөнөөсөө гарч чадахгүй нэг шөнийг өнгөрөөчихөж билээ. Тэгээд өглөө нь нэг улаан нүдтэй, нойрмоглосон юм л хичээлдээ явж байсан юм.
За тэгээд уншсан номнуудаа бичээд байвал барагдахгүй л дээ.
90-ээд оны эхэн үеэр нийгэм ч өөрчлөгдлөө, дэлгүүрт ном ч ховордлоо, сүүлдээ номын худалдаанд гарч ирсэн ном нь Чейзийн цувралууд л байсан байх. Ер нь дийлэнх нь нэг тиймэрхүү номнууд гарах болсон доо. Эхлээд уншдаг байсан. Сүүлдээ таалагдахаа больсон. Дандаа л аллага, таллага. Залхсан. Миний унших ном биш байна гэж ойлгосон. Тэгээд уншихаа больсон.
Энэ үед уншсан номнууд бол А.Рыбаковын “Дети Арбата”, (“Страх”, “Прах и пепел”), Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэх мэтийн социалист системийн хар барааныг харуулсан сэдэвтэй ном, нийтлэлүүдийг уншдаг байсан юм байна. Сүүлд “Цэдэнбал и Филатова”-г уншиж миний төрж өссөн, миний гоё гэж боддог байсан социализмын үед бас муу муухай зүйл зөндөө байсныг, энэ дэлхий дээрх хамгийн сайн хүмүүс гэж боддог байсан орос агаа нар бас ямар зэвүүн новшнууд байсныг мэдэж авсан. Гэхдээ энэ номыг уншиж дуусаад Цэдэнбал дарга болон түүний гэр бүлийнхнийг үнэхээр их өрөвдсөн. Өөрийн нөхөр болон хоёр хүүгийнхээ төлөө, бас Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө нөхрийнхөө эрх мэдлийг ашиглан, өөрийнхөө нэр төрийг  золиослон, бусдад муу муухайгаар хэлэгдэн  зүтгэсэн Анастасия Филатова авгайг би биширсэн. Бас амьдралынх нь төгсгөл хэсэгт сэтгэл шимширч байлаа.  Нөхрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө өөрийнхөө амьдралын төгсгөл хэсгийг золиослон амьдарч байгаад  гэртээ ганцаархнаа нас барсаныг нь уншаад уйлж байсан юм.  Нөхөртөө намаас нь хөөгдсөнийг хэлэхгүй, тусгай хангамж хэвээрээ байгаа гэж итгүүлэн, яаж ийгээд л 1, 2-р хоол өмнө нь хийж тавиад өөрөө хоосон шахуу өдрийг өнгөрөөдөг байсныг нь уншаад ямар агуу сэтгэл вэ гэж үнэхээр биширсэн.
2000-д он гараад номын худалдаанд гарч буй номнуудын дийлэнхийг эзлэх болсон Дейл Карнеги болон энэ чиглэлийн номнуудыг унших гэж оролддог боллоо. Гэхдээ залхуутай, би ийм төрлийн ном унших дургүй юм байна лээ. Хэрхэн яаж мөнгөтэй болох, баяжих, карьераа хэрхэн дээшлүүлэх гэх мэтийн балай номлолуудыг унших залхуутай.
Хэдхэн жилийн өмнө Э.Р.Мулдашевын цуврал номуудыг уншсан. Надад хамгийн их таалагдсан ном энэ. Энэ номыг уншсанаар миний сэтгэлгээнд том өөрчлөлт гарсан.  Надад энэ талаар эртхэн унших боломж олдохгүй яав даа гэж бодогдож байлаа. Нэгэн маш чухал зүйлийн талаар мэдэж авсан нь намайг огт өөр бодолтой хүн болгож орхисон. Энэ нь нүдэнд харагдаж, гарт баригддаггүй ч гэсэн хүний сэтгэлийг бас нэг маш чухал эрхтэн гэж тооцож болох юм байна, хүн хамгийн гол нь сэтгэл санаагаа тайван, эрүүл байлгах хэрэгтэй юм байна гэж ойлгож авсан.  
За за цаашаа бичээд байвал бичээд байх шинжтэй. Номны тухай бичсэн чинь сайхан сэтгэл сэргэчихлээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хэрвээ би...

Хэрвээ би шидтэн байсан бол .... бла бла бла гээд л дунд сургуульд байхдаа баахан мөрөөдлөө бичээд л зохион бичлэг хийж байлаа. Энийгээ бас оросоор бичнээ. Если бы я была волшебником, то я бы сделала так, чтобы... гээд л урсгаж өгнө.
Тэр үед бичиж байснаа одоо хагас хугас санаад байдаг юмаа. Хүүхдийн хүсэл мөрөөдөл хэзээнээсээ гэнэн бөгөөд тооцоо судалгаагүй том байдаг даа. Манай улс гадаадын кинон дээр гардаг шиг замаараа дүүрэн машинтай болоосой гэж бичиж байснаа сайн санаж байна. Энэ мөрөөдөл одоогийн өндөрлөгөөс харахад биелжээ. Замын түгжрэл гэдэг юмыг социалист нийгмийн мангар бацаан би яахин тооцоолж мэдэх билээ тэр үед.
Дэлгүүр дүүрэн гоё гоё бараа өрөөтэй байдаг болоосой, олон янзын хүүхдийн тоглоом, гоё гоё тод өнгийн хувцаснууд загвар загвараараа байдаг болоосой гээд бичиж байлаа. Одоо энэ мөрөөдөл минь биелсэн байнаа. Гэвч миний хүүхэд нас аль уже өнгөрчихсөн. Өдгөө би өөртөө биш охиндоо юм худалдаж авах гэж тэр дэлгүүрүүдээр орж байна. Гэхдээ л догь, мөрөөдөл биелсэн.
Гоё гоё амттан дүүрэн дэлгүүрээр ороод 100 ширхэг маруужин худалдаж авч идэх юмсан гэж мөрөөдөж байлаа. Өдгөө 100 төрлийн маруужин байдаг болсон ч би 100 ширхэгийг  битгий хэл 1 ширхэгийг ч худалдан авах сонирхолгүй болчихсон. Юм элбэг, хүртээмжтэй болох тусам хүний хүсэл, мөрөөдөл, шунал замхардагийн тод жишээ энэ. Гэхдээ хүүхэд байсан бол маруужин руу арай өөр нүдээр харах байсан байх л даа.
За хүүхэд насны "хэрвээ би" нэг иймэрхүү. Одоо үеийн миний "хэрвээ би" бол  ихэнхи нь мөрөөдөл байхаа больчихсон. Яахав хаа нэг ганц хоёр мөрөөдлүүд дунд нь цохиж явдаг л юм. Одоо бол хэзээ ч "хэрвээ би шидтэн" бол гэж ярихгүй л дээ. Дийлэнх нь адын бодлууд.
Яг одоогийн миний "хэрвээ би" бол... Ёоо энэ мэдээ уншаад л дэмий юманд нервтээд эхлэх юмаа. Хэрвээ би экс ерөнхийлөгчийн эхнэр Цолмонгийн оронд байсан бол "яахаараа миний нөхрийг баривчлахын төлөө миний болон миний хүүхдүүдийн тайван амгалан амьдрах эрхийг зөрчдөг юм" гээд л сэгсийтлээ заргалданаа. Өмнөөс нь уур хүрээд байх юмаа. Яахаараа нөхрийг нь баривчлахын тулд тэгж гэр орныг нь түйвээж, гэр бүлийнх нь бусад гишүүдийн эрхэнд тэгж бүдүүлгээр халддаг байнаа.
Ер нь цаашдаа бол бодууштай л асуудал байна энэ. Хэрвээ би улс төрч, эсвэл улс төрд хөл тавихаар завдаж буй хүнтэй гэр бүл болох аваас.... Хэрвээ чи баривчлагдах энээ тэрээ асуудал болох юм бол бидний тайван амгалан амьдралыг алдагдуулахгүйн тулд бас нэг нууц байр бэлд гэсэн шаардлага тавинаа кекеке. Гэрлэлтийн гэрээ байгуулаад энэ асуудлыг нарийвчлан тусганаа ер нь. Тэгээд тэр нөхөр жоохон асуудалд орооцолдоод л сонин энээ тэрээ дээр бичигдээд эхлэх юм бол нууц байрандаа хүүхдүүдтэйгээ очоод бүгчихнэ. Энэ асуудлыг намжтал чи гэртээ ганцаараа амьдар гээд... Аймаар амиа хичээсэн аан. За яахав гэрийн үйлчлэгчээ өдөрт нэг явуулаад гэрийг нь цэвэрлүүлээд, хоолыг нь бэлдүүлчихнээ гэвэл мөн алваа хахахаха... Улс төрчтэй гэрлэж гай болохгүй байлгүй дээ арай ккк.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

21 мянга

Сая Арго "21 мянга" гэсэн хошин шог зохиол бичээд Бооёог дуэлд дуудсан гэсэн мэдээ уншаад хахаха... 
Гэснээс энэ 21000 чинь нээрээ надаа лав аймаар нэмэр болдогоо. Энэ мөнгийг авахгүй гэж  худлаа онгирч байгаа хүмүүсийг би гайхаад байдаг юм. Тэртэй тэргүй дээгүүрээ нэг хэсэг хүн хэдэн тэрбумаар идэж байснаас бүгдээрээ нийлээд 21000-р нь хуваагаад идэхэд яадаг юм ер нь. Зүгээр өгч байгаа юм чинь авах л хэрэгтэйшд. Би бол дансанд оронгуут нь аваад л байрны мөнгөө төлчихдөг. 
Түрүүн дансны үлдэгдлээ шалгасан чинь 21000 орчихсон байхаар нь бөөн баяр гараад Их дэлгүүр ороод... Номын тасгаар нь ороод охиндоо зургийн дэвтэр, харандаа, өөртөө Аюурзанын "Бөөгийн домог" гэдэг ном авлаа. Энэ ном солонгост шуугиан тарьж байна гэж саяхан мэдээнээс уншсан болохоор бүр авч уншмаар санагдаад хорхой хүрээд байсан юм. 
Ирэх 7 сараас 21000 өгөхөө болихоор одоо би яанааааааа..... гээд байвал яахуу? 
Өчигдөр охиныхоо ярьж байгааг утсандаа бичээд өөрт нь сонсгосон чинь аймаар эгдүүтэй өөрийнхөө шулганахыг сонсоод л хахахахаха гээд л аймаар чанга инээхийн. Их л инээдтэй санагдаад байгаа бололтой. Сүүлийн үед эрчимтэй хэлд орж байгаа. Ангийнх нь шинэ багш хэлд оруулах гээд нэлээн сайн ярьж байгаа байх, би сайн захисан юм. Бас хэлд орчихсон хүүхдүүдтэй хамт байгаа болохоор тэр нь ч бас нөлөөлж байгаа байх.
Өө нээрээ их сонин, манай охины шинэ багш нь манай ээжийн найз эмээгийн хүүхэд нь байгаа юм даа. Би ээжтэйгээ их адилхан болохоор нь асуусан чинь мөн байсан. Тэгсэн ээж нь тэр хүүхдэд чи илүү анхаарал тавиарай гэж хэлсэн гэсэн. Манай охин азтай бас. Одоо ямар цэцэрлэгт өгдөг юм билээ гэж бодоод эхлэхэд л энэ цэцэрлэг манай гэрийн хажууд шинээр нээгдчихэж байсан юм их сонин. Охины юм цаанаасаа л өөрөө бүтээд байдаг юмаа нээх гоё. 
Өчигдөр бас нэг аймаар юм тохиолдсон. Ёстой зүрх амаар гарах шахсан. Өдөржин гэртээ нозоорч, нойрмоглож байгаад үдээс хойш охиноо аваад салхилахаар гарсан юм. Сэлбийг өгсөөд л баахан явлаа. Тэгээд Нийслэлийн хүүхдийн төлөө газрын урдуур явж байхдаа би түрүүлээд явж байгаад нэг эргээд харсан чинь.... Хэдэн том нохой миний охин руу давхиад ирж байна. Нохой ямар хүн шиг пид пад хийж чимээ гаргаж давхих биш.  Чив чимээгүй муусайн юмнууд... Метрийн зайтай ирэхэд нь би эргэж хараад хамаг чадлаараа хашгирсан чинь цочоод эргээд давхицгаасан. Миний охин юугаа ч мэдэхгүй, намайг хашгирахаар гайхаад... Хүүхэд рүү минь дайрах гэж байсан юм болов уу? Эсвэл хүүхэдтэй тоглох гэж бодсон юм болов уу? Учрыг нь олоогүй, би өөрөө үхтлээ айсан. Хүүхдийн паркад золбин нохой хүн рүү дайрсан тухай мэдээ уншиж байсан саяхан. Энэ золбин нохойнуудыг устгаад байдаг биз дээ уг нь. Ойрд нээрээ энэ нохойнууд аймаар их байнаа. Ажил тараад хүн амьтан байвал хороондоо очиж нохойгоо устгаач гэж гомдол мэдүүлнээ. Ёстой энийг мартаж болохгүй юм шүү. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Шүтлэгтэй хүн хүмүүжилтэй

Өнгөрсөн баасан гаригийн орой Бөхийн өргөөнд бурхан урлаач Ухаанзаяа гэдэг залуугийн лекцэнд суулаа. Ном уншина гэхээр нь очсон л доо. Энэ жилийн заслаа одоо болтол хийлгээгүй яваа. Мартчихаад байгаа юм чинь. Тэгсэн чинь бас яахав ээ сонирхолтой, огт сонсоогүй, уншаагүй юм ярьж л байналээ. 
Үхлээс огт айж болохгүй гэсэн. Харин үхсэнийхээ дараа хаана очих уу гэдгээ одооноос сайн бодож бясалгаж амьдрах ёстой гэнэ шүү. Тамд очих уу, диваажинд очих уу гэдгээ энэ замбуулинд амьдарч байхдаа хийх үйлийн үрээрээ тодорхойлох юм байхаа. Ёстой мэдэхгүй цус, гэхдээ бас үгүйсгэж болохгүй байх... 
Би ч бурханд итгэдэггүй, тэрс үеийн хүүхэд л дээ. Гэхдээ одоо бол өөр бодолтой болсон гэдгээ урьд нь бичиж байсан. Гэхдээ Бурханы сургаалийг 100% дагаж мөрдөх ёсгүй гэж би боддог. Аль галавын өмнөөс айлдсан сургаал одоо цагтай 100% нийцэхгүй байна гэж би бодож байна. 
Бурхан багш огт шуналгүй байхыг номлодог. Харин би бол бага зэргийн хэмжээ нь хэтрээгүй, доз нь таарсан шунал байх ёстой гэж үздэг. Тэгж байж л хүн, улс орон хөгжинө шүү дээ. Тэгэхгүй бол Энэтхэг, Төвд шиг л байна биз дээ. Би өөрөө баян хангалуун амьдрах ёстой, Монгол улс хөгжих ёстой. Тэгэхээр би хэмжээндээ тааруулаад шуналтанаа, шуналтана.
Аан бас махнаас гарч би ёстой чадахгүй. Үйлийн үрээ нимгэлж байна гээд махнаас гардаг хүмүүсийг би тархиа амархан угаалгадаг, гаж хүмүүс гэж ойлгодог. Хүн махнаас гарвал байгалийн тэнцвэр алдагдана биз дээ. Хаашдаа бурхан биднийг тэгээд зохион бүтээчихсэн юм чинь, одоо яахав дээ. Мах идвэл мангас болно ухааны юм яриад л байналээ. Ёстой гай л байна. Манайх шиг мал аж ахуйн оронд бол мал орлогын гол эх үүсвэр юм чинь бид өөрсдөө махчин байхаас өөр аргагүй.
Бас ан гөрөө хийдэг, загасчилдаг хүмүүс бол аймшгийн нүгэлтэй алуурчид гээд байсан. Энэ чинь одоо эр хүний л хийдэг ажил биз дээ. Хүй нэгдлийн үеэс л эр хүний хийсэн ажил. Байгалийн хууль. Хүн амьдрахын тулд анхнаасаа л ан хийж, загасчилж ирсэн. Миний аав бол анд хорхойтой л хүн байсан. Том ах бол хүүхэд байхдаа загас барина гээд ангийнхантайгаа Туул гол руу явган явчихдаг, аав "усанд унаад үхчих вий" гээд л машинтай араас нь элдээд, чихдээд аваад ирдэг байсан нь бол миний хүүхэд насны гоё дурсамжуудын нэг. Аавтайгаа хамт Туул руу давхиж ахыгаа баривчилж ирэх бол гоё зугаатай ажил байлаа. Тийм болоод ч тэрүү, надаа ан хийх, загасчлах дуртай эрчүүд таалагддаг. Жинхэнэ эр хүн шиг санагддаг байхгүй юу. Гэхдээ ан авд дуртай эр хүн гээд Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр шиг чоныг хоморголоод устгаад байж бас болохгүй л дээ. Хааяа ганц нэг чоно, гахай унагах юм бол байлгүй л яахав.
Тэгээд бүх хүмүүст Цагаан өвгөн, Бүжинлхам гэдэг бурханы зураг өгсөн. Аравнайлсан гэнээ. Гэртээ аваачаад жаазанд хийгээд тавьчихсан. Гэрт тэр зураг байхад хангалттай гэнэ. Бас Эвтэй 4 амьтан, Жаргалын 8 морь гэсэн зурагнууд байх их сайн гэнэ шүү. Тэгж байгаад энэ зурагнуудыг авч гэртээ тавинаа. Тэр 8 шаргын зураг бол ёстой гоё. Аль дээрээс л авах юмсан гэж бодоод байсан юм. Гэхдээ айлд байхад сайн гэдгийг нь бол урьд нь огт сонсоогүй л дээ. 
Хүн ер нь шүтлэгтэй байх хэрэгтэй гэж би боддог. Шүтлэгтэй хүн хүмүүжилтэй байдаг. Ямар шашнаа шүтэх нь хувь хүний хэрэг. Шүтлэгтэй хүн байгал дэлхийгээ хайрладаг, болох, болохгүйн хязгаарыг мэддэг, дөлгөөн хүмүүс байдаг. Миний нэг таньдаг охин надаа ярьж байсан юм. "Манай нөхөр итгэгч болохоор надаа аягүй амар байдаг. Гэр бүлдээ л хамаг цаг заваа зориулдаг, цалингаа бүгдийг нь надаа авчирч өгдөг, архи тамхи хэрэглэдэггүй, гадуур шоудаж алга болдоггүй, ёстой амар" гэж байсан юм.
Би охиноо багаас нь шүтлэгтэй болгоно гэж бодоод байгаа. Бурхан байдаг гэдэгт итгэж өсөхөд буруу юм байхгүй.
Аан бас амралтын өдрөөр "Очир огтлогч" уншсан. Тэр номыг манай төрийн болон хувийн хэвшлийн бүх том дарга, босс, удирдлагууд уншаасай билээ. Монгол улс хөгжөөд ч байгаа юм шиг, хөгжихгүй ч байгаа юм шиг сонин байгаа. Гэхдээ монгол хүний үнэ цэнийг зөв үнэлээд ирвэл асар хурдацтай хөгжих боломж бололцоо байгаа. Энэ номонд бичсэн "зовлонгийн эцсийн хүрд" гэж юу болохыг уншаад ойлгоосой. Ойлгож ядах ч юу байхав. Хамгийн гол нь амьдрал дээр бодит болгож хэрэгжүүлээсэй. Яг манай өнөөгийн нөхцөл байдал бол энэ "зовлонгийн эцсийн хүрд"-д эргэлдэж байгаа юм байналээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Би өнөөдөр тавгүй байна

Сэтгэл тавгүйтээд байх юмаа. Өчигдөр оройны шуурхай мэдээ үзээд л тавгүй болчихсон. За за ийм юм үзээд нервтэж байхаар гээд сувгаа солиод Юниверс Бест Сонгс үзсэн чинь нэг л болж өгдөггүй. Тэгэхээр нь унтаад өгсөн. 
Үүрээр хар дарж зүүдлээд л байсан. Нээх өндөр хад руу авираад  уначих шахаад явж байсан чинь гэнэт хаанаас ч юм нэг хүн "нуугдаарай нуугдаарай цаана чинь аймаар хүмүүс явж байна, баривчлана шүү" гээд байх юм. Тэгээд нээх сонин хадан агуйд ороод нуугдаад байх юм би хэдэн хүнтэй хамт. Тэр хадан агуй нь дөрвөлжин, яг өрөө шиг, бас цонхтой. "Энэ ямар сонин байр шиг агуй вэ? Ёстой гоё байгалийн өвөрмөц тогтоц байна" гээд би гайхаж бишрээд суугаад байх юм. 
Өглөө сэрээд зурагтаа асаасан чинь өнөөх үйл явдал чинь үргэлжилж байна. Намайг хар дарж зүүдэлж байх агшинд тэр нөхрийг баривчилчихсан байна. 
Ингэж хамаг улс амьтныг бужигнуулж, үймүүлж байхаар чимээгүй, дуулиан шуугиангүй баривчилж болдоггүй юм байх даа. Тусгай ажиллагаа гэдэг чинь чив чимээгүй, цэвэрхэн хийгдэх ёстой байдаг биз дээ. Миний уншдаг байсан адал явдалтай номнууд дээр бол тэгж л гардагшд. Манай цагдаа, тусгайгийнхан үнэндээ чадваргүй, бохир юмаа. 
Хүнийх нь хувьд хүндлээд ядаж гутлыг нь өмсгөөд аваад гарахгүй. Монгол хүний жудаггүй, яасан муухай юм бэ? 
Төрийн тусгай хамгаалалтанд байгаа хүний эрхэнд ингэж бүдүүлгээр халдаж байгаа юм чинь өчүүхэн бид нар бол шоргоолж шиг л няц гишгэгдэх юм байна. 
За за больё. Гэнэт учиргүй улс төржив. Улс төрөөр чи оролдохгүй байлаа гэхэд улс төр чамаар оролдоно гэдэг үг байдаг билүү. Улс төр надаар оролдоод байгаа юм байна л даа, хөөрхий. Энэ үйл явдлаас болж уймарч байгаад өглөө нүдний шил, гар утсаа гэртээ орхиод гараад ирж. Бас сүүгээ өргөхөө мартчихсан байнаа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өчигдөр

Өчигдөр Сөүл хэйер салон орж үсэндээ хөрөнгө оруулалт хийв. Капитал засвар ч гэх юм уу кекеке. Сүүлийн хэдэн жил өөрийгөө бүүр гаргуунд нь гаргачихсан байсан. Одоо нэг жоохон өөртөө анхаарал хандуулахгүй бол.... Дуучин Нара нэг хэсэг "өөрийгөө би хайж явна" гээд дуулаад байдаг байсан шиг, одоо нээрээ өөрийгөө нэг жоохон тооё доо энэ чинь. Хүүхэд ч овоо гараас гарч эхэлж байна. 
Сөүл салон ч бүр хамаг юм нь хуучраад миарчихжээ. Тэр нэг толгой дээр эргэлдүүлдэг халуун аппарат нь баахан скочдчихсон байхаар нь дээрээс унаад ирэхвий гэж айж суулаа. Гэхдээ дээрээс тэнгэр, дэргэдээс хүмүүс харж байгаа юм болохоор азаар зүгээр өнгөрлөө гээд байхгүй юу хахаха...
Захирал нь гээд нэг солонгос залуу солонгос телевизээ үзээд л сууж байснаа "танай монголчуудыг манай солонгосууд зодож байна" гэнээ. Үс угаадаг охин нь уйлагнасан солонгос дуу сонсоод л ажлаа хийгээд.... Залхаж эхэлж байтал надаа хэдэн Соронз сэтгүүл өгч сайхан хов жив уншиж сэтгэлээ сэргээх боломж олговшд. Тэгж нэг хэсэг хов живд соронзлогдож цаг өнгөрөөлөө. Харин ч нэг сайхан хов жив уншсан даа. 
Түрүүн манай нэг найз "чи надаа орой ажлаа тараад фэйсбүүк, твиттер, блог нээгээд, бас заагаад өг" гэнээ. "За гэнэт юу болов?" гэсэн чинь "Орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахгүй бол болохгүй нь" гэнэ шүү. Юун ч орой ухаан суудаг юм бэ дээ. Одоо болтол ядаж блог мэдэхгүй аан.
Өчигдөр орой нээрээ манай охин хивсэн дээр ууж байсан сүүгээ асгачихлаа. Яаж байгаа юм бэ чи? гэсэн чинь аягүй өрөвдөлтэй айсан царай гаргаад... Гэнэт охиноо өрөвдөв. Ойрд нээрээ хэрэг тарих тоолонд нь дандаа бөгс рүү нь алгадсаар байгаад хүүхдээ айлгадаг болчихжээ би. 
- Энэ сүүг хэн асгасан? гэсэн чинь 
- Үгүй үгүй гээд толгойгоо сэгсэрч байна. 
- Чи асгасан биз дээ?
- Үгүй үгүй..
- Тэгээд хэн асгасан? гэсэн чинь над руу хуруугаараа заадаг байнашд. Өөр тэр гээд заачих хүн тэр гэрт байхгүй болохоор над руу л бухахаар шийдэж л дээ хөөрхий.
"Би асгасан юм уу тэгээд?" гэсэн чинь "тийн тийн" гээд  толгойгоо дохиод байгаа юм даа. Тэгэхээр нь гэнэт инээд хүрээд инээчихсэн чинь намайг дагаад учиргүй баясаад л инээж гэнэ. Энэ ашгүй уурлаад зодсонгүй гэж тайвширсан байх даа. Одоо тэгж хүүхдээ алгадаж байхгүй ээ.  Ямар л олигтой байв гэж.  Өчигдөр тэр харц нь нээх өрөвдөлтэй байсан. Гадаа хамт салхилдаг эмээ нараас л болж байхгүй юу. Хүүхдийг өмдөндөө шээгээд байвал хэд сайхан бөгс рүү нь алгадаад өг, тэгэхээр л сурчихдаг юм гээд надаа сургаал ном айлдаад байсан юм. Тэр сургаалийн дагуу үзээд байсан чинь одоо үед бол буруу арга юм шиг байна. Сүүлдээ надаас айгаад худлаа хэлдэг болох нь байнашд. Эмээ нарын үгэнд орж байж буруу замаар будаа тээх нь байна шүү. 
Энэ чинь одоо 21-р зууны хүүхдийг хаа байсан 20-р зууны хүүхдийг номхотгодог эртний монголын арга барилаар хүмүүжүүлж арай болохгүй байлгүй дээ. Зөнгөөрөө тааваараа л хүн болог. Хажууд нь л буруу авир гаргахгүй юм шүү.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мухар сүсэг ээ гэж....

Үсээ тайруулмаар байдаг. Гэтэл өнөөдөр тохиромжгүй өдөр гэнэ дээ. Гэхдээ юуны нь хамаа байнаа тайруулнаа. 
Нэг удаа үсээ тайруулах гэсэн чинь дандаа муу өдөр таараад болдоггүй. Амралтын өдрөөр л тайруулах гээд хүлээгээд байсан л даа. Гайгүй өдөр нь дандаа ажилтай байгаад байдаг, бас ажил амжихгүй. Бас үсээ нар жаргаж байх үед тайруулах муу гээд хэнээсээ ч юм сонсчихсон, амралтын өдрөөр морин цагт тайруулах гээд л хүлээгээд байсан юмаа ккк. За морин цаг нь ч юу юм, энэ бол зүгээр л наргиа. 
Тэгээд үс тайруулахад тохиромжтой амралтын өдрийг хүлээсээр байгаад сүүлдээ залхаад.... Ямар хамаа байнаа ер нь гэж гэнэт бодоод нэг хагас сайн өдөр үсээ тайруулчихаад дараа нь зурхай харсан чинь "Үс засуулах аваас эрлэг лугаа учирна" гэчихсэн байгаа юм даа. Очиж очиж эрлэгтэй учирдаг өдөр нь үсээ тайруулдаг нь ч юув дээ. 
Тэгээд одоо дүүрсэн хэрэг гээд эрлэгийг нь хүлээгээд суучихсан хахаха. Байдаггүй. Эрлэгийн элч лав намайг тоохооргүй сайхан залуу байдаг юм шиг байналээ.
Энэ үс тайруулах аваас ..... бла бла ..... энэ бол ёстой жинхэнэ мухар сүсэг гээч нь гэж би ойлгодог.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Дүлий эмгэн шиг хахаха...

Охиноо яслийн ангиас нь гаргаад цэцэрлэгийн ангид нь оруулсанаас хойш овоо хурдан ярьж сурах шинжтэй. Одоо яг дүлий эмгэн шиг "аан аан" гэдэг үе дээрээ ирчихсэн. Юм хэлэхээр л нүд нь том болж ирээд л нээх сүрхий "аааааан?" гээд байдаг болчихсон. 
Амралтын өдрөөр хатаагчин дээр тохчихсон угаагаад тавьсан хувцаснуудыг хараад зогсож байснаа миний бэлтгэлийн өмдийг заагаад:
- Энэ үү ээ? (Энэ юу вэ?)
- Өмд..
- Аааааааан?
- Өмд...
- Аааааааан? гээд л нүдээ байдгаар нь том болгоод эргэлдүүлчихнэ. Тэгээд дахиад заагаад:
- Энэ үү ээ?
- Өмд...
- Аааааааан?
Аан аан гэдэг нь дуусахгүйшдээ. Харсан болгон руугаа заагаад "Энэ үү ээ?" "Аааааааааааан?" гээд л нүд нь томроод эргэлдээд явдаг болсоншд. 
Өчигдөр орой горшокон дээрээ суухгүй өмдөндөө шээчихээр нь уур хүрээд:
- Чи яаж байгаан?
- Жээцэн...
- Чиний буруу биз дээ?
- Тийн...
- Энэ горшок юуны тулд байгаан?
- Тийн тийн...
- Чи тэнэг юм уу?
- Тийн...
- Чи нээрээ арай дэндүү юмаа...
- Тийн....
Надтай нэг иймэрхүү байдлаар яриад л сууж байдаг болсон. 
- Хараа гэж хэл дээ
- Халаа...
- Өө чи "р" үсэг хэлж чаддаггүй юм байна тээ?
- Тийн...
- Мишээл гэж хэлж чадах уу?
- Бижээ...
- Тунгаа гэж хэл дээ...
- Гаагаа гэж авдаг юм даа хахаха.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Охины зэс нь цухуйгаад ккк

Өнгөрсөн амралтын өдрүүдийг яг төлөвлөсөнөөрөө өнгөрөөлөө. 5 дахийн орой амралтын өдрүүдээр хийдэг угааж, цэвэрлэх бүх ажлаа дуусгасан. Бас хэд хоногийн хоолны махаа хэрчээд бөөрөнхийлөөд хөлдөөгөөд, гурил зуураад элдээд жигнээд хэрчээд хөлдөөгөөд... Ингэж л ажлын өдрүүдийн ачааллаа багасгахгүй бол хоол хийхээсээ залхуураад гаднаас бэлэн юм авч идээд өөрийгөө хорлоод байдаг байхгүй юу. Мах, гурилаа бэлдчихвэл өглөө босоод ногоогоо гялс арилгаад л гарынхаа хоолыг хийж идээд ажилдаа явахад амар байдаг юм. Тэгээд орой хоол идэхгүй гүрийж байхад амар. Ямар ч байсан өдөрт нэг удаа гэрийн хоол идчихнэ. За за хадуураад явчихлаа.
Хагас сайнд фитнесстээ явсан. Цаг агаар үнэн балиар байсан тэр өдөр. Орой нь ярьсан ёсоороо найзындаа очсон. Нөгөө найзаа хүлээсээр байгаад харанхуй шөнөөр айлд очлоошд. Хундага тавилгүй бэйлис ууж, унтах завгүй буу халлаа кккк. Оройтож очсон болохоор тэр чигтээ тэндээ хоноод...
Манай найзын бага охин нь манай охиноос хэдхэн сараар дүү. Өө тэгсэн тэр 2 юмаа булаацалдаад зодолдоод... Манай охин бол чимээгүй царайлчихаад бас аймаар шартай юмаа. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгч л болов. Айлын хүүхдийн сандлыг нь эзэгнэж суучихаад эзнийг нь суулгахгүй, горшокийг нь өмчилчихөөд бас суулгахгүй. Тэгээд заавал барьсан тоглоомыг нь л булаацалдаад... Ёстой үнэн бүтэхгүй. Нөгөөх нь бас мөчөөгөө өгөхгүй үзэлцчихнэ. Эхний удаад бол шууд толгойгоороо мөргөөд манай охиныг.... Аймаар зэрлэг хаанаасаа тийм юм сурдаг байнаа хахаха... Манай охин мөргүүлчихээд л бууж өгөхгүй, барьсан тоглоомоо тавихгүй үзэлцээд байгаа юм чинь. Орилоод л өөдөөс нь цохиж аваад л зодолдчих юмаа. Байж байгаад л тэр 2-ыг салгадаг нэг ажилтай байлаа бид хэд.
Тэдний охин зодоонч ч гэсэн бас хүлээцтэй юмаа. Нэг үзэлцээд л булаацалдсан юмаа өгчих юм. Манайх бол байхгүй ээ байхгүй. Авна л гэсэн бол авч байж л сална. Ёстой бууж өгөхгүй аймаар шартай. Ялагдах, дийлдэх их дургүй юм байна. Дийлж байж л санаа нь амарч байгаа юм даа.
Бүтэн сайнд гэртээ харих гээд тэр хэдээс салсан чинь манай охин "маамаа, маамаа" гээд хичнээн уйлаваа. Гэртээ орохгүй "маамаа" гэж баахан уйлж байгаад арай гэж унтсан. Хамт байхдаа зодолдоод байсан байж, бас салахгүй санаатай. 
Ганцаараа байхдаа нэг л их тайван дөлгөөхөн хүүхэд байдаг байсан чинь айлын хүүхдийн хажууд зэс нь цухуйдаг байнашд манай охины. Бүх юмыг өөрийнх гээд бодчихсон, хүүхэдтэй юмаа хуваалцах сэтгэлгээ огт алга. Ердөө л "би, миний" гэдэг ойлголттой аан. Аминдаа цэцэрлэгт яваад их нийтэч болж байгаа байх гэж бодсон чинь үгүй юм байнаа. Харин хүүхдэд дээрэлхүүлэхгүй үзэлцдэг хор шартай зан нь л хөгжөөд байгаа юм байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Хавар чи ...



Энэ манай дүүгийн ХБК-д ороод хамгийн анх бүжиглэсэн клип. Би үзэх дуртай. Одоо хавар болоод дулаараад ирэхээр үзэхэд бүр ч гоё. Шөнө утсаараа энэ клипийг үзэж байгаад нам унтаад өгсөн байна. Дүүгийнхээ бүжиглэсэн клипнүүдийг бүгдийг нь үзэх дуртай би. Мэргэжлийн бүжигчдийн тоглолтыг үзсээр байгаад тэр юм уу, мэргэжлийн бус хүмүүсийг ялгаад байдаг болсон байналээ. Нүд нээгдэнэ гэдэг нь энэ байх. 
Ойрд нүд жоохон жоохон загатнаж эхлээд л... Аллерги хөдлөх арай л болоогүй дээ. Хавар зуны зааг дээр л, хамаг хүн амьтны сэтгэл тэнийгээд ирэхэд харин миний хамар битүүрээд, нүд загатнаад эхэлнэшдээ. Яг энэ үед нь бол харин заналтайгаар Хавар чи гээд занамаар болдог юмаа ккк. Юуны чинь хайр...


  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ямар гоё өглөө вэ?

Ямар гоё өглөө вэ? Яасан сайхан сүлэрсэн хорвоо вээээ гэдэг шиг. Хаврын синдром хөдөлгөх шахсан өглөө байна ккк...
Өглөө охинтойгоо гарч яваад хуучин ажлынхаа нэг бүсгүйтэй тааралдаад... Хүүе ээ энэ ээжээсээ яасан өөр хүүхэд вэ гэнээ кекеке. Нэлээн хэдэн жилийн өмнө манай 10 жилийн ангийн охины нөхөр нь хүүхдээ салхилуулаад гадаа явж байхаар нь "энэ лав аавтайгаа адилхан хүүхэд биш байнаа" гэсэн чинь "өө яахав яахав өөр хүнтэй л адилхан биш бол болоо" гэж инээд хүргэж байсан санагдаад...
5 дахь өдөр, бас дээр нь цаг агаар ийм гоё. Жинхэнэ шоуддаг өдөр байна. Даанч цалин буугаагүй, цалин буутал мөнгө байхгүй ккк. Хэн нэг нь даая гээд дуудаасай. Тэгвэл бөөн дур давхиад очноо. 
Ойрд орой хүүхдээ харуулах "менежментийн гэрээ"-тэй байгаа болохоор ажил тараад яарахгүй, сайхан тайван харьдаг болсон. Өчигдөр орой 2 найзыгаа уруу татаж фитнесст явуулахаар болоод. Газар дээр нь очиж үзүүлж, сонирхуулж байж уруу татлаа. 
Тэндээс гараад Central tower дотор байдаг дэлгүүрүүдээр ороод... Нээх их мөнгөтэй хүн шиг л баахан брендийн бараа сонирхоод, авах гэж байгаа юм шиг худлаа үнийг нь асуугаад л явав. Хамгийн хямдхан нь Esprit юм байналээ. Тэнд нэг дажгүй цув өмсөж үзээд, авна гээд төлөвлөчихсөн. Цалин буухаар очиж авнаа, хүн авчихгүй л бол. Аан тэнд дууслаа гэхэд Нарангийн өөр салбарт нь байх байлгүй дээ. 
Хааяа дэлгүүр хэсэх ч сайхан шүү. Нэлээн хэд хоногийн өмнө ажлаа тараад харьж явсанаа гэнэт дэлгүүр хэсмээр санагдаад... Дэлгүүр хэсэх гаж дон хөдлөнгүүт шууд шинээр нээгдсэн Наран ороод... Наранмолл гэж байсан байхаа, тэр хүүхдийн 100-д баригдсан шинэ барилга нь... Тэгж нэг хорхойгоо дарж санаа амарч байгаа юм чинь.
Маргааш нөгөөдөр 2 фитнесстээ явнаа. Сая сүүлийн 2 өдөр явсангүй. Ажил руугаа хувцсаа чирж явахаас залхуу хүрээд байх юмаа. Амралтын өдрөөр гэрээсээ тухтай явна даа. Нээрээ фитнесс дээр хэмжилт хийлгэсэн чинь би 1 см-аар намхан болчихсон байх юм. Аймаар гайхсан. Хэдэн жилийн дараа миний охин "Жилээс жилд жижгэрсэээн, Жижигхэн буурал ээж минь эээээ.... " гээд дуулж байх юм биш биз дээ аан хахахах... 
Хөгшрөөд нас явах тусам нуруу нь бөгтийгөөд намхан болдог юм болуу? Үгүй ээ би арай л бөгтийж эхлээгүй л байлтай. Ямар ч байсан хөдөлгөөний дутагдлаас л ангижрах ёстой юм байна шүү.
Өнөө орой шоудах мөнгөгүй юм чинь эртхэн харьж сайхан гэрээ цэвэрлэж, хувцас хунараа угааж, амралтын өдрийн бүх ажлуудаа амжуулчихаад 2 өдөр сайхан амарнаа. Маргааш тайван фитнесстэй явчихаад орой нөгөө Бэйлис уугаад тасраад утсаа авдаггүй найзындаа очношдээ. Очиж Бэйлис ууж тасарч үзье байз.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Барын зулзагыг бага дээр нь

Миний охин овоо ярьж сураад байна. Өнөө өглөө агаа нь хичээлдээ явах гээд яараад шкафнаас хувцсаа авахдаа малгайгаа газар унагаад гараад гүйсэн чинь "малаа унашан" гээд малгайг нь газраас аваад дээшээ тавьж байна лээ. Яасан гэнээ гэсэн чинь малгай унасан байсан газар луу нь заагаад "тэе тэе малаа унашан" гээд байсан нээх хөөрхөн. 
Багш нь бас овоо ярьж эхэлж байгаа гээд л байналээ. Өөрөөс нь том хүүхэдтэй ангид оруулсан болохоор одоо удахгүй сайн ярьдаг болох байхаа. Арай том хүүхдүүдтэй хамт нэг ангид явуулахаар хүүхэд аягүй санаатай, айхтар болдог гээд байсан нэг ээж. 3 хүүхдээ дандаа нэг насаар том хүүхдүүдтэй цуг нэг ангид оруулдаг байсан гээд яриад байналээ. Арай эрт биеэ даадаг юм байхаа. 
Би охиноо хурдан ярьж сураасай л гэж бодоод байна. Тэгээд хурдан худлаа яриад эхлээсэй. Хүүхэд худлаа ярьдаг үе дээрээ нээх хөөрхөншд, хөгжилтэй. За тэр санаатай болох ч яахав. Хүүхэд гэнэн байхдаа л хөөрхөн. Хаашдаа л учир мэдэх тусмаа санаа суух л юм чинь. 
Зөрүүд, өөрийнхөө дураар зан нь л арай аймаар байнаа.  Юу хүснэ, яг тэр хүслээ л биелүүлэхгүй бол санаа нь амрахгүй. Нэхэл хатуутай. Уур хүрээд нэг удаа хацар луу нь хуруугаараа  зөөлхөн тогшчихсон чинь хацраа дараад "лойлой" гээд хичнээн цаг уйлваа. Аймаар. Хацарт нь гар хүрсэнийг ёстой хүлээн зөвшөөрөхгүй байналээшд. 
Одоо охиноо хараад би бас яг ингэж аав ээж 2-ыг тамладаг байсан байх даа гэж бодогдоод 2 бурханаа өрөвдөөд байгаа. Миний багын мартагдсан араншин илрээд байгаа юм чинь. Эсвэл нээх дөлгөөхөн, эсвэл аймаар зөрүүд.  Хүслээр нь байлгаад байвал манай охин шиг тайван дөлгөөн хүн алга манай гэрт. Нэг л зүйлийг хорьчихвол ёстой чадлаараа үзэлцчих юмаа. Хамаг арга барагдтал зөрүүдэлж байгаад намайг буулгаад авах юмаа. Барын зулзагыг бага дээр нь гэдэг үг л санаанд ороод байна.
Өнгөрсөн намар дэлгүүр хэсэж явж байгаад нэг пүүз өмсгөөд үзүүлсэн чинь заавал тэр чигтээ өмсөөд гарна гэж уйлаад... Дараа нь бас нэг нээх үнэтэй гутал өмсгөөд үзүүлчихсэн чинь заавал авна гэж орилоод намайг онигоо болгосоншд. Одоо хувцасны шинэ хуучин, гоё муухайг ялгаад, хувцас голж эхлээд байгаа. Гого өмсөнө л гээд байдаг болж байна. Энэ ч одоо яалтчгүй охин хүүхдийн зан байх л даа.
Хүүхдийн зан бол генд нь бичигдсэн байдаг гэж уншиж байсан. Аав, ээжээсээ яг 50%, 50% ген өвлөж авдаг юм гэсэн. Ааваасаа 50%, ээжээсээ 50% нийлүүлээд бас нэг өөр ертөнц мэндэлдэг юм байна л даа. Гэхдээ миний зөрүүд занг үлдээчихгүй яав даа нээрээ. Миний мартагдсан багын араншин илрээд, бас заримдаа шал танихгүй ааш гараад л.... Сонирхолтой ертөнц.
Харин дадал зуршил бол гарцаагүй өсөж байгаа орчноос нь тогтдог юм байна. Хэрвээ би барьж яваа хогоо гудамжинд шууд хаях юм бол манай охин яг тэрийг дуурайна. Хэрвээ хогийн саванд хаядаг бол хогоо заавал хогийн саванд хаях ёстой гэж ойлгоно. Хажууд нь өөрийгөө сайн хянаж, сайн үлгэр дуурайл үзүүлж байхгүй бол болохгүй юм байналээ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Нойр минь чи зүүдээ мартжээ

Өдөр нь нойрмоглоод унтчих гээд, шөнө нь сэрвэлзээд унтаж чадахгүй яачихсан хорвоо вэ энэ чинь? Нээх сайхан бөх гэгч нь унтах юмсан. Нозоороод, нойрмоглоод, нойрны дутагдалд ороод хэрэг алгаа. 
Өчигдөр орой фитнесст яваад. Иогийн дасгалд нь ороод... Би бол мод мод. Бүр хөшчихсөн, уян хатан чанар түй ч байхгүй байгаа юм чинь. Гоё намуухан хөгжмийн аянд дээшээ хараад хэвтэж байгаад гоё юм бодож бясалгах дасгал нь л таалагдсан хахаха. Бусад дасгалууд бол аймаар хэцүү байсан.
Одоо бүх бие хөндүүр болчихсон л сууж байна. Өнөөдөр дахиад явна. Хэсэг яваад гайгүй болох байгаа. Амралтын өдрөөр бүр өглөө эрт очиж гүйе гэж бодоод байгаа. 
Дүүтэйгээ хүүхдээ харуулах "менежментийн гэрээ" байгуулчихсан ккк. Харсан хоногоор нь бодоод сард 2 удаа цалин өгнө гэж тохирлоошд. Тэгэхгүй бол хурдан ирж хүүхдээ хар гэж араас утасдаж загнаад амар заяа үзүүлэхгүйшд. Цэцэрлэгээс нь авсан тэгээд л болоо гэж боддог юм шиг байгаа юм. Орой 2-3 цаг миний охиныг харах гэж бөөн юм болох юмаа. 
Охин шөнө "үгүй ээ миний, миний" гээд уйлаад байсан. Цэцэрлэг дээрээ хүүхдүүдтэй тоглоомоо булаацалдаж байна гэж зүүдэлсэн байхаа. Тэгж уйлаад намайг сэрээгээд л Хоролмаатчих юмаа. Би тэгээд л унтаж чадаагүй, шөнөжин сэрвэлзчихсэн. 
Азаар миний утасны чихэвч компьютерт таардаг юм байна. Хааяа гоё хөгжим сонсож ажлаа хийх боломжтой болсон. Одоо хөгжим сонсож нойртойгоо тэмцэж байна даа.
Сая нэг гадаадад амьдардаг багын найзтайгаа чатлаад... Охин чинь хэнтэй адилхан бэ гэнээ. Яг аав, чигчий хуруу нь л надынхыг дуурайсан гэсэн чинь инээж байна. Нээрээ манай охины гарын чигчий хуруу нь яг минийх шиг мойног. Өөр надтай адилхан юм би олж хардаггүй юмаа. Тэр 2 жижигхэн мойног хурууг харахаар л бүр хайр хүрээд байдаг юм кккк. Аймаар эгдүү хүрч байгаа юм чинь хахаха.
Гоё цоглог дуу сонсож овоо сэргэлээ шүү. За хэдэн дуу татаж авъя байз. Миний дуу татдаг http://zaycev.net/ гэдэг сайт байдаг юм. Шал балай сайт. Гэхдээ байхгүй дуу гэж байхгүй болохоор нь тийшээ орохоос өөр арга байхгүй. Ямар ч дуу татахад бэлэн л байж байна. Үнэн бэлэн сайт, бас үнэн балай ядаргаатай зурагнуудтай сайт. Нүд эрээлжлүүлээд хаячихдаг юм. Админ  нь бодвол Зайцев гэж балай нөхөр байдаг байх даа.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бэйлис уугаад тасарсан найздаа зориулав ккк

Лайтай нойр хүрч байна. Хажуугаар нь бас өлсөөд байнаа. Өдөр цайны цагаар хоол идэж амжаагүй. Хадгаламж орж байр, гэрлийн мөнгө, бас бус төлбөр тооцоо хийсэн. Худалдаа хөгжил орж бас баахан гүйлгээ хийгээд дараа нь нүдний эмнэлэг орж дүүгийнхээ нүдийг үзүүлж, нүдний шилнийх нь тооцоог хийчихээд гараад дахиад Эрэл банк орж мөнгө тушаагаад... Ямар ч их банк хэсчихээв дээ ганцхан цагийн дотор. Эрэл банкны хүү өндөр болохоор нь охиныхоо нэр дээр байсан мөнгийг ХХБ-с аваад Эрэл рүү хийчихсэн. 0,3% хүү ч гэсэн хаа юм. 
Тэгээд мөнгө бодож гүйж байгаад хоол идэж амжаагүй цайны цагаа дуусгачихсан чинь одоо ходоод хонхолзоод байнаа. За яахав турна гэж бодоод өөрийгөө тайвшруулсан чинь бас л болдоггүй. Турахгүй бол нээрээ ойрд аймаар таргалаад чихэлдээд илт мэдрэгдээд эхэллээ. Хэт таргалчихгүй, хэт турчихгүй яг нэг сайхан хэвийн хэмжээнд байх юмсан. Нээрээ өнөө оройноос фитнесст явнашд. Тэгэхээр жоохон юм олж идэхгүй бол болохгүй байх даа. Хялайгаад уначихвал баларна биз дээ. 
Гэснээс нээрээ жирэмсэн, ид хордлоготой байхдаа нэг удаа хялайж унаж билээ. Өнөө өглөө нээх сүрхий үнэртэй ус ханхлуулсан залуу хажуугаар өнгөрсөн чинь яг тэр үеийн, тэр мэдрэмж төрөөд... Жирэмсэн, ид хордлоготой үед үнэртэй ус ханхлуулсан хүний хажуугаар өнгөрөхөөр л юу юугүй ходоод гэдсээ эргэтэл бөөлжөөд, унаад өгөх шахдаг байлаашд. Шал балай. Одоо бичсэн чинь дотор муухайрчихлаа, больё чи минь. 
Ёоо муухай юм бодоод бичсэн чинь өлсөх нь гайгүй болж байх чинь. Хоолны дуршил багасгах зөв арга юм биш үү. За тэр ч яахав.
Өчигдөр охиноо салхилуулаад гадаа гарсан чинь нээх муухай хүйтэн салхитай өдөр байсан. Нэгэнт гарчихсан юм чинь нөгөөтөх чинь гэртээ орохгүй нь тодорхой... Эх орных нь хаврын салхитай танилцуулаад гадуур жоохон явав. Талбайн урд байсан Univision-ий том рекламны самбарын урд ирээд л гацаад зогсчих юм. Эхний удаа нь анзаараагүй, зүгээр л сонирхолтой харагдаж байгаа байх гэж бодоод өнгөрсөн. Буцахдаа дахиад ангайгаад хараад зогсчихоор нь нөгөө рекламны самбарыг нь сайн харсан чинь нэг горшокон дээр суугаад iPad-аар "Маша, баавгай 2" үзээд сууж байгаа хүүгийн зураг байсан юм байна.  Тэрийг хараад л ангайгаад зогсоод байсан юм байна л даа хахаха.
Тэгтэл манай багын нэг найз утасдаад, одоо уулзаад бас нэг найзынд очъё гэхээр нь шууд тэр найзындаа очихоор болов. Манай найз хүүтэйгээ, би охинтойгоо 4-үүлээ дэлгүүрээс юм хум аваад очсын. Шинэ байранд ороод удаагүй болохоор гэрийг нь точно мэддэггүй. Ямар ч байсан Алтан өргөө хотхон гэдгийг нь мэднэ. Очно гээд ярьчихсан болохоор хүлээж байгаа байх гэж бодоод аль байр, аль хаалга вэ гээд асуух гээд залгасан утсаа авдаггүй. Залгаад байдаг, залгаад байдаг, залгаад байдаг байдаггүй. Утас нь дуудаад байгаа мөртлөө авахгүй. Нялх хүүхэдтэй болохоор утасныхаа дууг хаачихсан байх гээд мессеж бичиж үзлээ. Нэмэр алга. Сүүлдээ 4-үүлээ даараад байрных нь доор байдаг кафед ороод хүлээсэн. Утсаа авдаггүй, эргээд залгадаггүй хэвээрээ. Нөгөө кафе нь "ажиллахгүй байгаа, жоохон юм  засах гээд" гэхээр нь түр ороод  жоохон дулаацъя гээд гуйсан чинь "тэг тэг" гээд... 4 өрөвдөлтэй юм харагдсан юм байлгүй, үнэгүй кофегоор дайлаад...
Үгүй ээ тэгсэн манай найз байдаггүй. Арай ч дээ энэ чинь. Аргаа бараад бид 4 гэртээ харихаар шийдэвшд. Ирэх хагас сайнд гэрт нь очиж будаа болгоно гэж тохироод... Гэртээ ирээд, охиноо орхиод буцаж гараад дэлгүүр орчихоод ирсэн чинь нэг юм залгаж байна.
Бид хэдийг ирнэ гээд дэлгүүр гараад юм цуглуулаад явж байгаад нэг таньдаг хүнтэйгээ таарсан юм байхаа. Тэгээд нэг Бэйлис хувааж уугаад тас үсэрчихсэн гэнээ. Бэйлис уугаад тас үсрээд, утсаа авдаггүй гэж мэдэхгүй л юм байна. Ирэх хагас сайнд танайд очихоор бид 2-ыг тэгж тас үсэртэл Бэйлис уулгаарай за юу ккк.
Одоо нээрээ амар болсоншд. Манай найзууд миний блогийг уншаад мэдээлэл авчихдаг болохоор би уулзаж долоон булчирхайгаа тооцож байх шаардлагагүй болсон.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS