Сая Арго "21 мянга" гэсэн хошин шог зохиол бичээд Бооёог дуэлд дуудсан гэсэн мэдээ уншаад хахаха...
Гэснээс энэ 21000 чинь нээрээ надаа лав аймаар нэмэр болдогоо. Энэ мөнгийг авахгүй гэж худлаа онгирч байгаа хүмүүсийг би гайхаад байдаг юм. Тэртэй тэргүй дээгүүрээ нэг хэсэг хүн хэдэн тэрбумаар идэж байснаас бүгдээрээ нийлээд 21000-р нь хуваагаад идэхэд яадаг юм ер нь. Зүгээр өгч байгаа юм чинь авах л хэрэгтэйшд. Би бол дансанд оронгуут нь аваад л байрны мөнгөө төлчихдөг.
Түрүүн дансны үлдэгдлээ шалгасан чинь 21000 орчихсон байхаар нь бөөн баяр гараад Их дэлгүүр ороод... Номын тасгаар нь ороод охиндоо зургийн дэвтэр, харандаа, өөртөө Аюурзанын "Бөөгийн домог" гэдэг ном авлаа. Энэ ном солонгост шуугиан тарьж байна гэж саяхан мэдээнээс уншсан болохоор бүр авч уншмаар санагдаад хорхой хүрээд байсан юм.
Ирэх 7 сараас 21000 өгөхөө болихоор одоо би яанааааааа..... гээд байвал яахуу?
Өчигдөр охиныхоо ярьж байгааг утсандаа бичээд өөрт нь сонсгосон чинь аймаар эгдүүтэй өөрийнхөө шулганахыг сонсоод л хахахахаха гээд л аймаар чанга инээхийн. Их л инээдтэй санагдаад байгаа бололтой. Сүүлийн үед эрчимтэй хэлд орж байгаа. Ангийнх нь шинэ багш хэлд оруулах гээд нэлээн сайн ярьж байгаа байх, би сайн захисан юм. Бас хэлд орчихсон хүүхдүүдтэй хамт байгаа болохоор тэр нь ч бас нөлөөлж байгаа байх.
Өө нээрээ их сонин, манай охины шинэ багш нь манай ээжийн найз эмээгийн хүүхэд нь байгаа юм даа. Би ээжтэйгээ их адилхан болохоор нь асуусан чинь мөн байсан. Тэгсэн ээж нь тэр хүүхдэд чи илүү анхаарал тавиарай гэж хэлсэн гэсэн. Манай охин азтай бас. Одоо ямар цэцэрлэгт өгдөг юм билээ гэж бодоод эхлэхэд л энэ цэцэрлэг манай гэрийн хажууд шинээр нээгдчихэж байсан юм их сонин. Охины юм цаанаасаа л өөрөө бүтээд байдаг юмаа нээх гоё.
Өчигдөр бас нэг аймаар юм тохиолдсон. Ёстой зүрх амаар гарах шахсан. Өдөржин гэртээ нозоорч, нойрмоглож байгаад үдээс хойш охиноо аваад салхилахаар гарсан юм. Сэлбийг өгсөөд л баахан явлаа. Тэгээд Нийслэлийн хүүхдийн төлөө газрын урдуур явж байхдаа би түрүүлээд явж байгаад нэг эргээд харсан чинь.... Хэдэн том нохой миний охин руу давхиад ирж байна. Нохой ямар хүн шиг пид пад хийж чимээ гаргаж давхих биш. Чив чимээгүй муусайн юмнууд... Метрийн зайтай ирэхэд нь би эргэж хараад хамаг чадлаараа хашгирсан чинь цочоод эргээд давхицгаасан. Миний охин юугаа ч мэдэхгүй, намайг хашгирахаар гайхаад... Хүүхэд рүү минь дайрах гэж байсан юм болов уу? Эсвэл хүүхэдтэй тоглох гэж бодсон юм болов уу? Учрыг нь олоогүй, би өөрөө үхтлээ айсан. Хүүхдийн паркад золбин нохой хүн рүү дайрсан тухай мэдээ уншиж байсан саяхан. Энэ золбин нохойнуудыг устгаад байдаг биз дээ уг нь. Ойрд нээрээ энэ нохойнууд аймаар их байнаа. Ажил тараад хүн амьтан байвал хороондоо очиж нохойгоо устгаач гэж гомдол мэдүүлнээ. Ёстой энийг мартаж болохгүй юм шүү.
2 Сэтгэгдэл:
Tungaa,
Az jargal husie
Mandaa
Thanks
Post a Comment